04/09/2026
46 дахь Дэлхийн шатрын олимпиад
Дэлхийн шатрын хамгийн нэр хүндтэй, өргөн цар хүрээтэй тэмцээнүүдийн нэг болох Дэлхийн шатрын олимпиад энэ жил 46 дахь удаагаа Узбекистан улсын Самарканд хотноо 9 дүгээр сарын 15–27-ны өдрүүдэд зохион байгуулагдана.
Хоёр жил тутамд нэг удаа зохион байгуулагддаг энэхүү тэмцээнд дэлхийн 188 орны үндэсний шигшээ баг оролцож, швейцарь системээр нийт 11 өргийн турш улс орныхоо нэрийн өмнөөс өрсөлдөнө.
Дэлхийн шатрын олимпиад нь шатрын спортын хамгийн том багийн тэмцээн төдийгүй “оюуны спортын олимп” хэмээн зүй ёсоор нэрлэгддэг. Дэлхийн шилдэг шатарчид эх орныхоо далбаан дор нэг баг болон өрсөлдөж, улс орныхоо нэр хүндийг дэлхийн тавцанд хамгаалдаг онцгой ач холбогдолтой тэмцээн юм.
Энэ жил Монгол Улсаа төлөөлөн эрэгтэй, эмэгтэй шигшээ багууд оролцоно.
ЭРЭГТЭЙ БАГ
1-р ширээ — GM С. Билгүүн
2-р ширээ — IM М. Амилал
3-р ширээ — IM Г. Амартүвшин
4-р ширээ — IM Х. Итгэлт
Нөөц тоглогч — IM Ү. Агьбилэг
Багийн ахлагч — FT, WFM Б. Ану
ЭМЭГТЭЙ БАГ
1-р ширээ — WIM Б. Мөнгөнзул
2-р ширээ — WGM Т. Мөнхзул
3-р ширээ — WCM Х. Баясгалан
4-р ширээ — IM, WGM Б. Мөнгөнтуул
Нөөц тоглогч — WIM Б. Баярмаа
Багийн ахлагч — FT Ц. Батсайхан
🇲🇳 Та бүхэн Монгол Улсын шигшээ багаа хамтдаа дэмжээрэй!