13/08/2026
🩰 ТЭМЦЭЭНД ЖИГДРЭХИЙН АЧ ХОЛБОГДОЛ
Minister Ballet Studio-ийн суралцагчид энэ удаа Япон улсад зохион байгуулагдсан Japan Grand Prix-IBC 2026 олон улсын тэмцээнд эх орноо төлөөлөн оролцоод ирлээ. 🇲🇳🇯🇵
Олон улсын тайзан дээр гарах бэлтгэл зөвхөн бүжгийн техникээр хязгаарлагддаггүй. Тэмцээний үеэр хүүхдүүдийн жигд хувцаслалт, үс засалт, тайзны бэлтгэл, сахилга бат, нэг багийн соёл хүртэл чухал хэсэг болдог.
✨ Тэмцээнд жигдрэх нь:
• Нэг баг гэдгээ мэдрэх
• Сахилга бат, хариуцлагыг төлөвшүүлэх
• Мэргэжлийн, цэгцтэй дүр төрхийг бий болгох
• Сургуулийнхаа нэр хүндийг зөвөөр илэрхийлэх
• Тайзан дээр өөртөө итгэлтэй гарахад дэмжлэг болох
• Хүүхдүүдэд хамтын зорилго, багийн үнэ цэнийг ойлгуулах ач холбогдолтой.
Ялангуяа олон улсын тэмцээнд оролцох үед “бид ямар сургууль вэ?” гэдгийг зөвхөн тайзан дээрх үзүүлбэрээр бус, нийт багийн харагдах байдал, харилцаа, хандлагаар ч илэрхийлдэг.
Тиймээс жигдрэл бол зүгээр нэг ижил хувцас биш.
Бид нэг баг. Бид нэг зорилготой. Бид нэг нэрийн дор тайзнаа гарч байна. 🤍
🇲🇳 Minister Ballet Studio
Japan Grand Prix-IBC 2026 — бидний хувьд зөвхөн тэмцээн биш, хүүхдүүдийн маань өсөлт, туршлага, дурсамж дүүрэн аялал байлаа. 🩰✨