23/06/2026
ШИНЭ ДОЛОО ХОНОГИЙН МЭНД☀️ #МУБИС #БТС
Хурдасгуур сан, Ханбогд сумын ЗДТГ болон МУБИС-ийн Биеийн тамирын сургуультай хамтран 6-р сарын 22-нд Ханбогд сумын ЕБС-ийн 12-р ангийн сурагчдад зориулсан мэргэжил сонголтын сургалт, нөлөөллийн өдөрлөгийг амжилттай зохион байгууллаа.
Өдөрлөгөөр сурагчид Спорт, амралтын цогцолбортой танилцаж, шинээр бий болох ажлын байр, спортын чиглэлийн тэтгэлэгт хөтөлбөрүүд, БТС-ийн сургалтын хөтөлбөр, мэргэжлийн чиглэлүүд болон Ханбогд сумын Оюутны тэтгэлэгт хөтөлбөрийн талаар мэдээлэл авлаа.
2026.06.22, Өмнөговь аймаг, Ханбогд сум