Overtime

Overtime Дотоод, гадаадын цаг үе, үйл явдлын спортын мэдээ мэдээлэл, тэмцээн уралдааны шууд дамжуулалт, фото, видео контент.

"Дэлхийн нүүдэлчдийн VI их наадам" -ын Алыш бөхийн фрийстайл төрөлд Улсын начин Н.Амгаланбаатар  Бенин улсын бөхийг ялж ...
02/09/2026

"Дэлхийн нүүдэлчдийн VI их наадам" -ын Алыш бөхийн фрийстайл төрөлд Улсын начин Н.Амгаланбаатар Бенин улсын бөхийг ялж эхний ялалтаа авлаа.
Дасгалжуулагчаар Улсын заан Д.Анар ажиллалаа.

ДЭЛХИЙН НҮҮДЭЛЧДИЙН VI ИХ НААДАМ 51 МЯНГАН ХҮНИЙ СУУДАЛТАЙ "БИШКЕК АРЕНА"-Д   НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭДэлхийн нүүдэлчдийн наадам н...
01/09/2026

ДЭЛХИЙН НҮҮДЭЛЧДИЙН VI ИХ НААДАМ 51 МЯНГАН ХҮНИЙ СУУДАЛТАЙ "БИШКЕК АРЕНА"-Д НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ

Дэлхийн нүүдэлчдийн наадам нь Төв Азийн ард түмний уламжлалт спортыг гол агуулгаа болгосон соёл, спортын наадам юм.

Анх 2014 онд зохион байгуулагдсан Дэлхийн нүүдэлчдийн зургаа дахь удаагийн наадамд 104 орны баг тамирчид оролцож байна.

Нээлтийн ёслол урлаг соёлын тоглолт, тамирчдын парад зэрэг олимпын наадмын нээлттэй жишигдэхүйц хэмжээний зохион байгуулалттай болов.

Мөн олон улсын өндөр дээд хэмжээний зочид хүрэлцэн ирсэн нь олны анхаарлыг татлаа.

Нээлтэд Монгол Улсын ерөнхийлөгч У.Хүрэлсүх, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди, Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган, Ираны Ерөнхийлөгч Масуд Пезешкиан, Пакистан, Казахстан, Беларусийн төрийн тэргүүнүүд оролцсон нь онцлог байлаа.

Энэ удаагийн наадам зөвхөн спортын бус, Төв Азийн соёл, дипломат харилцааны томоохон уулзалт болж байгааг олон улсын хэвлэлүүд онцолж байна.

Наадмын хөтөлбөрт Монгол бөх албан ёсоор анх удаа орж буй нь манай үндэсний бөх олон улсын хэмжээнд зохион байгуулагдах эхлэл тавигдаж буй түүхэн үйл явдал юм.

Дэлхийн нүүдэлчдийн наадмын Монгол бөхийн барилдаан орон нутгийн цагаар 14:00 цагт эхэлнэ.

ДЭЛХИЙН НҮҮДЭЛЧДИЙН VI ИХ НААДАМД ОРОЛЦОХ БАГ ТАМИРЧДЫГ ҮДЭН ГАРГАХ ЁСЛОЛ БОЛЛОО Киргизстан улсын нийслэл Бишкек болон Ч...
20/08/2026

ДЭЛХИЙН НҮҮДЭЛЧДИЙН VI ИХ НААДАМД ОРОЛЦОХ БАГ ТАМИРЧДЫГ ҮДЭН ГАРГАХ ЁСЛОЛ БОЛЛОО

Киргизстан улсын нийслэл Бишкек болон Чолпон-Ата хотуудад энэ сарын 31-нээс есдүгээр сарын 06-ны өдрүүдэд зохион байгуулагдах "Дэлхийн нүүдэлчдийн VI их наадам" -д оролцох Монголын баг тамирчдыг үдэн гаргах ёслолын үйл ажиллагаа өнөөдөр /2026.08.20/ боллоо.

Тамирчдыг үдэн гаргах ёслолд Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ж.Алдаржавхлан, тус яамны газрын дарга Д.Жаргалсайхан, БТСУХ-ны дарга Э.Билэгт нарын албаны төлөөлөл оролцож, баг тамирчдад нээлтийн ёслолын болон спортын иж бүрэн хувцас хэрэглэл гардуулан амжилт хүслээ.

Энэ удаагийн наадамд манай улсаас 27 төрөлд 135 тамирчин, дасгалжуулагч оролцоно.

ССАЖЗ-ын сайд Ж.Алдаржавхлан Монголын багийн ахлагчид төрийн далбааг гардуулсан бол наадмын нээлтийн үйл ажиллагааны туг баригчаар Улсын заан Д.Анар томилогджээ.

Энэ удаагийн наадмын хөтөлбөрт Монголын Үндэсний бөх албан ёсоор орсон бөгөөд МҮБХ-ноос Улсын тэргүүн тайлбарлагч С.Гантөр нарын албаны төлөөлөл барилдааны зохион байгуулалтыг хариуцан ажиллана.

"Дэлхийн нүүдэлчдийн их наадам" нь 2 жилд нэг удаа зохион байгуулагддаг бөгөөд 2022 онд Туркийн Изникэд, 2024 онд Казахстаны Алматад тус тус болж байжээ. Энэ удаагийн наадамд манай улс өндөр ач холбогдол өгч, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүрэлцэн очихоор болсон байна.

Наадмын нээлтийн үйл ажиллагаа Киргиз улсын шинээр ашиглалтад орж буй 55 мянган хүний суудалтай цэнгэлдэх хүрээлэнгийн нээлттэй давхцаж байгаа бөгөөд спортын 43 төрөлд 4000 орчим тамирчин өрсөлдөнө.

