13/06/2026
【焼津市×チンゲルテイ区 高校生男子バスケ交流試合が開催されました!🏀🇯🇵🇲🇳】
2018年から始まったモンゴル・ウランバートル市チンゲルテイ区との友好交流。今年で第6回目を迎えた「高校生男子バスケットボール交流」の親善試合が、本日焼津市にて開催されました!
6月10日に来日したチンゲルテイ区選抜チームは、市長表敬訪問のほか、市内の水産高校との交流や、藤枝明誠高校との合同練習を重ねて本日を迎えました。
試合には焼津市長、議長や焼津・モンゴル友好協会会長をはじめ、多くの関係者が応援に駆けつけ、会場は大熱狂!結果は64対77でチンゲルテイ区選抜チームの勝利となりましたが、両チームとも全力を尽くした素晴らしいゲームでした👏
こうして青少年のスポーツ交流が盛んに行われることは本当に嬉しいことですし、これからの国際交流を担う次世代の子どもたちにとって、大きなきっかけになると確信しています。
チンゲルテイ区選抜チームの皆さん、焼津市へ来てくれてありがとうございました!これからもこの素敵な絆が続いていきますように。
【Яйзү хот болон Чингэлтэй дүүргийн ахлах ангийн сурагчдын сагсан бөмбөгийн нөхөрсөг тоглолт боллоо! 🏀🇯🇵🇲🇳】
2018 оноос эхэлсэн Монгол Улсын Улаанбаатар хотын Чингэлтэй дүүрэг болон Япон Улсын Яйзү хот хоорондын найрамдалт харилцаа, хамтын ажиллагааны хүрээнд энэ жил 6 дахь удаагаа ахлах ангийн сурагчдын сагсан бөмбөгийн нөхөрсөг тоглолт өнөөдөр Яйзү хотод амжилттай зохион байгуулагдлаа.
6 сарын 10-ны өдөр Японд хүрэлцэн ирсэн Чингэлтэй дүүргийн өсвөрийн шигшээ багийг Яйзү хотын засаг дарга хүлээн авч уулзснаас гадна, хотын Сүйсан (Далайн тээвэр, загас агнуурын) ахлах сургуультай танилцаж, Фүжиэда Мэйсэй ахлах сургуулийн багтай хамтарсан бэлтгэл хийсэн юм.
Өнөөдрийн нөхөрсөг тэмцээнийг үзэж сонирхохоор Яизү хотын Засаг дарга, Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, Яйзү Монголын найрамдлын нийгэмлэгтйн тэргүүн , хурлын төлөөлөгчид зэрэг албаны хүмүүс хүрэлцэн ирж, баг тамирчдыг дэмжив. Тэмцээний дүн 64 эсрэг 77 -оор Чингэлтэй дүүргийн өсвөрийн шигшээ баг ялалт байгууллаа. Хоёр багийн тамирчид самбаатай, дайчин, үнэхээр гайхалтай тоглолтыг үзүүллээ👏
Хүүхэд залуучуудын спортын хамтын ажиллагаа гүнзгийрч байгаа нь туйлын талархууштай явдал бөгөөд эх орныхоо ирээдүй хойч болох хүүхдүүдийн хувьд ч том боломж гэдэгт итгэлтэй байна.
Чингэлтэй дүүргийн өсвөрийн шигшээ багийн тамирчиддаа Яйзү хотод хүрлцэн ирсэнд дахин талархая. Энэхүү сайхан нөхөрлөл, бат бөх холбоо цаашид ч урт удаан үргэлжлэх болтугай🙏🙏🙏