Oyunaa Yoga France

Oyunaa Yoga France Yoga will give you a healthy life, energy and a positive mentality. La pratique du yoga vous donnera une vie saine, de l'énergie et une mentalité positive.

Энэ хуудасаа эрүүл амьдралийн эрхэмлэн дээдэлдэг хүн болгонд зориулж , зүрх сэтгэлийн угаас чин сэтгэлээрээ бага ч гэсэн хүмүүмний тусын тулд нээлээ

Сингапур болон Энэтхэг иогийн мастэруудын хамт Сингапурт сурсан 10 жилийн туршлагатай Монгол иогийн багш Жура болон онлайн хувийн ангиуд.

Йога танд эрүүл амьдрал эрч хүч эерэг сэтгэлзүйг бэлэглэнэ.

Уламжлалт йога арга барил болон хүн бүрт тохирсон шинэчилсэн арга барилаар заах болно.

-----------------------------------------------

Private yoga classes in Jura and online, by a Mongolian yoga teacher with 10 years of experience, trained in Singapore by both Singaporeans and Indian yoga masters. I am teaching yoga both ways: using traditional techniques and/or the more modern way that can suit everyone.

-----------------------------------------------

Cours de yoga privé dans le jura en présentiel ou en ligne. Par une enseignante de nationalité mongole ayant été formée a Singapour par des maitres yoga indiens et singapouriens. J'enseigne le yoga de deux façons différentes: par des techniques traditionnelles et/ou par des techniques plus modernes afin de convenir à tout le monde.

Эргэн тойрон сэтгэлд таатай хүмүүстэй байх нь эрүүл мэндэд сайнаар нөлөөлнөСэтгэлд таагүй хүмүүстэй харилцах нь аюултай....
10/08/2026

Эргэн тойрон сэтгэлд таатай хүмүүстэй байх нь эрүүл мэндэд сайнаар нөлөөлнө

Сэтгэлд таагүй хүмүүстэй харилцах нь аюултай.
Ганцаараа байж сурах маш гоё
Дотор хүнээ сонсоно
Сүнсэн биеэ мэдрэнэ
Дотоод хүч сэргэнэ ✨

02/07/2026

Ээж минь энэ жил 70 гаруй настай. Тэрээр 10 жилийн турш йогоор, 1 жилийн турш бясалгалаар тууштай хичээллэж байна.
🩵
Энэ бүхнийг яагаад хуваалцаж байна вэ гэвэл нэг л зүйлийг хэлэх гэсэн юм.
🩵
Аав, ээжийгээ өөрсдөө хөтлөөд йог, бясалгалд хамруулаарай. Анх биднийг бага байхад сургуульд явах дургүй байсан ч аав, ээж хоёр маань гараас минь хөтлөөд “А” үсгээс эхлэн амьдралд хөтөлж оруулсан шүү дээ.
🩵
Харин нас ахих тусам аав, ээж минь яг л хүүхэд шиг болдог юм байна. Тэр үед нь энэ удаад бид л тэдний гараас хөтлөх ээлж ирдэг.
🩵
Тэднийг эрүүл чийрэг, ухаан саруул, аз жаргалтайгаар бидний хажууд урт удаан байхыг харах нь үр хүүхдийн хамгийн том жаргал юм.❤️🙏🏻



Хайртай хүмүүсээ хайрлаж яваарай. Тэдэнд зарцуулсан цаг хугацаа хэзээ ч дэмий өнгөрдөггүй.

🩵Cette année, ma mère a plus de 70 ans. Elle pratique le yoga depuis dix ans et la méditation avec constance depuis un an.

Si je partage cela aujourd’hui, c’est pour transmettre un simple message.
🩵
Accompagnez vos parents au yoga et à la méditation. Lorsque nous étions enfants, nous n’avions pas toujours envie d’aller à l’école. Pourtant, nos parents nous prenaient par la main et nous guidaient, dès les premières lettres de l’alphabet, sur le chemin de la vie.
🩵
Avec les années, les parents deviennent parfois comme des enfants. Et un jour, c’est à notre tour de leur tendre la main et de les accompagner.
🩵
Les voir en bonne santé, l’esprit clair, sereins et heureux, rester longtemps à nos côtés est le plus grand bonheur que puisse connaître un enfant.
🩵
Aimez vos proches tant qu’ils sont près de vous. Le temps que vous leur consacrez n’est jamais du temps perdu.

