Baigal family

Baigal family 🧘 Иог,бяасалгалын багш
🎶 Дуут Бясалгалын багш
💡 Сэтгэл зүйч✨
Бие, оюун, сэтгэл гурвыг тэнцвэржүүлж, дотоод амар амгаланд хүрэх замд тань чиглүүлнэ🙏✨

05/06/2026

Өнгөрсөнд бүү харамс,
Өнөөдрөөс эхлэхэд л болно.
Өндөр уул ч алхам бүрээс,
Өөдлөн хүрдэг замтай болно.

Нас бол тоо төдий зүйл,
Намтар бүтээхэд саад биш.
Сурч мэдэх хүсэл байхад,
Сүүлчийн мөч ч орой биш.

Өдөр бүр багахан ахивал,
Өөрийгөө ялж чадна.
Сурахад хэзээ ч оройтохгүй,
Сэтгэл байвал бүхнийг чадна. 🌱✨

24/05/2026
✨ МОНГОЛД АНХ УДАА ✨БАЛИ АРЛААС ИРЭХАШТАНГА ИОГИЙН МАСТЕР БАГШ LYAN“ASHTANGA YOGA IMMERSION & TEACHER TRAINING”🗓 2026.07...
24/05/2026

✨ МОНГОЛД АНХ УДАА ✨
БАЛИ АРЛААС ИРЭХ
АШТАНГА ИОГИЙН МАСТЕР БАГШ LYAN

“ASHTANGA YOGA IMMERSION & TEACHER TRAINING”

🗓 2026.07.03 — 07.05

Дэлхийн хэмжээний уламжлалт Аштанга иогийн сургалтыг Монголд анх удаа мэдрэх онцгой боломж нээгдлээ.

Индонезийн Бали арлаас хүрэлцэн ирэх мастер багш Lyan нь Аштанга иогийн 20гаран + жилийн гүн практик, олон улсын сургалтын туршлагатай бөгөөд бие, сэтгэл, амьсгал, ухамсрын нэгдлийг хөгжүүлэх уламжлалт арга барилаараа танигдсан багш юм.

Энэхүү 3 өдрийн гүнзгийрүүлсэн сургалт нь зөвхөн иогийн дасгал бус —
Иогийн байрлалыг зөв хийх, өөрийгөө танин мэдэх, дотоод төвлөрөл, сахилга бат, энерги ба хөдөлгөөний жинхэнэ урсгалыг мэдрэх transformational experience байх болно.

СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨР:
▪ Аштанга иогийн философи ба уламжлал
▪ Primary Series-ийн бүтэц, техник
▪ Пранаяма /амьсгалын техник/
▪ Бясалгал ба төвлөрөл
▪ Alignment & Adjustment
▪ Иог заах арга зүй
▪ Биеийн хөдөлгөөн ба амьсгалын уялдаа
▪ Дотоод энерги, ухамсрын хөгжүүлэлт

✔ Бүх түвшний оролцогчдод нээлттэй
✔ Иогийн багш болон багш болох хүсэлтэй хүмүүст тохиромжтой
✔ Сертификат / Аштанка иог заах эрх олгох сургалт

Энэ бол зүгээр нэг сургалт биш.
Энэ бол өөрийн дотоод хүч, төвлөрөл, амар амгаланг сэрээх аялал.

🌿 LIMITED SEAT AVAILABLE
📩 Дэлгэрэнгүй мэдээлэл болон бүртгэл: Inbox / утсаар 98880588
Төлбөр мэдээлэл 1 гэж бичнэ үү!!

Хорвоогийн сайхан бүхнийг харахын тулдСэтгэлээ сайхан бүхэнд нээгээрэй.Харанхуйг биш, гэрлийг сонговолХарж буй бүхэн чин...
09/04/2026

Хорвоогийн сайхан бүхнийг харахын тулд
Сэтгэлээ сайхан бүхэнд нээгээрэй.
Харанхуйг биш, гэрлийг сонговол
Харж буй бүхэн чинь гэрэлтэнэ.

