10/08/2025
“МОРЬТ ХАРВААНЫ УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН -2025”
МОРЬТ ХАРВААНЫ ТЭМЦЭЭНИЙ УДИРДАМЖ
Нэг. МОРЬТ ХАРВААНЫ УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНИЙ зорилго
1.1 Монгол уламжлалт өв соёлын нэгэн хэсэг морьт харвааны бүх төрөл зүйлүүдийг Монгол хүний бие бялдар, оюун ухаан, ёс суртахууны төлөвшлийн хэрэглүүр болгон дэлгэрүүлэхийн зэрэгцээ улам бур боловсронгуй болгон хөгжүүлэх явдал юм. Монголын морьт харваа сонирхогчдыг хөгжүүлэн монгол улсын шигшээ тамирчдыг сонгон шалгаруулах зорилготой.
Хоёр. Тэмцээн явагдах газар хугацаа ?
2.1. Тэмцээн нь 2025 оны 08-р сарын 16, 08-р сарын 17- ны өдрүүдэд " Налайх тайж хайрханы өвөрт зохион байгуулагдана.
2.2 Тэмцээний бүртгэлийг 2025 оны 08-р сарын 10-ны өдрийн 09.00 цагаас 08-р сарын 14-ны өдрийн 16.00 цаг хүртэл авна.
Клуб багийн ахлагч нар оролцох тамирчидаа нэгдсэн журмаар 5027397067 Хаан банк дансанд оролцох эрхийн төлбөрөө төлж бүртгүүлнэ.
Мандат
Насанд хүрэгчид 50.000 төгрөг
Хүүхэд 30. 000 төгрөг
Багийн төрөлд багаар 60 000 төгрөг
Лавлах утас: 99887922
2.3 Монголын Үндэсний Морьт Харвааны Нэгдсэн Холбоонд бүртгэлтэй клубийн морьт харваачид тэмцээнд оролцох эрхтэй.
2.4 Бүртгэлд хамрагдаагүй харваачийг тэмцээнд оруулахгүй.
2.5 Тэмцээний морь сонголт болон техникийн зөвлөгөөн 08 сарын 15-нд тэмцээн болох газар 16:00 цагт болно.
2.6 Техникийн зөвлөгөөнд оролцоогүй тамирчныг тэмцээнд оролцуулахгүй
Гурав. Морьт харваанд оролцох нөхцөл
3.1 Тамирчин өөрийн сонгосон морио тэмцээний бүх төрөлд унаж нэгдсэн оноонд өрсөлдөх эрхтэй болно.
3.2 Тамирчид өөрсдийн морьтой бол өөрийн мориор тэмцээн уралдаанд орж болно.
3.3 Морьгүй тамирчид сугалаанд оролцож морио сонгож авна.
3.4 Тамирчин тэмцээн эхлэхээс өмнө сонгосон морь нь тухайн тамирчинд таалагдахгүй бол нэг удаа дахин өөр морь сонгох эрхтэй
3.5 Сонгосон морийг хүндэтгэх шалтгаангүй дур мэдэн сольж тэмцээнд оролцсон тамирчны оноог тэглэнэ.
3.6 Бэртэж гэмтсэн ааш зан таарахгүй морийг солих эрхтэй
3.7 Тамирчид өөрсдийн морины тоног эдлэл хэрэглэлийг хэрэглэж болно.
3.8 Морьт харваач эхний босоонд морины цочроог гаргах давхилтыг хийж болно.
3.9 Сугалаанд оролцох морийг 3 ангилах ба хурдан A, дунд зэргийн B, удаан C
3.10 Тамирчин өөрийн морь унах ур чадвар болон эрсдэлээ тооцон өөрийн хүслээр эдгээр ангиллаас морийг сонгон өрсөлдөнө.
3.11 Тамирчин тэмцээний урьд өдөр өөрсдийн морийг сонгон заавал морины замд оруулан дасгасан байх ёстой
3.12 Тэмцээний замд өмнө нь оруулаагүй мориор тэмцээнд оролцохыг хатуу хориглоно.
