Дэгжин Дэг - Degjin Deg

Дэгжин Дэг - Degjin Deg Ардын бүжиг болон ардын хөгжмийн сургалтын төв

✨ ДЭГЖИН ДЭГ СУРГАЛТЫН ТӨВИЙН ШИНЭ ЭЛСЭЛТ ЭХЭЛЛЭЭ ✨ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН БАГА, ДУНД, АХЛАХ, АНГИЙН БҮЖИГ,  ХӨГЖИМД СОНИРХО...
14/08/2026

✨ ДЭГЖИН ДЭГ СУРГАЛТЫН ТӨВИЙН ШИНЭ ЭЛСЭЛТ ЭХЭЛЛЭЭ ✨

ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН БАГА, ДУНД, АХЛАХ, АНГИЙН БҮЖИГ, ХӨГЖИМД СОНИРХОЛТОЙ ХҮҮХЭД БҮХЭНД НЭЭЛТТЭЙ

💃 БҮЖГИЙН СУРГАЛТ
• Ардын бүжиг
• Орчин үеийн бүжиг
• Олон үндэстний бүжиг

🕺 Бүжиг бол хүүхдийн цогц хөгжлийн үндэс юм. Бүжгээр дамжуулан хүүхэд бие бялдар, оюун ухаан, сэтгэл зүй, харилцааны чадвараа хөгжүүлж, өөртөө итгэлтэй, сахилга баттай, бүтээлч, зөв төлөвшилтэй болон хөгждөг.

🎶 ХӨГЖМИЙН СУРГАЛТ
• Ятга
• Ёочин
• Хуучир
• Их хуур
• Морин хуур

🎵 Ардын хөгжим бол хүүхдийн авьяасыг хөгжүүлж, үндэсний өв соёлоо өвлөн дээдлэхийн зэрэгцээ гоо зүйн мэдрэмж, бүтээлч сэтгэлгээ, төвлөрөх чадварыг төлөвшүүлдэг урлаг юм.

🎼 Хөгжмийн сургалт: Ганцаарчилсан хэлбэрээр явагдана. Хугацаа, цагийн хуваарийг багштай харилцан тохиролцоно. Утас:99197837

👩‍🏫 ХИЧЭЭЛИЙГ УДИРДАН ЗААХ БАГШ НАР:
Монгол Улсын гавьяат цолтой, олон жилийн туршлагатай багш нар:
🇲🇳 МУГЖ Ц.Алтангэрэл
🇲🇳 МУГБ Б.Энхтуяа
🇲🇳 МУГЖ А.Даваахүү
🇲🇳 МУГЖ А.Батхүү

📍 Хаяг: Улаанбаатар, СБД, 6-р хороо, СУИС-ийн зүүн талд
“GEM CASTLE” төвийн 7 давхар, 711 тоот

✨ Хүүхдийнхээ авьяас, ур чадварыг нээн хөгжүүлж, Монголын өв соёлыг хамтдаа өвлүүлэн түгээцгээе 🇲🇳

БҮРТГЭЛИЙН МЭДЭЭЛЛИЙГ 99929882 ДУГААР БОЛОН ЧАТААР АВНА УУ

#ДэгжиндэгСургалтынТөв
#БүжгийнСургалт
#ХөгжмийнСургалт
#АрдынХөгжмийнСургалт
#ГавьяатБагшНар

✨️"Дэгжин Дэг" сургалтын төвийн уран бүжиг, уянгат хөгжмийн эгшигтэй "АЯЛГУУТ ДЭГ" анхны тайлан тоглолт амжилттай болж д...
07/07/2026

