23/08/2026
Ядаж л Дээд лиг маань эхлэх гэж байгаа нь сайн мэдээ юм даа. Гэхдээ цаанаа ямар их төлөвлөгөөгүй, бэлтгэлгүй, нүд хуурсан шийдвэрүүд явж байгааг хараад дуугүй сууж чадсангүй.
Анх лигээ цуцлаад зөвхөн холбооны цомын тэмцээн хийнэ гээд явж байсан ч багууд болон салбарынхны эсэргүүцлээр арай гэж Дээд лигээ эхлүүлэхээр боллоо. Гэтэл сураг сонсох нээ 10 баг нь эхлээд ганцхан тойрчихоод, хэсэг хуваагдаж дээд 4 нь хоорондоо нэг, доод 6 нь хоорондоо нэг тойроод дуусгах сурагтай. Дээрээс нь Дээд лигээс бусад тэмцээнүүд (Футзалын лиг, 1-р лиг, Сонирхогчид, Холбооны цом г.м) нь бүр явагдахгүй байх өндөр магадлалтай байна.
Ингэж багийн тоо, тойргийг хүчээр танаж лиг нэртэй юм хийж байгаа нь АFC-ийн Challenge League-д оролцох "хамгийн багадаа 12 тоглолт" гэдэг доод зааг стандартыг нь арай гэж аргацааж хангах гэсэн явуургүй арга. Ингэж хэлбэр төдий тэмцээн зохион байгуулж байгаагийн цаад гол зорилго нь ерөөсөө л AFC болон FIFA-гаас орж ирдэг санхүүжилт, төсөл хөтөлбөрийн мөнгөө тасалдуулчихгүй авч байх боломжийг бүрдүүлэх гэсэн ашиг сонирхол. Нэг ёсондоо олон улсын байгууллагын шаардлагыг давах төдий "нүглийн нүдийг гурилаар хуурч", цаг хожсон хэлбэр төдий ажил хийж байна.
Бүхэл бүтэн хөлбөмбөгийн экосистем, бусад лиг, клубүүдийн ирээдүйг хаячихаад, зөвхөн мөнгө болон олон улсын байгууллагын ам амыг таглах төдий ийм төлөвлөгөөгүй ажлаа хэзээ болих вэ? МХХ-ноос дахин шаардаж байна, дотоодын тэмцээнүүдээ бодитой, алсын хараатай, мэргэжлийн түвшинд төлөвлөж явуулаач!