3.13 Нум эвэр элэгтэй шөрмөс артай болон орчин үеийн материалаар хийгдсэн уламжлалт загвартай байж болно.
Харваач модон эсвэл уламжлалт загвартай карбон сумтай оролцож болно.
3.14 Нумны бариур, нуман дээр нэмэлт тоноглол, хэрэгсэл хийж, байрлуулах зэргээр хэлбэр загварыг өөрчлөхийг хориглоно.
3.15 Тэмцээний үед морь замаас үзэгчдээс болон зохион байгуулагчдаас шалтгаалан нэг удаа гарсан тохиолдолд ахин нэг удаа тэр оролтыг орж болно.
3.16 Багийн ахлагч, дасгалжуулагч нар хичээллэгсэд “МОРЬТ ХАРВААЧДЫН АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ЗААВАР”-тай багийн харваачдаа танилцуулан гарын үсэг зуруулж тэмцээн эхлэхээс өмнө бүртгүүлэхдээ гарын үсэг зуруулсан зааварчилгааг эх хувиар нь авч ирэн баталгаажуулна.
3.17 Нийт харваачид энэхүү аюулгүй байдлын заавартай танилцсаны үндсэн дээр тэмцээнд орно.
3.18 Согтууруулах ундаа хэрэглэсэн харваачийг тэмцээнд оролцохыг хатуу хориглоно.
Тэмцээний явцад согтууруулах ундаа хэрэглэсэн харваачийг тэмцээнээс шууд хасна.
3.19 Аливаа санал гомдлыг бичгээр ерөнхий шүүгчид хүлээлгэн өгнө.
Ерөнхий шүүгч асуудлыг тэр даруй тэмцээний үеэр шийдэх ёстой.
3.20 Тамирчин бэртэл гэмтэл авсаны улмаас эмч тэмцээнд оролцож болохгүй нөхцөлийг дурдвал тамирчин тэмцээнийг өндөрлөнө.
Дөрөв. Морьт харвааны зохион байгуулалт
4.1 Тэмцээнийг зохион байгуулагчаас томилсон шүүгчдийн бүрэлдэхүүн удирдан явуулна.
4.2 Тэмцээний явцад маргаан гарвал тухай бүрд нь даруй хяналтын шүүгч, ерөнхий шүүгч нар маргааныг шийдвэрлэнэ.
4.3 Мордох босоондоо ерөнхий шүүгчид мэдэгдээгүй, тодорхой хүндэтгэх шалтгаагүйгээр хоцорсон морьт харваачийн харвалгүй өнгөрөөсөн босоог нөхөж харвуулахгүй.
Оноогүйд тооцно.
Тав. Тэмцээний шүүгчдийн зөвлөл
5.1 Шүүгчдийн зөвлөл нь дүрмийн дагуу тэмцээнийг зохион байгуулах үүрэг хүлээхийн зэрэгцээ хоцорсон болон зөрчил гаргасан харваачид, багт анхааруулах, тэмцээнээс хасах хүртэл арга хэмжээг авах эрхийг эдэлнэ.
5.2 Шүүгч нь санаатайгаар алдаа гаргасан бол холбооны ёс зүй хяналтын хороогоор хэлэлцүүлэн хариуцлага хүлээлгэнэ.
Зургаа. Морьт харвааны төрлүүдийг дүгнэх журам
6.1 Спорт төрлийг дүгнэхдээ олон улсын стандартын дагуу дүгнэх журмыг баримтална.
6.2 Дэлхийн морьт харвааны холбоо болох WHAF дүрмийг голлон тэмцээнээ шүүнэ.
