06/07/2026
Лондон 2026 наадмын хүчит бөхийн барилдаан сайхан болж өндөрлөлөө.
Наадамд хүчит 32 бөх барилдсанаас Төв аймгийн Баян сумын харьяат сумын заан Батчулууны Батбилиг 3 дахь удаагаа түрүүлж (2019, 2022, 2026), Төв аймгийн Борнуур сумын харьяат сумын заан Цэрэнбадрахын Баасанцэрэн үзүүрлэв.
Их шөвөгт Говь-Алтай аймгийн Дэлгэрэх сумын харьяат сумын заан Дамдинсүрэнгийн Баасандорж (2022, 2026) үлдсэн бол, Булган аймгийн Бугат сумын харьяат Лондоны начин Дагвадоржийн Очирбат 5 дахь удаагаа шөвгөрлөө (2015, 2017, 2018, 2024, 2026).
Уламжлалт хүүхдийн барилдаанд (9- 11нас) 16 хүүхэд барилдав. Түрүү бөхөөр Эрхэмбаяр,
Үзүүр бөхөөр Баярсүрэн, Их шөвөгт Ананд-Очир болон Мөнх-Оргил нар үлдлээ.
2019 оноос хойш уламжлал болгон зохиож буй Гадаад бөхчүүдийн барилдаанд, чөлөөт, жүдо, холимог тулааны спортын 12 бөх монгол бөхийн төрөлөөр хүч сорин барилдаж, энэ жилийн сар шинийн барилдааны түрүү бөх Марк түрүүлж, өнгөрсөн жилийн баяр наадмын түрүү бөх Sam үзүүрлэлээ. Шөвөгт Лондоны баяр наадамдаа олон жил барилдаж байгаа Aaron шалгарч үлдлээ.
Баяр наадмын бөхийн барилдааныг сумын заан Н. Отгонбаяраар ахлуулсан Англи дахь үндэсний бөхийн клубийн хамт олон зохион байгууллаа.
Англи дахь үндэсний бөхийн клубийн ерөнхий спонсор Д. Ганхуяг захирал, Goat монгол пабын хамт олон болон Манчестерын заан Лондоны начин Т.Баасанжав нартаа талархлаа.
Та бүгдийн Монгол бөхийн босоо цагаан хийморь үргэлж ивээж явах болтугай.
Дараа жилийн наадам даанч хол байна даа 🇲🇳🤼🇬🇧.