02/09/2026
🏹 ХАРВААЧИЙН МЭДЛЭГИЙН БУЛАН
НУМ БАРЬСАН ТАЛЫН МӨР ЯАГААД ӨРГӨГДДӨГ ВЭ?
“Харваачийн мэдлэгийн булан”-гаа харваанд түгээмэл тохиолддог нэгэн алдаагаар үргэлжлүүлж байна.
Нумаа татах үед нум барьсан талын мөр дээш өргөгдөх нь гаднаас харахад жижигхэн өөрчлөлт мэт боловч харваанд ихээхэн нөлөөлдөг.
Урд мөр өргөгдвөл дараах асуудал гарна.
*Яс нумын хүчийг зөв даахгүй
*Мөрний үе шахагдаж, булчин хурдан ядрана.
*Удаан давтвал мөр өвдөх эрсдэлтэй.
*Нумны хөвч гарын шууг ороолгоно
*Мөр өргөгдөхөд нум барьсан гарын байрлал өөрчлөгдөнө.
Ингэснээр хөвч буухдаа шууг цохих магадлал нэмэгдэнэ.
**Сумны нисэлт тогтворгүй болно
Биеийн тэнцвэр алдагдаж, нум барьсан гар тогтворгүй хөдөлнө.
Сумны тусгал тархай болно.
Засах арга:
Нумаа татахаас өмнө урд мөрөө зориуд доош дарж суллах.
Хоёр далны ясыг доошлуулж, бага зэрэг дотогш тогтоох.
Урд мөрөө чангалахгүй, тайван байлгаж нумын хүчийг булчингаар бус ясны бүтцээр даах.
Мөрийг хүчээр хэт доош дарахгүй; хүзүүгээ сул, нуруугаа тэгш байлгах.
Зөв байрлалын шинж:
Урд мөр нам, тогтвортой байна.
Нум барьсан гарын тохой бага зэрэг гадагш эргэсэн байна.