13/02/2026
⛹🏻️ Идэвхитэй оролцоорой 14-16 насны хооронд юм байна.
Сонио 🇲🇳 Сагс-ны "⛹🏻🌟 SODON CUP" U16 анхдугаар тэмцээн 2026 оны 02-р сарын 28-ний 08:00 цагт Prime sport зааланд болно.
"Зорилго"
Сагсан бөмбөгийн спортыг таниулан сурталчлах, эрүүл мэнд, нөхөрлөлийг бий болгох, туршлага солилцох, авьяастай хүүхдүүдийг нээх илрүүлэх, баг тамирчдын бэлтгэл ур чадварыг нэмэгдүүлж уламжлал болгон зохион байгуулахад оршино.
⚠️ Журам
1. Дасгалжуулагчтай байх. Нэг баг 10 тамирчинтай байна.
2. 2 ээлжний нэр дугаар бүхий албан ёсны багийн хувцастай байх
3. Мэдүүлэг бүрэн гүйцэт байх ✍️💯
4. Тэмцээний үеэр шүүгчтэй ёс бус харьцахгүй, зүй бус хараалын үг хэлэх, сахилга батгүй байдал үүсгэх, электрон тамхи татахыг хориглоно. Ёс зүйгүй байдал үүсгэвэл тэмцээнээс тухайн үед зохион байгуулагчдын зүгээс зөвшилцөж хасах хүртэл арга хэмжээг авч болохыг анхааруулая.
🎯 Хамрах хүрээ :
Улаанбаатар хотын 9 дүүргийн ерөнхий боловсролын сургуулийн хүүхдүүд 14-16 / охид , хөвгүүд / доод нас 14 бөгөөд дээд насны хязгаар 16, холилдож орж болно.
📌Жич : Орон нутгаас оролцох багуудад нээлттэй.
‼️ Нийт эхний бүртгүүлсэн эрэгтэй 24 багаар хаана.
📍Техникийн зөвлөгөөн 2026 оны 02 сарын 27-ний 14:00 цагт Prime Sport зааланд болно.
Тус тэмцээний "🎖️Шилдэг ( MVP )" тоглогч болон Сонио Монголын Сагсны нэрэмжит "🏅Сод авъяастан" тоглогчидод хамтран ажиллагч пүүзний дэлгүүр "CARE SPORT" дэлгүүрийн пүүз хувцас хэрэглэл бэлэглэнэ.
📣 Бүртгэл 88095837 дугаарлуу залгаж хийлгэнэ. Бүртгэлийн цаад хугацаа 02 сарын 24-нд дуусна!
Хамтран ажиллагч : Care Sports
Хамтран ажиллагч : Медаль, цом өргөмжлөл, одон медаль
Медиа : Сонио Монголын Сагс
Ерөнхий зохион байгуулагч : Содон сагсан бөмбөгийн клуб НҮТТБ