✨️"Дэгжин Дэг" сургалтын төвийн уран бүжиг, уянгат хөгжмийн эгшигтэй "АЯЛГУУТ ДЭГ" анхны тайлан тоглолт амжилттай болж дурсамж дүүрэн өдөр ард үлдлээ✨️
Хагас жилийн турш хичээл зүтгэл гарган суралцсан хүүхдүүд маань анхны тайзан дээрээ гарч, сурсан мэдсэнээ тайлагнан, өөрсдийн авьяас чадвар, өсөлт хөгжлөө аав ээж, ахан дүүс, өвөө эмээ, найз нөхөддөө бахархалтайгаар толилууллаа💥
Зарим нь анх удаа тайзны гэрэлд зогсож, зарим нь анх удаа үзэгчдийн халуун алга ташилтыг мэдэрч, бүгд өөр өөрийнхөөрөө урлагийн ид шидийг зүрхэндээ тээсэн билээ👏
Энэ өдөр хүүхэд бүрийн нүдэнд хүсэл мөрөөдөл гэрэлтэж, алхам бүр нь амжилтын эхлэл, хөдөлгөөн бүр нь хөгжлийн илэрхийлэл болж байлаа. Тайзнаа өнгөрүүлсэн мөч бүхэн тэдний хүүхэд насны хамгийн нандин дурсамжийн нэг болон үлдэх нь гарцаагүй💞
Бидний анхны тоглолт зөвхөн тайлан бус, хүүхэд бүрийн хичээл зүтгэл, багш нарын уйгагүй хөдөлмөр, эцэг эхчүүдийн итгэл дэмжлэг, хамтын сэтгэлийн үр шим байлаа💯
Хүүхдүүдийнхээ урлагийн замыг гэрэлтүүлж, итгэл урам хайрлан хамт байсан эцэг эхчүүд, багш нар, хүрэлцэн ирж халуун алга ташилтаар урам өгсөн бүх хүмүүстээ чин сэтгэлийн талархал илэрхийлье💖

Авьяас билэг нь улам дэлгэрч
Аялгуу хөг нь мөнхөд эгшиглэж
Алхам бүр нь амжилт дагуулж
Ардын урлагийн гал дөл үеийн үед бадран байх болтугай💥

#ДэгжинДэгСургалтынТөв
#БүжгийнСургалт
#АрдынХөгжмийнСургалт

✨ ДЭГЖИН ДЭГ сургалтын төвийн АНХНЫ тайлан "АЯЛГУУТ ДЭГ" тоглолт ✨       Уран бүжиг,  Уяангат хөгжмийн үнэ цэнтэй боловс...
16/06/2026

✨ ДЭГЖИН ДЭГ сургалтын төвийн АНХНЫ тайлан "АЯЛГУУТ ДЭГ" тоглолт ✨

Уран бүжиг, Уяангат хөгжмийн үнэ цэнтэй боловсролыг хүүхэд багачууддаа өвлүүлэн сургаж, түгээн дэлгэрүүлэх эрхэм зорилгын дор бид ажиллаж байгаа билээ.
"Алхам бүр нь ахиц,
Хөдөлгөөн бүр нь хөгжил"
уриатайгаар авьяас билэг, хөлс хөдөлмөр, хичээл зүтгэлээрээ хагас жилийн турш суралцсан шавь нарынхаа анхны тайлан "АЯЛГУУТ ДЭГ" тоглолтоо үзэгч түмэндээ өргөн барих гэж байна.

Эрхэм хүндэт аав ээж, ахан дүүс, анд нөхөд, урлагт хайртай үзэгч та бүхнийг хүрэлцэн ирж, хүүхдүүдийн маань анхны тайлан тоглолтыг үзэж, урам хайрлахыг урьж байна.

📅 2026 оны 06 сарын 20
🕑 14:00 цагт
📍 Жанжин клуб, Баянзүрх дүүргийн Соёлын ордон

Хүндэтгэсэн: Дэгжин дэг сургалтын төв

Энэ сайхан өдөр бид гайхалтай мэдээтэй✨️✨️✨️Өвөрмонголын Тайвс хошуунд зохион байгуулагдсан "ТАЛ НУТГИЙН СОЛОНГО" олон у...
01/06/2026

Энэ сайхан өдөр бид гайхалтай мэдээтэй✨️✨️✨️
Өвөрмонголын Тайвс хошуунд зохион байгуулагдсан "ТАЛ НУТГИЙН СОЛОНГО" олон улсын хүүхдийн урлагийн наадамд "ДЭГЖИН ДЭГ" -ийн хүүхдүүд бахархам амжилттай оролцлоо🇲🇳
Багш болон хүүхдүүдийн авъяас, ур чадвар, нөр их хөдөлмөр, сэтгэл зүрх, хөлс хүчээр маш их бахархаж байна💯
Бид - 2 хамтлаг, 6 гоцлолоор оролцсоноос дараах шагналыг хүртлээ.
Гоцлол бүжгийн төрөлд:
1. Д.Цэцэйхэн-Үжин Тэргүүн байр /Бага нас/
Цом, өргөмжлөл, мөнгөн шагнал🏆🧧💴
2. М.Ариунхур - Тэргүүн байр /дунд нас/
Цом, өргөмжлөл, мөнгөн шагнал 🏆🧧💴
3. Т.Эмүжин Тэргүүн дэд байр /дунд нас/
Цом, өргөмжлөл, мөнгөн шагнал 🏆🧧💴
4. Л.Амин-Эрдэнэ Тэргүүн байр /ахлах нас/
Цом, өргөмжлөл, мөнгөн шагнал🏆🧧💴
5. Ж.Бөртэ-Үжин Тэргүүн дэд байр /ахлах нас/
Цом, өргөмжлөл, мөнгөн шагнал🏆🧧💴