22/05/2026

Хүн гэдэг өөрөө ч мэдэлгүйгээр олон зуршлыг өөртөө суулгачихдаг юм байна. Дандаа илүү сайхан зүйл хүсэж, илүү тухтай амьдрал руу тэмүүлж, зөвхөн гоё мэдрэмж, таашаал, сэтгэл ханамж хайсаар байгаад нэг л мэдэхэд тэр бүхэн амьдралын хэв маяг болж үлддэг юм байна.

Хамгийн хачирхалтай нь бид өөрсдийгөө анзаарахаа больчихдог. Өдөр хоногийн хэмнэлд автаад өөрийнхөө бодол, мэдрэмж, үйлдэл, зан чанарыг ч сонсох завгүй амьдардаг юм байна

Энэ нийгэм биднийг хүлээхгүй. Цаг хугацаа ч мөн адил. Тиймээс өөртөө цаг гаргаж, өөрийгөө сонсож сурах нь хамгийн чухал зүйл юм байна.

Тийм бодолдоо хөтлөгдөөд би Францын нэгэн жижигхэн, нам гүм тосгонд 🏡🌲4 өдөр, 3 шөнө зөвхөн өөртэйгөө хамт байхаар явлаа.

Энгийн галладаг байшин. Усгүй нойл. 🌳Нараар халдаг халуун устай жижигхэн сууц. Тэнд би бясалгаж, Йог хийж 🧘‍♀️байгаль дунд🌲🌳 алхаж, ном уншиж📘, чимээгүйхэн өөртэйгөө хамт байлаа.

Энэ миний анхны ганцаарчилсан бясалгал байв. Өөртэйгөө дахин танилцсан аялал байв✨🤗

“Би хэн бэ?🧠
“Би яагаад амьдарч байна вэ?🌊
“Миний дотоод хүч хаана байдаг вэ?✨

Энэ асуултуудын хариуг хайсан 4 өдөр, 3 шөнийн аялал✨байлаа

Заримдаа бидэнд хамгийн их хэрэгтэй зүйл нь чимээгүй орчин биш, харин өөртэйгөө үнэнээр уулзах тэр мөч байдаг юм байна.🙏🏻🩵
Бүх зүйл бидэнд байдаг юм байна ✨
Харин бид талархах хайрлах гэдэгийг мартсан байна

#Өөрөөрөөжаргалтайбай #хүнбүртөөрийнхүчгоозүйбии #хайр🩵

On se construit parfois des habitudes sans même s’en rendre compte. À toujours vouloir plus de confort, une vie plus belle, à chercher sans cesse le plaisir, la satisfaction et les belles sensations, tout cela finit doucement par devenir notre façon de vivre.

Le plus étrange, c’est qu’on finit par ne plus se remarquer soi-même. Pris dans le rythme du quotidien, on oublie d’écouter nos pensées, nos émotions, nos actions, notre être intérieur.

La société ne nous attend pas. Le temps non plus. Alors apprendre à s’arrêter, à s’écouter et à se consacrer du temps devient essentiel.

Portée par cette pensée, je suis partie seule pendant 4 jours et 3 nuits dans un petit village paisible de France 🏡🌲 pour simplement être avec moi-même.

Une petite maison simple avec un poêle à bois. Des toilettes sans eau. 🌳 Une petite habitation avec de l’eau chaude chauffée grâce au soleil.

Là-bas, j’ai médité, pratiqué le yoga 🧘‍♀️, marché au cœur de la nature 🌲🌳, lu des livres 📘 et surtout… je suis restée en silence avec moi-même.

C’était ma première retraite seule. Un voyage pour me retrouver, pour apprendre à me connaître à nouveau ✨🤗

« Qui suis-je ? 🧠
Pourquoi suis-je en vie ? 🌊
Où se trouve ma force intérieure ? ✨ »

Ces 4 jours et 3 nuits ont été une quête silencieuse vers ces réponses ✨

Parfois, ce dont nous avons le plus besoin n’est pas le silence autour de nous, mais ce moment sincère où l’on ose enfin se rencontrer soi-même. 🙏🏻🩵

Tout ce dont nous avons besoin existe déjà en nous ✨

Mais nous avons parfois oublié ce que signifient la gratitude et l’amo

09/05/2026

Хайрт Ээжийнхээ Жаргаа багшийн Европ улс буюу Шивецар улсын Женев хотод хийсэн Лэгцэнд зорин очин суулаа. Нүд дүүрэн инээсэн сайхан Монгол хүмүүс, Сэтгэл баясуулж цэнгүүлсэн өдөр байлаа

