Даян хаан-Билигт шатрын клуб

Даян хаан-Билигт шатрын клуб Өмнөговь аймгийн шатарчдын сургалт

28/07/2026
♟️ ДАЯН ХААН БИЛИГТ ШАТРЫН КЛУБЗУНЫ ХИЧЭЭЛИЙН СҮҮЛИЙН ЭЭЛЖИЙН ЭЛСЭЛТ АВЧ БАЙНА!Хүүхдийн логик сэтгэлгээ, төвлөрөл, тэвчэ...
16/07/2026

♟️ ДАЯН ХААН БИЛИГТ ШАТРЫН КЛУБ
ЗУНЫ ХИЧЭЭЛИЙН СҮҮЛИЙН ЭЭЛЖИЙН ЭЛСЭЛТ АВЧ БАЙНА!

Хүүхдийн логик сэтгэлгээ, төвлөрөл, тэвчээр, зөв шийдвэр гаргах чадварыг хөгжүүлэх шатрын сургалтандаа урьж байна.

📅 Хичээлийн хугацаа:
2026 оны 7-р сарын 20 – 8-р сарын 21

📍 Хаяг:
Өмнөговь аймаг, Даланзадгад хот, 3-р баг, 45-р байр

🕒 Хичээлийн хуваарь:
Даваа–Пүрэв гарагт
• 11:00
• 16:00

💰 Сургалтын төлбөр: 200,000₮

☎️ Бүртгэл, лавлах утас:
8870 8899
9901 1479

✅ Анхаарна уу:
Сургалтын төлбөрийг төлснөөр таны бүртгэл баталгаажна.

Суудлын тоо хязгаартай тул та амжиж бүртгүүлээрэй!

♟️ Даян Хаан Билигт Шатрын клуб – Ирээдүйн аваргуудын эхлэл.

16/07/2026

ШАТАРЧИД ЕВРОПЫГ ЗОРЬЖЭЭ.

Манай шатрын улсын Шигшээ багийн тамирчдыг Шигшээ багийг ахлах дасгалжуулагч Ц. Батсайхан, дасгалжуулагч Б. Ану нар ахалж, Европын цуврал тэмцээнүүдэд оролцохоор эх орноосоо мордож байна.
Баг тамирчдыг МШХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Ж. Амгалан үдэн гаргаж өгөхдөө Ерөнхийлөгч Г.Занданшатарын захиасыг дамжуулж, амжилт хүсэн, 9-р сард Узбекистан улсын Самарканд хотод болох Дэлхийн шатрын олимпиадын бэлтгэл хангах зорилгоо биелүүлэхийн төлөө хичээн зүтгэхийг даалгасан байна.
Монголын шилдэг шатарчид, баг хамт олондоо амжилт хүсье.

♟️ Даян Хаан Билигт шатрын клубын зуны амралт эхэллээДаян Хаан Билигт шатрын клуб 2025–2026 оны хичээлийн жилийн сургалт...
01/07/2026

♟️ Даян Хаан Билигт шатрын клубын зуны амралт эхэллээ

Даян Хаан Билигт шатрын клуб 2025–2026 оны хичээлийн жилийн сургалтаа амжилттай өндөрлүүлж, зуны амралтаа эхлүүллээ.

Шинэ хичээлийн улирал 2026 оны 7 дугаар сарын 20-ны өдөр эхлэх бөгөөд энэ өдрөөс шинэ элсэлт албан ёсоор явагдана.

Манай клубт бүх насны хүүхэд, өсвөрийн шатар сонирхогчдыг урьж байна. Туршлагатай дасгалжуулагчдын удирдлага дор анхан шатнаас эхлэн ахисан түвшний сургалт, тэмцээний бэлтгэлд хамрагдах боломжтой.

📍 Хаяг: Өмнөговь аймаг, Даланзадгад хот, 3-р баг, 45-р байр
📞 Утас: 8870-8899, 9901-1479

Даян Хаан Билигт шатрын клуб
Өнөөдрийн нүүдэл – Ирээдүйн ялалт!

20/06/2026

Уудам Монгол нутагтаа тархан суурьшсан өч төчнөөн сургууль, цэцэрлэгийн хүүхэд, багачуудын оюун ухааныг хөгжүүлэх их үйлсэд зүтгэж байгаа шатрын зүтгэлтэн, дасгалжуулагч нарын нэг бол орон нутгийн шатарчдын "Эвлэл-21"холбооны удирдах зөвлөлийн гишүүн, Ховд аймгийн шатрын холбооны нарийн бичгийн дарга, Дэд мастер, Улсын шүүгч Б.Энхбаяр бөгөөд Олон ястны өлгий нутаг, Ховд аймагт шатрын спортыг хөгжүүлэх, Баруун бүс нутгийн уялдаа холбоог сайжруулах, шатарчдын ур чадварыг ахиулах, туршлага солилцоход идэвх зүтгэлтэй ажиллаж байна.
2018 оноос хойш "Мянган хожил" шатрын клубын багш, мөн математикийн багшаар тус тус ажиллаж байсан бөгөөд 2024.09.01-нээс шатрын клубаар ажлаараа дагнан ажиллаж Ховд аймгийн Засаг даргын дэргэдэх өсвөрийн шигшээ багийн дасгалжуулагч, Мянган хожил клубын ахлах дасгалжуулагч зэргийн давхар хийж байна.
Мянган хожил клубаас Өсвөрийн Азийн аварга М.Ялгуун, Сурагчдын Азийн близ багийн төрөлд Алтан медальт Г.Эрдэнэбаатар, Өсвөрийн Зүүн Азийн Дэд аварга, Дэд мастер С.Тэнүүнбуян зэрэг Монгол орныхоо ирээдүй болсон Өсвөрийн шилдэг шатарчид төрөн гарсан билээ.
Мянган хожил шатрын клубаас 1 тамирчин Дэлхийн шатрын холбооны дэд мастер 0 цолны болзолоо бүрэн хангасан, 4 тамирчин Дэд мастер , 20 гаруй тамирчин 1-р зэрэг хүртжээ.
Мөн 2025 онд Ховд аймгийн "Мянган хожил" шатрын клуб нь Орон нутгийн "Онцлох клуб"-аар шалгарч "Алтан бэрс"-ний эзэн болсон билээ.

03/06/2026
02/06/2026

Address

Apartment 45, North 00 Floor
Ulaanbaatar
46000

Telephone

+97688708899

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Даян хаан-Билигт шатрын клуб posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Даян хаан-Билигт шатрын клуб:

Shortcuts

Share

Category