Гоцлол шүлгийн төрөлд:
6. Д.Сор-Үжин Тэргүүн дэд байр
Цом, өргөмжлөл, мөнгөн шагнал 🏆🧧💴

Хамтлаг бүжгийн төрөлд:
7. "Монголжин дэг" хамтлаг Тэргүүн дэд байр
Цом, өргөмжлөл, мөнгөн шагнал🏆🧧💴
8. "Гоо дэг" хамтлаг Тусгай байр
Цом өргөмжлөл🏆🧧

Энэхүү наадмын онцлог нь үзэсгэлэнт Сүүн нуурын эрэг дээр зохион байгуулагдаж хятадын Манго ТВ-ийн бичлэгтэй болсон нь их онцлог байлаа.

Бидний анхны гараа амжилт дүүрэн байлаа💯
Монгол улсынхаа нэрийг өндөрт өргөсөн хүүхдүүддээ халуун баяр хүргэе👏👏👏

“Дэгжин дэг” сургалтын төвийн бяцхан бүжигчид маань анхны тайз, анхны тэмцээнээ зорин Өвөрмонголыг зорилоо.Хүүхэд бүрийн...
28/05/2026

“Дэгжин дэг” сургалтын төвийн бяцхан бүжигчид маань анхны тайз, анхны тэмцээнээ зорин Өвөрмонголыг зорилоо.
Хүүхэд бүрийн сэтгэл догдолж, мөрөөдөл нь жигүүрлэсэн энэ аялал аз жаргал, туршлага, сайхан дурсамжаар дүүрэн байх болноо.
Анхны алтан тайзнаа өөртөө итгэлтэй, урам зориг дүүрэн, хөдөлгөөн бүрээ сэтгэлээрээ амилуулан, ур чадвараараа бахархал төрүүлэн гялалзаарай ✨

#дэгжиндэгсургалтынтөв

✨ Эрхэм хүндэт ГАВЬЯАТ багш нартаа болон“ДЭГЖИН ДЭГ” сургалтын төвийн анхны шавь нартаа🌍 Дэлхийн бүжгийн өдрийн мэндийг ...
29/04/2026

✨ Эрхэм хүндэт ГАВЬЯАТ багш нартаа болон
“ДЭГЖИН ДЭГ” сургалтын төвийн анхны шавь нартаа
🌍 Дэлхийн бүжгийн өдрийн мэндийг өргөн дэвшүүлье! 💃🕺
Гавьяат багш нарынхаа үнэтэй сургааль, ур чадвараар бүжгийн урлагийн анхны сууриа тавиулж, авьяас билигээ нээн хөгжүүлж байгаа азтай хүүхдүүд шүү. Та нар минь амжилт бүтээлээр дүүрэн, өөдлөн дэвжиж, цогтой золбоотой улам бүр гялалзан байгаарай. ✨
Алхам бүр нь АХИЦ
Хөдөлгөөн бүр нь ХӨГЖИЛ байг 💯

#МУГЖ.Ц.Алтангэрэл
#МУГЖ.А.Даваахүү
#МУГЖ.А.Батхүү
#ДэгжинДэгСургалтынТөв

09/04/2026

💕💕💕

02/04/2026

"ДЭГЖИН ДЭГ" -ийн бяцхан шавь нар итгэл дүүрэн, сэтгэл дүүрэн, инээмсэглэл дүүрэн урагш тэмүүлсээр...

#Дэгжиндэг #сургалтынтөв #бүжиг

12/03/2026

Манай хаяг📍

Address

СБД 6-р хороо СУИС-н зүүн талд "Gem Castle" 7 давхар 711 тоот
Ulaanbaatar

Opening Hours

Monday 07:00 - 22:00
Tuesday 07:00 - 22:00
Wednesday 07:00 - 22:00
Thursday 07:00 - 22:00
Friday 07:00 - 22:00
Saturday 07:00 - 22:00
Sunday 07:00 - 22:00

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Дэгжин Дэг - Degjin Deg posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share

Category