Goku Gym

Goku Gym Эрүүл мэнд хамгийн чухал.

Би ч бас нэгэн цагт залуухан, хүсэл тэмүүлэлтэй фитнесийн дасгалжуулагч байсан. Даруухан амьдарч, хэзээ ч биеэ тоож, бус...
14/09/2026

Би ч бас нэгэн цагт залуухан, хүсэл тэмүүлэлтэй фитнесийн дасгалжуулагч байсан. Даруухан амьдарч, хэзээ ч биеэ тоож, бусдаас дээгүүр тавьдаггүй, бардам зангаа үргэлж хойш нь тавьдаг байлаа. Хаана ч ажилласан, хийж байгаа зүйлдээ хамгийн шилдэг нь болохыг хүсдэг байсан. Хэнд ч саад болж, асуудал үүсгэлгүй, хийх ёстой ажлаа л хийдэг байв. Тэр ч байтугай надаас шаардсанаас илүүг хийхийг хичээдэг байсан.

Хэрэв чи ямар нэгэн зүйл хийж байгаа бол түүнийгээ чин сэтгэлээсээ, хүсэл тэмүүлэлтэй, сайн хий. Чиний хөдөлмөр, хичээл зүтгэлийг хүмүүс эрт орой хэзээ нэгэн цагт анзаарна. Ялангуяа удирдлагууд чинь заавал олж харна.

Зарим хүн чамайг дэмжиж, урамшуулна. Харин зарим нь чамд дургүй болж магадгүй. Учир нь чи тэдний хэзээ ч оролдож үзээгүй, бүр хийхийг ч хүсээгүй зүйлсийг хийж, бусдаас илүү хичээж байх болно.

Хэрэв чи хэвшмэл байдлаас гарч, илүү өндөрт хүрэхийг хүсвэл бусдаас илүү хөдөлмөрлөх хэрэгтэй. Үгээрээ биш хийсэн ажлаараа, зан чанараараа, тууштай байдлаараа ялгар.

Энгийн амьдрахад буруу зүйл байхгүй. Гэхдээ хүн бүрт илүү сайхан амьдрах мөрөөдөл бий. Хэрэв чи бусдаас илүү ихийг хүсэж байгаа бол хүн бүрийн хийдэг зүйлийг хийгээд, адилхан үр дүн хүлээж болохгүй.

Өөр бай. Үйлдэл хий. Оролд. Алдахаас, бүтэлгүйтэхээс бүү ай. Эхний удаад бүтэхгүй байж болно. Хоёр, гурав дахь удаад ч бүтэхгүй байж магадгүй. Гэхдээ оролдлого бүр чамайг зорилгодоо улам ойртуулна. Оролдож байгаа хүн зүгээр л мөрөөдөж, хүлээж суугаа хүнээс үргэлж нэг алхмын өмнө байдаг.

Амжилт хүсье, залуу минь. Хэзээ ч битгий бууж өг, чи чадна! 💪🔥

🧘‍♀️ ӨГЛӨӨГӨӨ ӨӨРТӨӨ ЗОРИУЛЖ ЭХЛҮҮЛЭЭРЭЙӨглөөг яарч биш, тайван амьсгалж, биеэ сэрээж эхлүүлээрэй. ✨🌿 ӨГЛӨӨНИЙ YOGA📅 2, ...
14/09/2026

🧘‍♀️ ӨГЛӨӨГӨӨ ӨӨРТӨӨ ЗОРИУЛЖ ЭХЛҮҮЛЭЭРЭЙ

Өглөөг яарч биш, тайван амьсгалж, биеэ сэрээж эхлүүлээрэй. ✨

🌿 ӨГЛӨӨНИЙ YOGA
📅 2, 4 дэх өдөр
⏰ 06:30–07:30
📍 GOKU GYM – Central Mall салбар

Сунгалт, амьсгал, хөдөлгөөнөөр биеийн хөшингө байдлыг багасгаж, өдрийн эхний энергээ зөв цэнэглээрэй.

💚 Таны гишүүнчлэлд багтсан групп хичээл.

Өнөөдрийн хамгийн эхний хөрөнгө оруулалт.
Өглөөний йог дээр уулзацгаая. 🧘‍♀️✨

🍀9-р сарын цөөн цаг үлдлээ. Та яараарай.  Цаг авах: 89366960✅
14/09/2026

🍀9-р сарын цөөн цаг үлдлээ. Та яараарай.
Цаг авах: 89366960✅

13/09/2026

Gen „Z” үеийнхэн залхуу, ажил хийж чаддаггүй, бүх зүйлийг шууд бэлэн авахыг хүсдэг гэж хүмүүс их ярьдаг. Гэхдээ үнэн хэрэгтээ залхууралд нас, үеийн ялгаа гэж байдаггүй.

