23/08/2026
Эрэгтэй шавь нарын маань мундаг төлөөллүүдийн нэг💪💪💪
Сунгалт гэдэг нь зүгээр л хөлөө сунгах, гараа өргөх эсвэл уян хатан болохын тулд хийх төдий зүйл биш. Зөв техникээр хийсэн сунгалт нь булчингийн уян хатан чанарыг дэмжиж, хөдөлгөөний далайцыг сайжруулж, биеийн хөшингө байдлыг багасгахад тусалдаг. Ялангуяа өдөр тутам суугаа ажил, хичээл их хийдэг хүмүүст хүзүү, мөр, нуруу, ташаа, хөл орчмын булчингууд хөшиж, хөдөлгөөн хязгаарлагдах нь элбэг байдаг. Тиймээс тогтмол сунгалт хийх нь биеийг илүү чөлөөтэй хөдөлгөж, гэмтэл бэртлээс сэргийлэх чухал ач холбогдолтой.
☝🏻Уян хатан байдал сайжирна.
Өмнө нь хөлөө шулуун сунгахад хэцүү байсан бол тодорхой хугацааны дараа хөдөлгөөн илүү чөлөөтэй болж, биеийн уян хатан байдал нэмэгдэнэ.
☝🏻Биеийн хөдөлгөөн илүү чөлөөтэй болно.
☝🏻Биеийн байрлалд эерэг нөлөө үзүүлнэ.
☝🏻Сэтгэл санаанд нөлөөлнө.
Өөрөөр хэлбэл сунгалт бол зөвхөн “гоё уян болох” тухай биш. Өөрийнхөө биед анхаарал тавьж, гэмтэл бэртэл, хөшсөн булчин шөрмөс зэрэгт сайнаар нөлөөлж эдгэрэх үйл явц бага багаар эрчимждэг.
Хамгийн гол нь тууштай байдал шүү❤️🔥
☎️ Бүртгэл маань явагдаж байна.