17/09/2026
♟️🇲🇳 ШАТРЫН ЭХ ОРНЫГ МОНГОЛЧУУД ХОЖЛОО
Шатар үүсэж, дэлхий дахинд түгэн дэлгэрсэн агуу түүхт, 1.5 тэрбум орчим хүн амтай Энэтхэг Улсын багийг Монголын пара шатрын шигшээ баг Дэлхийн пара шатрын олимпиадын шийдвэрлэх сүүлийн өрөгт яллаа.
Домогт Виши Анандаас эхлээд дэлхийн аварга, шинэ үеийн од Гукеш Доммаражу зэрэг шатрын түүхийн шинэ эрин үеийг бичилцэж буй агуу шатарчдыг төрүүлэн гаргасан Энэтхэг Улсын багийн эсрэг Монголын тамирчид оюун ухаан, ур чадвар, тэсвэр хатуужлаараа өрсөлдөн ялалт байгуулсан бахархам мөч байлаа.
Хөлгийн ард суусан тэр мөчөөс хүнийг нас, биеийн онцлог, амьдралын ямар нэгэн хязгаарлалтаар хэмждэггүйд шатрын гайхамшиг оршино. Өнөөдөр Монголын пара шатарчид үүнийг дэлхийн тавцанд дахин батлан харууллаа.
Төрийн далбааныхаа дор эх орныхоо нэрийг өндөрт өргөж, Монголын шатрын түүхэнд бахархам хуудсыг нэмж буй пара шигшээ багийнхаа тамирчид, дасгалжуулагчид, хамт олонд халуун баяр хүргэе.
Өнөөдрийн энэ ялалт дараагийн их ялалтын эхлэл байг. 2028 оны Шатрын пара олимпиадад Монголын төрийн дуулал эгшиглэх болтугай! 🇲🇳♟️
Mongolian CHESS 4DP Federation - Монголын Паралимпийн шатрын холбоо
Mongolian CHESS Federation - Монголын Шатрын Холбоо