Mongolian Ski Team

Mongolian Ski Team Монголын Альпийн цана, Чөлөөт цанын баг

First Winter Olympic Games Milan Cortina 2026
16/02/2026

First Winter Olympic Games Milan Cortina 2026

06/02/2026

“МИЛАН–КОРТИНА” - 2026 ӨВЛИЙН ОЛИМПЫН НЭЭЛТ БОЛОХОД ХЭДХЭН ЦАГ ҮЛДЛЭЭ

🌐 Өвлийн олимпын 25 дугаар наадам Итали улсын Милан хотын 80.000 хүний суудалтай Сан-Сиро цэнгэлдэх хүрээлэнд Монголын цагаар маргааш буюу бямба гаригийн шөнийн 3 цагт эхлэнэ.

✅Нээлтийн үйл ажиллагаа олон байршилд зэрэг зохион байгуулагдаж Предаццо, Ливиньо, Кортина д’Ампеццо хотуудад тэмцээний бүсүүдээр төлөөлөгчид жагсана. Өвлийн олимпын наадамд 16 спортын төрлийн 116 багц медалийн төлөө 92 улсын 3000 гаруй тамирчин өрсөлдөх юм.

🇲🇳Монгол Улсаа төлөөлж уулын цанын төрөлд А.Ариунбат, гүйлтийн цана Б.Ачбадрах, Э.Ариунтунгалаг нар оролцоно. Монгол Улсаа төлөөлж оролцох шигшээ баг тамирчдадаа амжилт хүсье!

Дэлгэрэнгүйг: https://mocsty.gov.mn/

04/02/2026
27/01/2026

🇲🇳 Монголын цанын холбооны баг тамирчид "Милан-Кортина 2025" XXV дахь өвлийн олимпод Монгол улсаас Альпийн цанын төрлөөр анх удаа оролцохоор Үндэсний шигшээ баг, Хилийн цэргийн 0208 дугаар тусгай салбар Хилчин спорт хорооны тамирчин Алтанзулын Ариунбат.

Баг тамирчдад амжилт хүсье. 👏🎊

08/01/2026
05/01/2026

“МИЛАН КОРТИНА-2026” ӨВЛИЙН ОЛИМПЫН НААДАМ ЭХЛЭХЭД 32 ХОНОГ ҮЛДЛЭЭ

Өвлийн Олимпын XXV наадам ирэх 2 дугаар сарын 6-наас 22-ны өдрүүдэд Итали улсын Милан болон Кортина-д’Ампеццо хотуудад зохион байгуулагдана.

Монгол Улс анх “Инсбрук 1964” өвлийн олимпын наадамд оролцсоноос хойш өнөөдрийг хүртэл нийт 15 удаагийн өвлийн олимпын наадамд гүйлтийн цана, биатлон, шорт трек, гүйлтийн тэшүүрийн төрлөөр тамирчдаа оролцуулж ирсэн түүхтэй.

“Милан Кортина 2026”Өвлийн Олимпын наадамд дэлхийн 90 гаруй орны 3,500 орчим тамирчид спортын 16 төрөлд, 116 багц медалийн төлөө хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөх юм.

Монгол Улсаас “Милан Кортина 2026” Өвлийн Олимпын наадамд гүйлтийн цанын төрөлд Б. Ачбадрах, Э. Ариунтунгалаг, уулын цанын төрөлд А. Ариунбат нар оролцох болзлоо хангаад байна. Өвлийн Олимпын наадамд оролцох тамирчдын эцсийн баталгаажуулалт 2026 оны 1 дүгээр сарын 18-нд хийгдэнэ.

Монгол Улсаа төлөөлөн Өвлийн Олимпын наадамд оролцох болзлоо хангаад буй тамирчдадаа амжилт хүсье.

26/12/2025

Indirizzo

Bormio
23032

Sito Web

Notifiche

Lasciando la tua email puoi essere il primo a sapere quando Mongolian Ski Team pubblica notizie e promozioni. Il tuo indirizzo email non verrà utilizzato per nessun altro scopo e potrai annullare l'iscrizione in qualsiasi momento.

Condividi