07/05/2025
Өмнө нь шүүгчийн талаар пост оруулж байсныг та бүхэн санаж байгаа байхаа тэгвэл энэ долоо хоногийн эхэнд болсон сонирхогчийн холимог тулааны улсын аварга шалгаруулах тэмцээний талаар, шүүгчдийн талаар бүгдээрэй хэлэлцэе. Урт пост байх ч сонирхолтой бөгөөд зайлшгүй хэлэлцэх ёстой сэдэв билээ.
Тухайн тэмцээн нь зөвхөн энэ тулаанаар зогсохгүй маш олон тулаан дээр шүүлтийн алдаа гаргаж, шударга бус шүүлт, дүрэмд илтэд хориотой зүйлсийг мэдэлгүй өнгөрүүлж байгаа нь холбоо болоод тухайн тэмцээний шүүгчид холимог тулааны мэдэгдхүүн бага боловсон хүчин муу гэдэг нь харагдаж байна.
Заа тэгэхээр
1. Олон улсын сонирхогчийн холимог тулааны холбооны дүрэмд зааснаарhttps://immaf.org/wp-content/uploads/2021/02/IMMAF-YOUTH-Rules-Document-as-of-Jan-2021.pdf үе бүрийн шүүлтийн нэн тэргүүнд Effective буюу Үр дүнтэй /хохирол учруулах/ довтолгоо, грапплинг буюу барилдаан чухал оноонд тооцогдоно гэж заасан байна. Мөн тухайн дүрэмд takedown буюу унагааснаар шууд оноо болохгүй давуу байрлалыг хадгалж өчиг боолтын оролдлого хийснээр оноогоо авч чадна мөн унаж доор орсон тулаанч байрлалыг эргүүлж өөрөө дээр гарч чадвал энэ бүгд оноо болно гэж заасан байна.
2. Энэхүү тулаан дээр харагдаж байгаа хөх булангийн тамирчин эхэнд хийж байгаа rib crasher хэмээх өчиг жиү жицү цагаан бүсний ангилал , ихэнхи сонирхогчийн холимог тулааны холбоод хориглодог мөн дээрх дурдагдсан дүрмэнд хүзүү, нуруу, хөлд ноцтой аюул учруулах өчиг боолтуудыг хориглосон заалт байгаад тооцогдож болохуйц өчиг оролдлого хийж байхад шүүгч сануулж зогсоохгүй байна.
Мөн энэхүү тэмцээнд Slam буюу савж унагах өргөж байгаад мөрөөр дарж унагах мэхнүүд хориотой байхад энэ техникийг хийж олон тамирчид ялж байгаа нь дүрмийн бус байсан.
Заа та бүхэн минь юу гэж бодож байна даа ?? Ер нь сонирхогчийн тэмцээнүүдээс гадна мэргэжилийн зарим тулаан дээр шүүгчдийн байж боломгүй алдаанууд гарсаар байгаа. Энэ асуудлыг бид хэрхэн шийдвэл зохилтой вэ? Улсын аваргыг шүүж байсан шүүгчид хэр туршлагатай, ямар спортоор хичнээн жил хичээллэж байсан шүүгчид вэ ? шүүгчдийн бүрэлдхүүнийг танилцуулж болох уу ? MMMAF
Мөн та бүхэн Joe Rogan-ний Илиа Топуриатай хийсэн подкастыг сонсвол энэ талаар мөн ярилцаж байгаа. https://www.youtube.com/watch?v=5RmF0ryPA-k