Дорноговь Биеийн Тамир Спортын Газар

  • Home
  • Дорноговь Биеийн Тамир Спортын Газар

Дорноговь Биеийн Тамир Спортын Газар Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Дорноговь Биеийн Тамир Спортын Газар, Sports Event, .

🏀 САГСАН БӨМБӨГИЙН БЭЛТГЭЛД ШИНЭ ЭЛСЭЛТ АВНА! 🏀 📣📣📣 ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ  📣📣📣⛹️‍♂️⛹️‍♀️ 7–9 НАСТАЙ ХҮҮХДҮҮД 2026-09-09нд 15:30 ...
08/09/2026

🏀 САГСАН БӨМБӨГИЙН БЭЛТГЭЛД ШИНЭ ЭЛСЭЛТ АВНА! 🏀

📣📣📣 ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ 📣📣📣

⛹️‍♂️⛹️‍♀️ 7–9 НАСТАЙ ХҮҮХДҮҮД

2026-09-09нд 15:30 цагаас хойд спорт зааланд

Хүүхдээ багаас нь спортоор хичээллүүлж,
💪 Бие бялдрыг хөгжүүлэх
⚡ Хурд, авхаалж самбааг нэмэгдүүлэх
🧠 Анхаарал төвлөрөл, сэтгэх чадварыг хөгжүүлэх
🤝 Багаар ажиллах чадвар, зөв хандлагыг төлөвшүүлэх
🏀 Сагсан бөмбөгийн суурь техник эзэмшүүлэх

БЭЛТГЭЛИЙН АГУУЛГА:
🏀 Бөмбөг эзэмшилт
🎯 Дамжуулалт
⛹️‍♂️ Залалт
🏹 Шидэлт
🏃 Хурд, хөдөлгөөний дасгал
🎮 Хөгжилтэй тоглоом, багийн дасгал

📌 Нас: 7–9
📌 Шинэ элсэлт: Нээлттэй
📞 Холбогдох: 91246054
📍 Байршил: хойд спорт заал
🗓️ Бэлтгэлийн өдөр:

🔥 Хүүхэд бүрийн түвшинд тохируулан анхан шатнаас нь заана!

🏀 Өнөөдөр эхэлсэн бэлтгэл — маргаашийн аварга! 🏆

🥋🇲🇳 SJJIF WORLD CHAMPIONSHIP-2026: ДОРНОГОВЬ АЙМГИЙН БАГ ТАМИРЧИД 15 МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ 🇲🇳🥋Япон Улсын Токио хотноо зохион ба...
06/09/2026

🥋🇲🇳 SJJIF WORLD CHAMPIONSHIP-2026: ДОРНОГОВЬ АЙМГИЙН БАГ ТАМИРЧИД 15 МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ 🇲🇳🥋

Япон Улсын Токио хотноо зохион байгуулагдаж буй “SJJIF WORLD CHAMPIONSHIP-2026” жюү жицүгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Монгол Улс болон Дорноговь аймгийг төлөөлөн өсвөр үе, насанд хүрэгч, мастерын ангиллын тамирчид амжилттай оролцлоо.

🌏 Тус дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд 54 улсын 589 клубын 5700 гаруй тамирчин оролцож байна.

🏆 ДОРНОГОВИЙН ТАМИРЧДЫН АМЖИЛТ

🥇 Б.Өсөхбаяр – ЕБ-ын 2 дугаар сургуулийн 4В ангийн сурагч
• Gi төрөл – Алтан медаль

🥉 А.Дөлгөөнтамир – ЕБ-ын 2 дугаар сургуулийн 6В ангийн сурагч
• 34 кг – No-Gi төрөл – Хүрэл медаль

🥇🥉 У.Ухаанбилэг – ЕБ-ын 1 дүгээр сургуулийн 6Е ангийн сурагч
• 54 кг – No-Gi төрөл – Алтан медаль
• Gi төрөл – Хүрэл медаль

🥈 Э.Танан – ЕБ-ын 3 дугаар сургуулийн 7 дугаар ангийн сурагч
• 55 кг – No-Gi төрөл – Мөнгөн медаль

