27/09/2021
Хүний биеийг машинаар зүйрлэвэл таны мотор бол ЗҮРХ юм. 🫀
🚙Мотор шинэ бөгөөд, ажиллагаа сайн бол хол зам туулна.
🫀Үүнтэй адил таны зүрх сайн бол илүү урт насална гэсэн үг.
Зүрхний үйл ажиллагааг доголдуулдаг
гол хүчин зүйлс
1. Таргалалт
2. Хоол хүнсний зохисгүй хэрэглээ
3. Хөдөлгөөний дутагдал
4. Архи тамхиний хэрэглээ
5. Стресс гэх мэт
Идэвхгүй амьдралын хэв маягаас болж хүмүүс таргалахад зүрх өөхөлж эхлэдэг. Энэ үйлдэл давтагдаж явснаар зүрхэнд өөхөн хуримтлал үүснэ. Мэдээж өөхөн хуримтлалтай зүрхний ачаалал ихэсч ажиллагаа муудна. Үүний улмаас 1. Судас нарийсна
2. Даралт ихэснэ
3. Таргалалт үүссэнээс цусан дахь холестрин нэмэгдэнэ. Үүнээс гадна зүрх муудаад хавагнаж эхлэх тохиолдол байдаг.
-Удаан хугацаагаар биеийн хүчний ажил хийгээгүй, суугаа ажил эрхэлдэг, хөдөлгөөний дутагдалтай, спортоор хичээллэдэггүй хүмүүсийн зүрх өөх ихтэй. Ийм хүмүүс биеийн хүчний ажил хийх, сэтгэл зүйн ачаалал даах чадваргүй байдаг.
Судалгаанаас үзэхэд Эрүүл зүрх минутанд дээд тал нь 200 гартал цохиод, даралт нь 200 гараад, тав, арван км газар дунд зэргийн хурдтай гүйхэд яах ч үгүй.
-Гэтэл өөхөлсөн зүрхтэй хүн есөн давхарт алхаж гарахад ямар нэг хүндрэл гарч магадгүй. Огцом уурлах, муу мэдээ сонсох үед ачааллаа даахгүй байж мэднэ.
Тэгэхээр удаан эрүүл саруул амьдрахын тулд зүрхээ хайрлах ёстой. Зүрх зогсвол таны амьдралын аялал бас зогсоно. Зүрхээ өөхлүүлэхгүйн тулд дасгал хийх ёстой. Тэр тусмаа фитнесс хийж булчингийн ачааллах чадварыг нэмэгдүүлэх нь эрүүл мэндэд нэн шаардлагатай эмээр орлуулашгүй хөрөнгө оруулалт юм.
🏃♀️Эмэгтэй хүн биеийн жингийнхээ 30 хувь, 🏃♂️Эрчүүд 20 хувиас бага өөхтэй байх ёстой шүү. Сүүлийн үед энэ харьцаа дээш өсч, аль аль нь биеийн жингийн 50 хувь нь өөх болчихсон.
💪Дасгал хөдөлгөөнийг орлох эм бэлдмэд үгүй тул фитнессээр хичээллээрэй💪