Elite Spin Academy

Elite Spin Academy Ширээний теннисний мэргэжлийн академи

03/09/2026

EduReady-д Elite Spin Academy ширээний теннис-тэй танилцаарай! 🏓

🎁 EduReady-ийн үеэр туршилтаар ширээний теннис тоглох болон тухайн өдрүүдэд бүртгүүлсэн хүмүүс маань хөнгөлөлт, урамшуулал авах боломжтой.

📅 9-р сарын 5, 6
📍 EduPark төв

Энэ өдрүүдэд Elite Spin болон EduPark-д байрлах олон төрлийн сургалт, дугуйлан, спорт, урлаг, технологийн хөтөлбөрүүдтэй танилцаарай.

#ХүүхдийнХөгжил #ХичээлийнШинэЖил

03/09/2026

Back to school өдөрлөгөөр уулзацгаая~^^
2026.09.05-06-нд Edu Park төв дээр хүрэлцэн ирж илүү дэлгэрэнгүй мэдээлэлтэй танилцаарай!~✌️✌️✌️✌️

🏓✨ ELITE SPIN ACADEMY | СПОРТ • НӨХӨРЛӨЛ • ХАМТЫН АЖИЛЛАГАА 🌏2026 он Elite Spin Academy-ийн хувьд зөвхөн спортын амжилта...
12/08/2026

🏓✨ ELITE SPIN ACADEMY | СПОРТ • НӨХӨРЛӨЛ • ХАМТЫН АЖИЛЛАГАА 🌏

2026 он Elite Spin Academy-ийн хувьд зөвхөн спортын амжилтаар бус, олон улсын нөхөрлөл, хамтын ажиллагааг бий болгосон онцгой жил болж байна. 🇲🇳🇰🇷

Энэ жил бид Монгол Улсад хүрэлцэн ирсэн гадаадын тамирчид, дасгалжуулагчид, клубуудтай хамтран олон сайхан нөхөрсөг тоглолт, тэмцээнүүдийг зохион байгуулж, ширээний теннисээр дамжуулан шинэ нөхөрлөл, шинэ боломжуудыг бий болгож чадлаа.

Энэ удаагийн онцлох үйл явдлын нэг нь 🇰🇷 БНСУ-ын Сэжүн хотын “Guen Step” ширээний теннисний клубын суралцагч, тамирчин хүүхдүүдтэй хамтран зохион байгуулсан 3 үе шаттай тэмцээн байлаа. 🏆

Гэхдээ энэхүү тэмцээний үнэ цэнэ зөвхөн амжилт, оноо, медалиар хэмжигдэхгүй.

Харин хүүхдүүд маань шинэ найз нөхөдтэй болж, харилцан туршлага солилцож, өөр өөр орны хүүхдүүд спортын талбай дээр нэг хэлээр — ширээний теннисээр дамжуулан ойлголцож чадсан нь хамгийн сайхан зүйл байлаа. ❤️

Мөн манай академид хүрэлцэн ирж, хүүхдүүдэд маань олон сайхан бэлэг, дэмжлэг, урам зориг харамгүй зориулсан Sungsu Park захиралдаа чин сэтгэлийн талархал илэрхийлье. 🙏

🇲🇳 Монголын төлөө, Монголын хүүхэд залуусын төлөө гэсэн гайхалтай сэтгэлтэй танд маш их баярлалаа.

Таны дэмжлэг бидэнд зөвхөн бэлэг, тусламж байгаад зогсохгүй, цааш илүү ихийг хийх урам зориг, итгэл, хүчийг өгсөн үнэтэй дэмжлэг байлаа.

Энэ бол төгсгөл биш.
Харин Монгол, Солонгосын хоёр орны клубууд, тамирчид, хүүхэд залуусын хоорондын илүү өргөн хүрээтэй нөхөрлөл, хамтын ажиллагааны эхлэл байх болно гэдэгт итгэлтэй байна. 🤝🌏

Удалгүй бид ч бас бяцхан тамирчдаа дагуулан 🇰🇷 Сэжүн хотыг зорьж, *Guen Step* клубын найзуудтайгаа дахин уулзан, нөхөрсөг тоглолт хийж, шинэ сайхан дурсамжуудыг хамтдаа бүтээх болно. 🏓✈️

Өөр улс.
Өөр соёл.
Харин нэг хүсэл — ШИРЭЭНИЙ ТЕННИС. 🏓❤️

Elite Spin Academy
Аваргуудыг бэлтгэнэ.
Нөхөрлөлийг бүтээнэ. 🏆🌏

🏓✨ ELITE SPIN ACADEMY | SPORT • FRIENDSHIP • CONNECTION 🌏

2026 has become a truly special year for Elite Spin Academy — not only for sporting achievements, but for building meaningful international friendship and cooperation. 🇲🇳🇰🇷

This year, we have successfully hosted friendly tournaments and exchange activities with visiting athletes, coaches, and clubs in Mongolia, creating new friendships and opportunities through table tennis.