"Дэлхийн нүүдэлчдийн VI их наадам" -д оролцох Монголын баг тамирчдадаа амжилт хүсье.

Ховд аймгийн Мөст сумын харьяат, аймгийн арслан Цэвээнпүрэвийн Төмөрцоож аймгийнхаа баяр наадамд түрүүлж "хурц" чимэг нэ...
01/08/2026

Ховд аймгийн Мөст сумын харьяат, аймгийн арслан Цэвээнпүрэвийн Төмөрцоож аймгийнхаа баяр наадамд түрүүлж "хурц" чимэг нэмжээ.

Бөхбилэгт дэвжээний 30 жилийн ойн хүчит бөхийн барилдааны түрүү бөх, Улсын заан Сүхбаатарын Сүхбат.
01/08/2026

Бөхбилэгт дэвжээний 30 жилийн ойн хүчит бөхийн барилдааны түрүү бөх, Улсын заан Сүхбаатарын Сүхбат.

Маклин Селебрини асар өндөр дүнтэй гэрээ байгуулж, NHL-ийн хамгийн өндөр цалинтай тоглогч боллоо. 💰🤯5 жилийн хугацаатай,...
31/07/2026

Маклин Селебрини асар өндөр дүнтэй гэрээ байгуулж, NHL-ийн хамгийн өндөр цалинтай тоглогч боллоо. 💰🤯

5 жилийн хугацаатай, нийт 94 сая ам.долларын (жилд 18.8 сая ам.доллар) гэрээ байгуулсан байна. 😮‍💨

30/07/2026

ТҮҮХЭН АМЖИЛТ! 🇲🇳🥇

Болдбаатарын АРИУНЗУЛ Монголын эмэгтэй чөлөөт бөхийн түүхэнд 17 хүртэлх насны ДАШТ-ээс алтан медаль хүртсэн анхны тамирчин боллоо!

HISTORY FOR MONGOLIA! 🇲🇳🥇
Ariunzul BOLDBAATAR 🇲🇳 becomes Mongolia’s first-ever U17 World Champion in women’s wrestling!

🗓НАЙМДУГААР САРД ЗОХИОН БАЙГУУЛАГДАХ ҮНДЭСНИЙ БӨХИЙН БАРИЛДААН БА ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХУВААРЬ:  ✅01-02 Бямба-Ням| Баян-Өлгий...
30/07/2026

🗓НАЙМДУГААР САРД ЗОХИОН БАЙГУУЛАГДАХ ҮНДЭСНИЙ БӨХИЙН БАРИЛДААН БА ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХУВААРЬ:

✅01-02 Бямба-Ням| Баян-Өлгий, Ховд аймгийн баяр наадам
✅04 Мягмар| Хархорин хотын нээлт, Эрдэм шинжилгээний хуралд зориулсан бөхийн барилдаан /Хархорин суманд/
✅06-07 Пүрэв-Баасан| Ховд аймгийн Дарви сумын ЕБС-ийн түүхт 100 жилийн ойн баяр наадам
✅07-08 Баасан-Бямба| Энержи Ресурс ХК-ийн баяр наадам /Өмнөговь, Цогтцэций суманд/
✅08 Бямба| Монголын төмөр замчдын баяр наадам /Хонхорт өртөөнд/
✅08 Бямба| Даян аварга цолны мялаалга наадам /Сэлэнгэ, Сүхбаатар хот/
✅08 Бямба| Монгол улсад барилгын салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн баяр наадам /Хүй долоо Монгол наадам цогцолборт/
✅06-08 Пүрэв-Бямба| Ховд аймгийн Дөргөн сумын түүхт 70 жилийн ойн баяр наадам
✅13-15 Пүрэв-Бямба| Ховд аймгийн Буянт сумын түүхт 100 жилийн ойн баяр наадам
✅17 Даваа, 11:40 цагт Үндэсний Их баяр наадмын долоогийн даваанд тунаж Улсын заан цол хүртсэн бөхөд ЗААН ЖИМИНИ авто машин гардуулах үйл ажиллагаа /Баянзүрх дүүрэг Бридж корпораци/
✅21 Баасан| Нүүдэлчин соёлын фестивалд зориулсан үндэсний бөхийн барилдаан /Монгол наадам цогцолборт/
✅28 Баасан| Хилчин спорт хорооны 80 жилийн ойд зориулсан 128 бөхийн барилдаан /Монгол бөхийн өргөө/

#МонголынҮндэснийБөхийнХолбоо | #НаймдугаарСар | #АлбанЁсныХуваарь | #АймгуудынБаярНаадам2026 | #СумдынБаярНаадам2026 | #ТөмөрЗамчдынБаяр2026 | #НүүдэлчинФестиваль2026 | #ТүүхтОйдЗориулсанБарилдаан2026 |

Улсын заан Б.Бат-Өлзий Улсын дархан аварга Н.Батсууриар 9 давж, “Улсын арслан” цолны болзол хангалаа. 🗓2026.07.12⏰09:00 ...
12/07/2026

Улсын заан Б.Бат-Өлзий Улсын дархан аварга Н.Батсууриар 9 давж, “Улсын арслан” цолны болзол хангалаа.

🗓2026.07.12
⏰09:00
📍Төв цэнгэлдэх хүрээлэн
#️⃣Үндэсний их баяр наадам 2026
___________

#ҮндэснийИхБаярНаадам2026 | #ХүчитБөхийнБарилдаан | #1024бөх | #МонголынҮндэснийБөхийнХолбоо | #ЕсийнДаваа | #ТөвЦэнгэлдэхХүрээлэн

ШИНЭ ЗААН ТӨРЛӨӨ
12/07/2026

ШИНЭ ЗААН ТӨРЛӨӨ

Address

Ulaanbaatar

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Overtime posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share

Category