Завгүй ажилтай байсан ч би дасгал хөдөлгөөндөө заавал цаг гаргадаг. Учир нь бид нас ахих тусам булчингийн массаа аажмаар...
24/04/2026

Завгүй ажилтай байсан ч би дасгал хөдөлгөөндөө заавал цаг гаргадаг. Учир нь бид нас ахих тусам булчингийн массаа аажмаар алддаг. Тиймээс биеэ хайрлаж, эрүүл мэнддээ хөрөнгө оруулах нь чухал гэж боддог.

Сүүлийн үед би хүндрүүлэгчтэй дасгалыг ёогтой хослуулан хийдэг болсон. Ингэснээр биеийн хүч, уян хатан байдал хоёрыг зэрэг хөгжүүлж, бие сэтгэл хоёулаа илүү тэнцвэртэй мэдрэмж төрдөг. Завгүй өдрүүдийн дунд өөртөө гаргасан энэ цаг миний хамгийн үнэ цэнтэй хөрөнгө оруулалт болдог.

🙏🏻🩵

Өвдсөн ч би талархана. Өмнө хураасан муу үйлийн үр шавхарч цэвэршинэ.Өвчингүй бол мөн л баяртай. Бие, сэтгэл амгалан бол...
06/04/2026

Өвдсөн ч би талархана.
Өмнө хураасан муу үйлийн үр шавхарч цэвэршинэ.
Өвчингүй бол мөн л баяртай.
Бие, сэтгэл амгалан бол үйлс бүтээл өрнүүн.

Эд мөнгө дүүрсэн ч жаргалтай.
Гадна, дотны шунал хомголзлоос ангид чөлөөтэй алхах болно.
Эд мөнгөтэй бол бас л жаргалтай.
Өглөгийн үр тариалж, өнийн хүнсээ базаана.

Үхэл ирсэн ч би жаргалтай.
Энэ л гэгээн ухаарлаа өвөрлөн явахад бодь мөрийн урсгал хаанаас тасрах билээ.
Өнө удаан насалсан ч би жаргалтай.
Ариун бясалгал минь улам цэцэглэж анхилам үнэрээ түгээнэ.

#АгнистынГэгээ

Happy Easter 🪺🐰to everyone 🩵

26/02/2026

“Бурхадийн зоог” хэмээн ногоон хоолыг нэрлэх нь амьд бүхнийг энэрэх, эх дэлхийгээ хайрлах үзлийн илэрхийлэл билээ. Буддын сургаалд амьтны амь таслахгүй байх, энэрэнгүй сэтгэлээр хандахыг эрхэмлэдэг. Энэ утгаар ногоон хоол нь зөвхөн хооллолтын хэв маяг бус — ухамсар, хариуцлага, хайр энэрлийн сонголт юм.

Өнөө цагт уур амьсгалын өөрчлөлт, ой мод устах, усны нөөц хомсдох зэрэг асуудал хүн төрөлхтөнд бодитоор мэдрэгдэж байна. Эх дэлхий “гундан уйлж” байгааг үл анзаарах биш, харин бага ч болов өөрчлөлт хийх цаг иржээ.

Ногоон хоол хэрэглэх нь:
• 🌱 Амьтны амийг хайрлах
• 🌍 Байгаль орчны ачааллыг бууруулах
• 💚 Бие махбод, сэтгэл санаанд тустай
• 🤝 Энэрэл нигүүлслийг төлөвшүүлэх

Боломж чадлынхаа хэрээр, алгуурхан ч гэсэн ногоон хоолыг сонгож эхлэх нь том хувь нэмэр болно. Долоо хоногт нэг өдөр ч бай, махгүй өдөр болгох нь хүртэл утга учиртай алхам. 🙏🏻🌏❤️ #хайртүгээе Oyunaa Yoga France

Adresse

Voiteur
39210

Notifications

Soyez le premier à savoir et laissez-nous vous envoyer un courriel lorsque Oyunaa Yoga France publie des nouvelles et des promotions. Votre adresse e-mail ne sera pas utilisée à d'autres fins, et vous pouvez vous désabonner à tout moment.

Contacter L'entreprise

Envoyer un message à Oyunaa Yoga France:

Raccourcis

Partager