Хэд хоногийн өмнө би надтай ойролцоо насны нэг залуутай толь салгаж аваад, өөр газар буцааж наалгуулахаар тохиролцсон юм. Хоёрхон цагийн ажилд 200 мянган төгрөг өгөхөөр ярьсан. Гэтэл тэр ирээгүй, намайг хуурчихаад, дараа нь бүр дүүтэй минь маргалдаж, “Би ийм жижиг ажил хийдэггүй” гэж хэлсэн байна.

Тиймээс би хүмүүсийг Z үе, миллениал эсвэл ахмад үе гэж ялгаж дүгнэдэггүй. Аль ч үед хөдөлмөрч хүмүүс бий, бас залхуу хүмүүс ч бий. Хэрэв хүн шударгаар мөнгө олох боломжтой жижиг ажлыг ч хийхээс залхуурч байгаа бол асуудал нь насандаа биш, амьдралд хандах хандлагадаа байгаа юм.

Мөнгө өөрөө хүрээд ирдэггүй. Мөнгө олохын тулд хөдөлмөрлөх хэрэгтэй. Шударгаар хийж байгаа ямар ч ажил ичгэвтэр зүйл биш. Өнөөдөр олсон бага мөнгө ч маргааш хэрэг болж болно. Харин байнга ажлыг голж, шалтаг хайж, зөвхөн “том боломж” хүлээдэг хүн насан туршдаа хүлээсээр үлдэж мэднэ.

Бидний ирээдүйг аль үеийн хүн бэ гэдэг нь биш, харин зан чанар, хариуцлага, хөдөлмөрлөх хүсэл шийддэг.

13/09/2026

Та 100KG өргөж чадах уу?
Хэрвээ та 30-аас дээш өргөж чадвал 1 өргөлт = 3,000₮💵
GOKU GYM DEADLIFT CHALLENGE 💪🔥
#Улаанбаатар

13/09/2026

GOKU GYM DEADLIFT CHALLENGE 💪🔥
#Улаанбаатар

"1 цагт 500+ калори шатаана гэвэл итгэх үү?"💪 Бүх биеийн тонус: Хөл, өгзөг, нуруу, хэвлийн булчинг зэрэг ажиллуулна.🫁 Зү...
12/09/2026

"1 цагт 500+ калори шатаана гэвэл итгэх үү?"

💪 Бүх биеийн тонус: Хөл, өгзөг, нуруу, хэвлийн булчинг зэрэг ажиллуулна.

🫁 Зүрх судасны эрүүл мэнд: Цусны эргэлтийг сайжруулж, бодисын солилцоог идэвхжүүлнэ.

🧘‍♀️ Уян хатан байдал: Биеийн хөшингө байдлыг арилгаж, хөнгөн шингэн болгоно.

"Бүжиглэж чаддаг байх албагүй. Зүгээр л алхаж чаддаг байхад хангалттай."

1. Зөвхөн Gym-н гишүүд оролцоно гишүүний эрх одоо ИДЭВХИТЭЙ байх. Эрх дууссан бол QR уншуулах боломжгүй учраас оролцох б...
12/09/2026

1. Зөвхөн Gym-н гишүүд оролцоно гишүүний эрх одоо ИДЭВХИТЭЙ байх. Эрх дууссан бол QR уншуулах боломжгүй учраас оролцох боломжгүйг анхаарна уу

2. Салбар 5 хаагдсан байгаа учир салбар 11-г оруулаад нийт 10 салбар шүү‼️ 1-10 хүртэл аль ч салбараас эхэлж болно хамгийн сүүлд очих цэг салбар 11 байхыг анхаарна уу?!

3. QR хамгийн түрүүнд уншуулаад заал руу заавал гутлаа солино. Гадны гуталтай заалруу орохыг хатуу хориглоно. Дуртай төхөөрөмжтэйгөө царай тод гарсан зургаа заавал дарж баталгаажуулна 👌

4. Зөвхөн 9 сарын 13-ны 12:00-15:00 цагт үргэлжилнэ. 15:00-с хойш дарсан зураг болон QR тооцогдохгүй. Үргэлжлэх хугацаа 100 минут байхыг анхаарна уу. Эхний уншуулсан QR-с хойш 100 минут‼️

Address

Ulaanbaatar

Telephone

+97691006960

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Goku Gym posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share