05/12/2025
Энэ баяр хөөрөөс олон зүйл мэдрэх шиг санагддаг мэдэхгүй хүний нүдээр харахад зүгээр л хожсондоо баярлаж байгаа хүмүүс харагдах байх. Гэвч энэ бүхний ард олон хүний хөдөлмөр, сэтгэл харагдахгүйгээр оршиж байдаг юм. Магадгүй таны ч олон жилийн хөдөлмөр явж байж магадгүй байх
Нэг баг бий болно гэдэг олон жилийн олон хүний хүч хөдөлмөр, тэгээс эхлэх хүний хүсэл мөрөөдөл, хожигдолд гоморхож уйлж байсан хүүхдийн цагаахан хор шар, хэнд ч төсөөлөгдөөгүй жижиг урмын үгс, зүрх сэтгэлээ шингээсэн гайхалтай хүнд зориулах цаг хугацаа, үрээ гэсэн ээж аавын хязгааргүй хайр гээд хамгийн гайхалтай бүхнийг цогцлоосон хором мөчүүдийг агуулж байдаг юм шүү.
Тамирчин байна гэдэг нь өндөр хатуужил, тэсвэр, тэвчээр, сэтгэл зүй, сахилга бат, санхүү гээд тулгарах асуудлуудыг бүгдийг туулж ирсэн тамирчин охидуудаараа бахархахын зэрэгцээ энэ бүх хугацаанд энэ клуб, багийг бий болгоход эхэлхээс одоог хүртэл дэмжиж тамирчин охидуудыг минь хүүхдүүд шигээ санаж урам хайрлаж, хурцалж ирсэн Багийн эзэн Х. Лхагвасүрэн, менежер Л. Түвшинжаргал менежер Л. Түвшинбилэг-тээ томоос том талархлаа илэрхийлж байна.
Холын холоос сэтгэл гарган биднийг дэмжин хамтарч ажиллаж байгаа менежер Энхтөгөлдөр-төө баярлалаа
Лигийн хугацаанд биднийг бэлтгэлийн болон тоглолтын иж бүрэн хувцсаар хангаж сэтгэл гарган дэмжин ажиллаж байгаа TG SPORT- ынхоо хамт олондоо баярлалаа💜
Тоглолтыг маань чимж байгаа пүүз, хэрэглэлээр хангаж ажиллаж байгаа Хос гангийн Оргил ХХК буюу Mizuno Mongolia- ынхаа хамт олондоо баярлалаа 💜
Мөн дэмжин ажиллаж байгаа байгууллагууддаа талархлаа илэрхийлье.
TUVSHIN MED CLINIC💜
Vip Tour💜
Цаашдын хожлын төлөө илүү ихээр хичээсээр байх болно. 🫡🫡