One of the highlights was a 3-stage tournament held together with 🇰🇷 the “Guen Step” Table Tennis Club from Sejong, South Korea, where young athletes competed, learned, and shared unforgettable experiences. 🏆

Beyond results and rankings, the real value was in the children’s experience — making new friends, exchanging skills, and creating lasting sports memories across borders. ❤️

We sincerely thank Director Sungsu Park for his generous support, gifts, and encouragement during his visit to our academy. 🙏

Your support has given us not only material help, but also strong motivation, confidence, and inspiration to grow further.

This is not the end — it is the beginning of a deeper and wider cooperation between our two countries, clubs, and young athletes. 🤝🌏

Soon, we will travel to 🇰🇷 Sejong to meet our friends at Guen Step again for friendly matches and continued exchange on the table tennis court. 🏓✈️

Different countries.
Different cultures.
One passion — Table Tennis. 🏓❤️

Elite Spin Academy
Building Champions. Creating Connections. 🏆🌏

#МонголСолонгос #ШирээнийТеннис #СпортынНөхөрлөл #ОлонУлсынНөхөрлөл

Элит Спин академийн авхаалжтай самбаатай, сэтгэлтэй зүтгэлтэй, царайлаг хөөрхөн менежертээ төрсөн өдрийн мэнд хүргэеээ~Х...
16/07/2026

Элит Спин академийн авхаалжтай самбаатай, сэтгэлтэй зүтгэлтэй, царайлаг хөөрхөн менежертээ төрсөн өдрийн мэнд хүргэеээ~

Хамтдаа олон жил донжигнолдоно шүү~🏓🥰👈🙏😍🔥🥇🌟🏃‍♂️🇲🇳🥳🫶👌Lkhagvasuren Gantuya

10/07/2026

🎉 Үндэсний их баяр наадмын мэнд хүргэе! 🇲🇳

Эрхэм суралцагчид, эцэг эхчүүд, дэмжигч та бүхэндээ Үндэсний их баяр наадмын халуун мэндийг өргөн дэвшүүлье.

Элит Спин Академи нь 2026 оны 7-р сарын 10-наас 7-р сарын 19-ний өдрийг дуустал баяр наадмын амралттай байх бөгөөд 7-р сарын 20-ны өдрөөс хэвийн хуваарийн дагуу сургалт, бэлтгэлээ үргэлжлүүлнэ.

Та бүхэн эрүүл энх, аз жаргалтай сайхан наадаж, баярын өдрүүдээ дурсамж дүүрэн өнгөрүүлээрэй.

🇲🇳 Сайхан наадаарай!

Элит Спин Академи

11/06/2026

🏓 EduPark Tips #3 | Ширээний теннисний тамирчин болохгүй байж хичээллэж яах юм бэ?

EduPark төвийн B1 давхарт байрлах Elite Spin Academy-д ширээний теннисийн спортоор хичээллэн хүүхдийнхээ авьяас чадвар, ур чадварыг хөгжүүлээрэй.

📍 Байршил: EduPark төв, B1 давхар
📞 Бүртгэл: 8901-5118 / 9908-1379

EduPark Tips булангаар дамжуулан танд хэрэгтэй боловсрол, хөгжил, эрүүл амьдралын зөвлөгөө, боломжуудыг тогтмол хүргэх болно. ✨

#ШирээнийТеннис 🏓✨

05/06/2026

🏓 EduPark Tips #1 | Elite Spin Academy-тай хамт ширээний теннис тоглож сурцгаая!

EduPark төвийн B1 давхарт байрлах Elite Spin Academy-д ширээний теннисийн спортоор хичээллэн хүүхдийнхээ авьяас чадвар, ур чадварыг хөгжүүлээрэй.

📍 Байршил: EduPark төв, B1 давхар
📞 Бүртгэл: 8901-5118 / 9908-1379

EduPark Tips булангаар дамжуулан танд хэрэгтэй боловсрол, хөгжил, эрүүл амьдралын зөвлөгөө, боломжуудыг тогтмол хүргэх болно. ✨

#ШирээнийТеннис 🏓✨

Address

Edu Park Center B1 Floor
Ulaanbaatar

Opening Hours

Monday 09:00 - 21:00
Tuesday 09:00 - 21:00
Wednesday 09:00 - 21:00
Thursday 09:00 - 21:00
Friday 09:00 - 21:00
Saturday 09:00 - 21:00
Sunday 09:00 - 21:00

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Elite Spin Academy posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share