Зөөлөн бодол тээж явбал
Зөрсөн бүхэн дулаан санагдана.
Сэтгэл чинь ариун тунгалаг байвал
Сэрүүн салхи ч энэрэл болно.

Хайр түгээж алхах замд
Хариу нь чамд инээмсэглэл болно.
Хорвоо өөрчлөгдөхгүй байж мэднэ,
Харин чи өөрчлөгдвөл — бүх зүйл сайхан нээгдэнэ✨🙏

Анх бясалгал, номын замд орохоосоо өмнө би зөвхөн өөрийгөө болон гэр бүлийнхээ төлөө залбирдаг байлаа. Харин энэ замд ор...
08/04/2026

Анх бясалгал, номын замд орохоосоо өмнө би зөвхөн өөрийгөө болон гэр бүлийнхээ төлөө залбирдаг байлаа. Харин энэ замд орсноос хойш сэтгэл минь аажмаар өөрчлөгдөж, эх орон, нутаг усныхаа төлөө залбирдаг болсон. Бурхан багшдаа өнөөдөр тохиож буй бүхнээ айлтган даатгаж, дотоод сэтгэлдээ илүү амар амгаланг мэдрэх болсон.
Өмнө нь зөвхөн хувийн аминч бодолд төвлөрдөг байсан бол одоо улс орон минь тэр чигтээ миний гэр орон мэт, ард түмэн минь миний ахан дүүс мэт санагдах болжээ🙏❤️

Нэгэн цагт аминч бодолд төвлөрч явсан сэтгэл минь одоо өөрчлөгдөж,
Сэтгэл минь илүү өргөжиж, бусдын төлөө чин сэтгэлээсээ ерөөл хүсэх болсон нь энэ замын хамгийн үнэт бэлэг билээ🙏✨❤️🥰🇲🇳

31/03/2026

Бид 3-н эвент үнэхээр төгс болсон шүү🥰
Та 2-тоо гүнээ талархая❤️🙏
Ирж оролцсон бүх хүмүүстээ талархаж байна❤️🙏

Skywing хамт олонтойгоо 100 гаруй хүүхдийг Дуут бясалгалд үнэ төлбөргүй хамруулж, тэдэндээ амар амгалан, тайван мэдрэмж ...
15/03/2026

Skywing хамт олонтойгоо 100 гаруй хүүхдийг Дуут бясалгалд үнэ төлбөргүй хамруулж, тэдэндээ амар амгалан, тайван мэдрэмж бэлэглэлээ.
Хүүхэд бүхний инээмсэглэл, тайвширсан төрх энэ өдрийн хамгийн сайхан илэрхийлэл байв.
Skywing хамт олондоо чин сэтгэлийн талархал илэрхийлье.
сайхан үйлсэд сэтгэл зүрхээрээ нэгдсэн та бүхэндээ баярлалаа.🙏🙏🙏✨

12/03/2026
Хүүхдийн дуут бясалгал 3.14нд болно.6-18насБүртгэл ердөө 2 хоног бүртгэл аваад хаагадана ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ
12/03/2026

Хүүхдийн дуут бясалгал 3.14нд болно.6-18нас
Бүртгэл ердөө 2 хоног бүртгэл аваад хаагадана
ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ

ХҮҮХДИЙН ДУУТ АЯГАНЫ АНАГААХ БЯСАЛГАЛ & МАЙНДФҮЛНЕС НЭЭЛТТЭЙ ХӨТӨЛБӨРТ УРЬЖ БАЙНА ✨

Скайвинг төвөөс сургуулийн насны хүүхдүүдэд зориулсан дуут аяганы анагаах бясалгал, майндфүлнес хосолсон 1 өдрийн хөтөлбөр зохион байгуулж байна.

Энэхүү хөтөлбөр нь хүүхдүүдийн хичээл, өдөр тутмын ачааллыг бууруулж, тайвшрах, төвлөрөх, сэтгэл зүйн тэнцвэрээ хадгалахад туслах зорилготой.

