10/08/2026
✨Дэлхийн тавцанд гэрэлтсэн “ГЭРЭЛТ” төслийнхөн ба шинэ эхлэл 🎇
Саяхан Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу Даби хотноо зохион байгуулагдсан Жюү-Жицүгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд эх орноо төлөөлөн бусад тамирчдын хамтаар “Гэрэлт” төслийн 13 тамирчин, дасгалжуулагч багш Batbaatar Khulan - гийн хамт оролцож, 3 алт, 3 мөнгө, 10 хүрэл медаль хүртсэн бахдам амжилтыг үзүүллээ.
Энэхүү бахдам амжилтыг үзүүлсэн тамирчдыг нэгтгэсэн Thunder Bjj Academy нь “Гэрэлт” төсөл 2022 онд анх хэрэгжиж эхэлснээс хойш тасралтгүй үйл ажиллагаагаа явуулж байна.
“Гэрэлт” төсөл нь Оюу толгой компанийн санаачилга, санхүүжилтээр хэрэгждэг бөгөөд Сонгинохайрхан, Баянзүрх дүүрэгт Жюү-Жицүгийн Thunder BJJ Academy-ээс гадна Sho Gi Jiu Jitsu Academy, Elysium Jiu Jitsu Academy -уудыг амжилттай үүсгэн байгуулж, алслагдсан дүүрэг, захын сургуулийн хүүхэд багачуудад спортоор хичээллэх бүрэн боломжийг нээж өгсөн юм.
Тун удахгүй “Гэрэлт-VII” төсөл энэ хичээлийн жилд Чингэлтэй дүүрэгт хэрэгжиж, Жюү-Жицүгийн шинэ академи үүд хаалгаа нээхэд бэлэн болоод байна.
#ДарааБишОдооЯрилц