05/12/2026
Денвер хотод зохион байгуулагдсан Морин Хуурын 4-р Наадмыг хамт олноороо үзэн Монголынхоо өв уламжлал болсон аялгуут сайхан морин хуурын аялгуугаа сонсон эх орноо санан дурсаж, өв соёлоороо бахархан өнгөрүүллээ. Энэхүү сэтгэл догдлуулсан тоглолтыг суугуул нутагт минь зохион байгуулсан Хойд Америкийн Морин Хуурын Чуулга болон Ajnai Colorado хамт олонд гүнээ талархая!