05/12/2025
📆Жил бүрийн арван хоёрдугаар сар айлчлан ирэхэд 👧🏻хүүхэд гэлтгүй, 🎻сонгодог урлагт дуртай хэн бүхэн догдлол дүүрэн болдог. Учир нь 🩰"Цөмөөхэй" бүжгэн жүжиг 🌎дэлхийн өнцөг булан бүрт шинэ жил ирж буйг зарлах мэт энэ л цаг мөчид тайзан дээр амилж, ❄️өвлийн улирлын хамгийн дулаахан 🎁бэлэг болон үзэгчиддээ хүрдэг билээ.
🩰Энэхүү бүжгэн жүжиг нь хүн бүрт шинэ жилийн баярын уур амьсгал, 🎼өвлийн шөнийн намуухан аялгуу, цаснаас ч илүү зөөлөн унах хөгжим, 🪄ид шидийн үлгэр бодитоор амилах мэт онцгой мэдрэмжийг төрүүлдэг.
👧🏻Кларагийн жижигхэн мөрөөдлөөс эхтэй энэ аялал хүүхэд насны гэнэн итгэл, зүрхийг дулаацуулсан дурсамж, томчуудын мартагдсан гайхшралыг дахин сэргээж, тайзан дээрх 🩰бүжигчидийн хөдөлгөөнд үлгэр 🪄амилдаг билээ.
🧐Сонирхолтой баримт дурьдахад 🩰"Цөмөөхэй" бүжгэн жүжиг нь хамгийн анх 🗓️1892 оны 12-р сарын 18-нд Оросын Санкт-Петербург хотын "Мариинскийн театр"-т тавигдсанаасаа хойш өнөөг хүртэл 🌎дэлхий даяар олон мянган тайзны тавилттайгаар үзэгчдийн хүртээл болсоор байна.
Эдгээр олон төрлийн тавилтаас George Balanchine-ийн "The Nutcracker" (New York City Ballet) бөгөөд 🏵️Дэлхийн хамгийн алдартай, хамгийн нөлөө бүхий тавилт хэмээн тооцогддог.
📚Бүжгэн жүжгийн үйл явдлыг товчхон өгүүлбэл
👧🏻Клара охин шинэ жилийн үдэш 🎁бэлгэнд авчирсан Цөмөөхэй хүүхэлдэйгээ хамгаалах гэж тэмцэхдээ 🪄ид шидийн ертөнцөд хөтлөгдөн орно. 🐀Полковник хулганын армитай тулалдах тулаан, 🍭амтат чихрийн орноор аялах аялал, 🏰үлгэрийн ордоны бүжгүүд гээд бүгд л түүнийг зориг, уян зөөлөн сэтгэл, мөрөөдлийн хүчтэй нүүр тулган сорьж, 🌟тайзны гэрэлд нэгэн томоохон ид шидийг бүтээдэг билээ.