02/09/2026
Мэдээлэл түгээж байна.
ЕВРОП ДАХЬ МОНГОЛЧУУДЫН ҮНДЭСНИЙ СУРЫН АНХДУГААР ТЭМЦЭЭН
ЕВРОП ДАХЬ МОНГОЛЧУУДЫН ҮНДЭСНИЙ СУРЫН АНХДУГААР ТЭМЦЭЭНИЙГ ЗОХИОН БАЙГУУЛНА🇲🇳
🔹Монголын Үндэсний харваачдын холбооны Европ дахь салбар холбоо албан ёсоор байгуулагдсантай холбогдуулан Европ дахь монголчуудын үндэсний сурын аварга шалгаруулах анхдугаар тэмцээн 2026 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр Плзен хотноо болно.
🔹Тус тэмцээнийг Монгол Улсаас Бүгд Найрамдах Чех Улсад суугаа Элчин сайдын яам, Монголын Үндэсний харваачдын холбооны Европ дахь салбар холбоо, Үндэсний бөхийн “Ширмэл зодогтон” холбоо хамтран зохион байгуулна.
🔹Мөн энэ үеэр “Ширмэл зодогтон” холбооноос намрын нээлтийн үндэсний бөхийн барилдаан зохион байгуулж, насанд хүрэгчид болон хүүхдийн ангиллаар бөхчүүд хүч үзнэ.
Хэзээ: 2026 оны 9 дүгээр сарын 19, Бямба гараг
Нээлт: 11:00 цаг
Хаана: K Svatému Jiří 13/60, Plzeň 4 – Doubravka
🔹Чех Улс дахь үндэсний сурын харваачдын санаачилгаар Европт байгуулагдсан Монголын үндэсний сур харвааны салбар холбооны анхны томоохон арга хэмжээ болж буй энэхүү тэмцээн нь монгол үндэсний өв соёл, уламжлалыг түгээн дэлгэрүүлэх, хойч үедээ өвлүүлэн уламжлуулах ач холбогдолтой юм.
🔹Чех Улсад ажиллаж, амьдарч буй нийт монголчууд Та бүхнийг гэр бүл, үр хүүхдийн хамт өргөнөөр хүрэлцэн ирж, үндэсний сурын харваа, бөхийн барилдаанаа үзэж сонирхон, монгол өв соёлоо хамтдаа түгээн дэлгэрүүлэхийг урьж байна.