🥇 Э.Оюун-Эрдэнэ – ЕБ-ын 5 дугаар сургуулийн 8Б ангийн сурагч
• 72 кг – Gi төрөл – Алтан медаль

🥇 Б.Бурамсүрэн – ЕБ-ын 5 дугаар сургуулийн 9Б ангийн сурагч
• 52 кг – Gi төрөл – Алтан медаль

🥇🥉 М.Өэлүн – ЕБ-ын 6 дугаар сургуулийн 10А ангийн сурагч
• 63 кг – No-Gi төрөл – Алтан медаль
• Gi төрөл – Хүрэл медаль

🥈 Нандин-Эрдэнэ – ЕБ-ын 1 дүгээр сургуулийн 11В ангийн сурагч
• 72 кг – Gi төрөл – Мөнгөн медаль

🥉 Н.Баяржаргал – ЕБ-ын 6 дугаар сургуулийн 11 дүгээр ангийн сурагч
• +72 кг – Хүрэл медаль

🇲🇳 НАСАНД ХҮРЭГЧДИЙН АНГИЛАЛ

🥇 С.Шижирбаатар – 82 кг
• No-Gi төрөл – Алтан медаль

🥉 Ө.Хүрэлбаатар – 62 кг
• No-Gi төрөл – Хүрэл медаль

🥈🥈 М.Сугар – -81 кг
• No-Gi төрөл – Мөнгөн медаль
• Gi төрөл – Мөнгөн медаль

👏 МӨН АМЖИЛТТАЙ ОРОЛЦСОН ТАМИРЧИД

🥋 Б.Чингүн – Политехник коллежийн 2А ангийн тогооч мэргэжлийн сурагч
• 62 кг жинд амжилттай оролцлоо.

🥋 Б.Тэмүүлэн – ЕБ-ын 2 дугаар сургуулийн 5Г ангийн сурагч
• 49 кг жинд амжилттай оролцлоо.

🥋 О.Энх-Учир – ЕБ-ын 2 дугаар сургуулийн 11Б ангийн сурагч
• Өөрийн жинд амжилттай оролцлоо.

🥋 Б.Жамц – ЕБ-ын 3 дугаар сургуулийн 3Г ангийн сурагч
• 31 кг жинд амжилттай оролцлоо.

🏅 НИЙТ АМЖИЛТ: 15 МЕДАЛЬ

🥇 6 АЛТ
🥈 4 МӨНГӨ
🥉 5 ХҮРЭЛ

🌟 Ийнхүү Дорноговь аймгийн жюү жицүгийн тамирчид дэлхийн аваргын дэвжээнд ур чадвар, тэсвэр хатуужил, хөдөлмөрөө харуулж, 15 медаль хүртсэн өндөр амжилт үзүүллээ.

🇲🇳🥋 ДЭЛХИЙН ДЭВЖЭЭНД

👏 Тамирчид, дасгалжуулагчид, багш сурган хүмүүжүүлэгчид болон ар гэрийнхэнд нь халуун баяр хүргэе!




#МонголТамирчид
#ДорноговьАймаг

🥋 МОНГОЛ УЛСАА ТӨЛӨӨЛӨН ОРОЛЦОЖ БУЙ ДОРНОГОВЬ АЙМГИЙН БАГ ТАМИРЧИД ДЭЛХИЙН ДЭВЖЭЭНД! 🏆🇲🇳Япон улсын Токио хотноо зохион б...
06/09/2026

🥋 МОНГОЛ УЛСАА ТӨЛӨӨЛӨН ОРОЛЦОЖ БУЙ ДОРНОГОВЬ АЙМГИЙН БАГ ТАМИРЧИД ДЭЛХИЙН ДЭВЖЭЭНД! 🏆🇲🇳

Япон улсын Токио хотноо зохион байгуулагдаж буй SJJIF World Jiu-Jitsu Championship 2026 буюу Спорт жюү-жицүгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний өсвөр үеийн Nogi ангиллын No-Gi төрөлд Дорноговь аймгаа төлөөлөн оролцож буй тамирчид амжилттай өрсөлдөж, 3 алтан медаль,2 хүрэл медаль хүртлээ. 🏆🥇🥇🥇🥉🥉

