29/08/2026
Япон улс, Токио хотын Кодокан институтэд зохион байгуулагдсан мэргэшүүлэх сургалтаа амжилттай дүүргэсэн Архангай аймгийн Батцэнгэл сумын Жүдогийн багш Г.Баярбаатар, Чулуут сумын Жүдогийн багш М.Аюурзана нартаа баяр хүргэж, Сум орон нутгаасаа тив дэлхий олимпод улс орныхоо нэрийг өндөрт дурсгасан олон жүдочид бэлтгэн гаргах ажилд нь өндөр амжилт хүсье! 👏🥋🇲🇳
Otgonbaatar Otgoo Ayurzana Myagmar Ганбаатар Баярбаатар
БАГШ, ДАСГАЛЖУУЛАГЧИД ЯПОН ДАХЬ СУРГАЛТАА АМЖИЛТТАЙ ДҮҮРГЭЛЭЭ
Монголын Жүдо бөхийн Холбооноос өсвөр, залуу үеийн тамирчидтай ажилладаг багш, дасгалжуулагчдын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх зорилгоор Япон Улсад үе шаттайгаар мэргэжил дээшлүүлэх сургалтад хамруулж байна.
Энэ удаагийн хоёрдугаар ээлжийн багш, дасгалжуулагчид Кодокан институтэд зохион байгуулагдсан сургалтаа амжилттай дүүргэлээ.
Сургалтын хугацаанд жүдогийн техник, заах арга зүй, бэлтгэл сургуулилтын арга барил болон жүдогийн үнэт зүйлсийн талаар мэдлэг, туршлагаа ахиуллаа.
Сургалтаа амжилттай дүүргэсэн нийт багш, дасгалжуулагчдадаа баяр хүргэж, цаашдын ажилд нь өндөр амжилт хүсье! 🇲🇳🤝🇯🇵