19/04/2026
🏀🏀🏀Таны хүүхэд спортын секцэд явж байна уу?
👍👍👍Тийм бол танд болон таны хүүхдэд баяр хүргэе. ЯАГААД ВЭ гэж үү?
👇👇👇ЯАГААД ГЭВЭЛ:
1. Амьсгаа задарна. Уушгины багтаамж сайжирна.
2. Хөдөлгөөний эвсэлтэй болно.
3. Ачаалал дааж сурна. Бие чангарна. Хоолондоо дуртай болно.
4. Биеэ даана. Шийдвэрийг эргэлзэхгүй гаргадаг болно.
5. Багшийн шаардлага, зэмлэлийг даадаг болж хатуужна. Яагаад гэвэл аливаа дасгалжуулалт албадлага заавал байна.
6. Найз нөхөдтэй болно. Хүүхэд нас нь илүү жаргалтай, дурсамжтай, хөгжилтэй болно.
7. Хамт олны шийдвэрийг хүндэтгэдэг болно. Бүх зүйл өөрийнх нь санаагаар болдоггүй гэдгийг ойлгоно. Нийгэмшинэ.
8. Цагийн менежменттэй болно.
9. Амжилт битгий их нэхээрэй. Таны хүүхэд насан туршдаа амжилттай ажиллаж амьдрах том сууриа тавьж байна. Энэ нь өөрөө агуу том амжилт.
10. Утаснаас холдоно. Хөлсөө гаргана. Стресс нь багасна.