📍 Хамрах хүрээ: 6–18 нас
🕐 Цаг: 12:00 – 14:00
📍 Байршил: Скайвинг төв, S блок 5 давхар 507
📅 Бүртгэл: 2026.03.13 хүртэл
📩 Бүртгүүлэх:
9405-7773 дугаарт хүүхдийн нэр, нас, утас илгээнэ үү.

⚠️ Суудлын тоо хязгаартай тул амжиж бүртгүүлээрэй!

Дуут аяганы анагаах бясалгал нь бидний сэтгэл санаа болон бие махбодид дараах үр дүнтэй.
🔯Бие сэтгэлийн тэнцвэртэй байдлыг нөхөн сэргээж, эд эрхтний эмгэг зовиуруудаас ангижруулна.
🔯Гүн гүнзгий тайвшран амрах, дотоод тайвшралыг олж сэтгэл зүйд эерэг нөлөөтэй.
🔯Ядаргаа, нойрны хямрал, цочромтгой байдал, сэтгэл түгших, хямрах, гутрал стресст автагдсан хүмүүст эерэг нөлөөтэй
🔯Энергийн 7 хүрдийг тэнцвэржүүлнэ.
🔯Жирэмсэн ээжүүдэд болон урагт амралт тайвшралыг өгнө.
🔯Оюун санаа болон энергийн түвшинд нөхөн сэргээгдэнэ.
🔯Цусны эргэлт, зүрх судасны тогтолцоог сайжруулна.

Багшийн мэдээлэл :
Нэр - Байгаль
✅Сэтгэл зүйч
✅Йог бясалгалын багшаар 10+ жил.
✅Мэргэжилийн Дуут хөгжимт бясалгалын багш 4 жил
✅Эрдэм Шинжилгээний хуралд Сэдэв: Дуут бясалгалаар стресс бууруулах 3-р байр

Бидэнтэй холбогдох:
☎️ +976 77112200 94057773
📧[email protected]
🌐 https://mmarket.mn/skywing/
📍 Зайсан толгойн зүүн хойд талд, Хан-Уул дүүрэг, 11 хороо, Зайсан тойруу, Улаанбаатар хот, Mонгол улс

🙏🙏🙏
10/03/2026

🙏🙏🙏

Сэтгэлийн дуудлага хуралдай минь сайхан болж өнгөрлөө. Бүх хайр чинь сэтгэл агуу их хүчээ нэгтгэн хамтдаа гэрэлтэж хүрэлцэн ирсэн эрхэм дээд эсүүддээ чин зүрхний гүнээс талархал илэрхийлье.

@мөнхголчуудын Тулга,
Дуут бясалгалын Baigal family 2-тойгоо чин сэтгэлийн нэгдлээр хайрыг цацрааж түгээж ирсэн бүх хүнийг хайрын эрчмээр асааж цэнэглэж анагааж амрааж чадлаа. ❤️💯💪👏👏👏

Энэ зураг тал хагас нь явсны дараа авсан байнаа. Зурагт орсон ороогүй бүх хүрэлцэн ирсэн дээдсүүдийнхээ үр удам нь үеийн үедээ тэгш дүүрэн жаргаж удам ураг нь бат сайхан орших өлзий буяныг дээдлэн дээдлэн өргөе.

Санаа сайн бол заяа сайн
Сэтгэл хиргүй бол амьдрал гэрэлтэн гийх сайхан бүхнийг дэлгэрүүлэн ерөөе.

Итгэл гэдэг ганцхан утсаар холбогддог хүн та өөрийгөө хүндлээд зогсохгүй бусдыг хүндэлснээр багш бүхний дээдтэй холбогдож шим бүхнийг шингээж авдаг билээ.

Агуа их дээд эсүүдэд нь талархахаас гадна харж хамгаалж явдаг бурхад, эх дэлхийн хязгааргүй хайранд гүнээ мэхийе.

Хайр дэлгэрэг❤️🙏🧘‍♀️

Address

Ulaanbaatar

Telephone

+97685336569

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Baigal family posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Baigal family:

Shortcuts

Share