Saya_yoga_page

2016 он 11 н сар Намастэ иог 200 цаг
2022 он Энэтхэг Банглор хот 300 цаг SVYASA сургууль
2025 он 11 сард АУМ иог сургууль 200 цаг
2025 Инь иог 50 цаг ба 25 цаг пилатес
2026 Нурууны иог 25 цаг.

Өглөө 06:05 д нар манддаг.Өдөржин нарнаас хол дотуур байрныхаа өрөө, хичээлийн танхимд өнжих гээд байдаг учраас өглөөний...
16/09/2026

Өглөө 06:05 д нар манддаг.
Өдөржин нарнаас хол дотуур байрныхаа өрөө, хичээлийн танхимд өнжих гээд байдаг учраас өглөөний нар, орой нар жаргах агшин, хааяа гарч нарны гэрэл авдаг.
Нарны гэрлээс хол байдаг, амьдардаг хүмүүс сэтгэл зүйн хувьд тогтворгүй байдаг судалгаа байдаг.

16/09/2026

Дотуур байрны дээвэр дээрх гадаах үзэмж.

15/09/2026

Хаа газар биеэ даах шиг сайхан юм байхгүйдээ.
Гоё туршлага болдог.
Чадсан мэдрэмж авч өөрөөрөө бахархдаг.

14/09/2026

Ямар гоё сар вэ?

Лорд Ганеша нь мэргэн ухаан, шинэ эхлэл, сайн сайхан хувь тавилан болон бие махбод, сүнслэг байдлын бүхий л саад тотгоры...
14/09/2026

Лорд Ганеша нь мэргэн ухаан, шинэ эхлэл, сайн сайхан хувь тавилан болон бие махбод, сүнслэг байдлын бүхий л саад тотгорыг арилгахын бэлгэдэл юм.

14/09/2026

Өнөөдөр Lord Ganesh бурханы төрсөн өдөр мөн Үндэсний Хинди хэлний өдөр тохиож байна. 2026.09.14

Лорд Ганеша нь мэргэн ухаан, шинэ эхлэл, сайн сайхан хувь тавилан болон бие махбод, сүнслэг байдлын бүхий л саад тотгорыг арилгахын бэлгэдэл юм.

Тарни, мантра дуудан, бурханд өргөл өргөн, дараа нь биднийг амттанаар дайллаа.
Үүний дараа дотоод оюутнуудын илтгэлийг сонслоо.

Дүү нартай суралцаад гоё байнаоо.Өнөөдөр амралтын өдөр.Хоолноос өмнө дэлгүүр гарах гэсэн доор охидын цуглаан болоод.Байр...
13/09/2026

Дүү нартай суралцаад гоё байнаоо.
Өнөөдөр амралтын өдөр.
Хоолноос өмнө дэлгүүр гарах гэсэн доор охидын цуглаан болоод.
Байрны ЗБ зарим өрөөгөөр яваад юм хэлээд байх шиг байсын.
Бүх хүүхдүүдэд биш.
Төлөөлөл болгож хэдэн орны хүүхдүүдийг Хинди хэлний ирэх 7 хоногт болох арга хэмжээнд зориулж зураг авах тухай байж.
Тэгэхээр нь гарах гэж байсан хүн чинь юу болохыг нь асуугаад нэгдээд зурганд ороод амжлаа.

13/09/2026

Гомдоллохоос илүү би талархдаг.
Тогтмол энэ миний дадал, зуршил болсон.
Би бүгдэд талархдаг.
Энд ирэх миний мөрөөдөл байсан.
Би мөрөөдлөөрөө амьдарч байна.
Энд бүх юм байна.
Байр орон сууц, харуул хамгаалалтаар аюулгүй орчныг минь хадгалан хамгаалж байна.
Өглөө, өдөр , оройн хоол өгч байна.
Мах идье гэвэл энд онлайнаар захиалаад өөрөө хоолоо хийгээд идчихнэ амралтын өдрөөр.
Доктор, профессоруудаар хичээл заалгаж, анги танхимаар хангаж байна.
6 н өдөр иог зааж өгч байна.
Энд эрдэм өвөртлөх гэж ирсэн.
Гомдоллох гэж биш.
Энд ирсэндээ, тэр их мөнгөтэй тэнцэх тэтгэлэг авсандаа, мөн байгалийн дэмжлэгт, юманд эерэг ханддаг, сахилга бат гээд маш олон зүйлдээ талархдаг.

Миний бүжгийн хамтрагч.Бүжгийн анги хамгийн их оюутантай.Бүжиглэх дуртай нь урдуур бүжиглэнэ.Ихэнхдээ залуу охидууд.Зари...
12/09/2026

Миний бүжгийн хамтрагч.
Бүжгийн анги хамгийн их оюутантай.
Бүжиглэх дуртай нь урдуур бүжиглэнэ.
Ихэнхдээ залуу охидууд.
Зарим 1 охид нь гайгүй бүжиглэдэг болохоор би үзэл ихтэй.
Зарим нь 12 жил бүжиглэж байгаа гээд даруухан нь ч байна.
Аргагүйдээ би ч залуу байхдаа ийм л байсан байх гэж бодно.
Залуу сайн бүжиглэдэг охидын нэгтэй хамтрагч болоод бүжиглэвэл өөрөөсөө илүү хүнтэй харилцаж байж, түүнээс ихийг сурна, ахина.
Хамтран бүжиглэх гэсэн охидууд үе тэнгийн эсвэл өөрийн орны охидоо сонгочихно.

Абдулыг хамтран бүжиглээч минь болооч гэсэн чинь маш дуртайгаар хүлээж авсан.
Эрэгтэй хүний эрч хүч, энерги бүжиглэхэд ядрахгүй, эрч хүч өгч, бүжгээ инээн, аз жаргалтайгаар хийх гоё мэдрэмж түүнээс мэдэрдэг.
Тэр хөвгүүдээс маш идэвхтэй нь, төгс хийхгүй ч түүнийг сурах эрмэлзэл, харилцаа нь их гоё.
Амралтын өдөр бүжгээ давтана шүү гэхэд yes л гэнэ.

12/09/2026

Оюутны амьдрал.
Гоё мэдрэмж байноо.
Эргээд хүүхэд насандаа гараар юмаа угаадаг байсан тэр үе маань санаанд орно.
Ажилгүй хүүхэд байсан бол одоо гараараа ч юмаа угааж чадахгүй халтар машинд хувцасаа угаах байсан байхдаа.

Address

Ulaanbaatar

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Saya_yoga_page posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share

Category