Долоо. Тэмцээний төрлүүд
7. 1 “Бөмбөг намнаа”
32 метрийн зайтай 3- н бөмбөгийг саадагнаас сумыг ээлж дарааллан авч харваж өрсөлдөнө. Замаас бай хүртэлх зай 6 метр нийт замын урт 99 м, 25см диаметртэй 3 ширхэг бөмбөгөн бай, эхний бөмбөг цагны төхөөрөмжөөс 17.5 м дараагийн бөмбөг эхний бөмбөгнөөс 32 м зайд , дараагийн бөмбөг мөн 32 м зайд байрлана, сумыг сумалж орж болно , туулах үндсэн хугацаа: 12 сек 2 удаагийн оролттой
7.2 “ Солонгосийн гурван байны төрөл
Өртөж , тэгнэж, хударган гудас дэвсэх 3 байны төрөл”
Эхний бай цагны төхөөрөмжөөс 19.5 м зайнд морины замаас 7 м хол өртөж харвахаар байрлуулсан байна , дараагийн бай тэгнэж харвахаар эхний байгаа 30 и зайд замаас 7 м зайнд байрласан байна, сүүлийн бай 2 дахь байнаас 30 м зайд замаас 7 холд өнгөрч хударган гудас дэвсэж харвахаар байршуулсан байна. сумыг саадагнаас ээлж дараалуудан авч харвана эхний сумыг сумалж орж болно.
Нийт замын урт 99м. 2 удаагийн оролттой.
7.03
Кабак кикач буюу ховолсож, хаймсаж намнах төрөл
Замын эхлэл цагны төхөөрөмжөөс 15 м зайд морьны замын хажууд 0 метрт ховослож доош намнах бай , хоёр дахь бай нь морины замаас 1 м зайд байрлах эхний байнаас 50 хол байрлах 8 м өндөрт байх 60 см диаметртэй дугуй байг хаймсаж дээш намнах төрөл.
Нийт замын урт 99м. 2 удаагийн оролттой
7.4 Багийн намнаа Масахи төрөл
Тамирчид гурвуулаа нийлэн нэг баг болон оролцоно.
3 тамирчин нэг нэгээр ээлжлээд морины замд орох ба 180 м зайд байрлуулсан 5 ширхэг масахи байг годил сумаар намнаж өрсөлдөнө.
Найм. Тэмцээний шагнал урамшуулал
8.1
-Бөмбөг намнаа
1-байр
2-байр
3-байр
Өргөмжлөл медаль
Мөнгөн шагнал
Дурсгалын зүйл
-Өртөж , тэгнэж, хударган гудас дэвсэх 3 байны төрөл
1-байр
2-байр
3- байр
Өргөмжлөл медаль
Мөнгөн шагнал
Дурсгалын зүйл
-Кабак кикач буюу ховолсож, хаймсаж намнах төрөл
1-байр
2-байр
3-байр
Өргөмжлөл медаль
Мөнгөн шагнал
Дурсгалын зүйл
Масахи намнах багийн төрөл
1-байр гурван тамирчин
2-байр гурван тамирчин
3-байр гурван тамирчин
Өргөмжлөл медаль
Мөнгөн шагнал
Дурсгалын зүйл
Гранпри бүх онооны нийлбэрээр
1- байр
2-байр
3-байр
Өргөмжлөл медаль
Мөнгөн шагнал
Дурсгалын зүйл
Өсвөр; 13-16 хүртэлхи
Гранпри бүх онооны нийлбэрээр
1-байр
2-байр
3-байр
Өргөмжлөл медаль
Мөнгөн шагнал
Дурсгалын зүйл
Хүүхэд; 13 наснаас доош
1-р байр
2-р байр
3-р байр
Өргөмжлөл, медаль
Мөнгөн шагнал
Монгол улсын шилдэг 10 тамирчинг шалгаруулж ДАШТ-нд оролцох эрхийн бичиг олгоно.
Монгол улсын шилдэг өсвөрийн 16-18 насны 5 тамирчинг шалгаруулж дэлхийн аврага шалгаруулах тэмцээний эрхийн бичиг олгоно.
🇲🇳