🥉 Амарбаясгалан Дөлгөөнтамир – 34 кг жин, шар бүсний No-Gi ангилалд ХҮРЭЛ МЕДАЛЬ

🥇 Мөнх-Эрдэнэ Өэлүн – 61.7 кг жин, ногоон бүсний No-Gi ангилалд АЛТАН МЕДАЛЬ

🥉 Энхболд Танан – 55.3 кг жин, цагаан бүсний No-Gi ангилалд ХҮРЭЛ МЕДАЛЬ

🥇 Ууганбаяр Ухаанбилэг – 53 кг жин, цагаан бүсний No-Gi ангилалд АЛТАН МЕДАЛЬ

🥇Хүрэлчулуун Октябрь- -49 кг жин цагаан бүсний No-Gi ангилалд АЛТАН МЕДАЛЬ
ЗамынҮүд сум
Тамирчид маань “Хилэнц” дэвжээний нэрийн өмнөөс Дорноговь аймгаа төлөөлөн дэлхийн хэмжээний тэмцээнд амжилттай оролцож байна.

Тус тэмцээн нь Sport Jiu-Jitsu International Federation (SJJIF)-ийн зохион байгуулдаг дэлхийн хэмжээний тэмцээн бөгөөд Asian Sport Jiu-Jitsu Federation (ASJJF) болон Sport Jiu-Jitsu Japan Federation (SJJJF)-тэй хамтран зохион байгуулагдаж байна. Тэмцээн нь SJJIF-ийн 15 одтой сертификаттай, дэлхийн чансааны оноо олгодог албан ёсны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн юм.

👏 Дорноговь аймгийнхаа нэрийг дэлхийн дэвжээнд өндөрт өргөж, бахархам амжилт үзүүлсэн тамирчдадаа халуун баяр хүргэе!

🇲🇳 ДОРНОГОВЬ – ДЭЛХИЙН ДЭВЖЭЭНД! 🔥

📅 2026.09.05
📍 Токио хот, Япон Улс

#ДорноговьАймаг #ХилэнцДэвжээ #ДэлхийнАварга #ДорноговьДэлхийнДэвжээнд

05/09/2026
🥋 МОНГОЛ УЛСАА ТӨЛӨӨЛӨН ОРОЛЦОЖ БУЙ ДОРНОГОВЬ АЙМГИЙН БАГ ТАМИРЧИД ДЭЛХИЙН ДЭВЖЭЭНД! 🏆🇲🇳Япон улсын Токио хотноо зохион б...
04/09/2026

🥋 МОНГОЛ УЛСАА ТӨЛӨӨЛӨН ОРОЛЦОЖ БУЙ ДОРНОГОВЬ АЙМГИЙН БАГ ТАМИРЧИД ДЭЛХИЙН ДЭВЖЭЭНД! 🏆🇲🇳

Япон улсын Токио хотноо зохион байгуулагдаж буй SJJIF World Jiu-Jitsu Championship 2026 буюу Спорт жюү-жицүгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний Мастерсын М3 ангиллын No-Gi төрөлд Дорноговь аймгаа төлөөлөн оролцож буй тамирчид амжилттай өрсөлдөж, 2 алтан медаль, 1 мөнгөн медаль, 1 хүрэл медаль хүртлээ. 🏆🥇🥇🥈🥉

🥇 Ш.Шижирбаатар – 82 кг жинд АЛТАН МЕДАЛЬ

🥇🥈 Б.Хүрэлчулуун – 76 кг жинд МӨНГӨН МЕДАЛЬ NO-GI төрөлд АЛТАН МЕДАЛЬ
📍 Замын-Үүд сум

🥉 Ө.Хүрэлбаатар – 62 кг жинд ХҮРЭЛ МЕДАЛЬ

Тамирчид маань “Хилэнц” дэвжээний нэрийн өмнөөс Дорноговь аймгаа төлөөлөн дэлхийн хэмжээний тэмцээнд амжилттай оролцож байна.

Тус тэмцээн нь Sport Jiu-Jitsu International Federation (SJJIF)-ийн зохион байгуулдаг дэлхийн хэмжээний тэмцээн бөгөөд Asian Sport Jiu-Jitsu Federation (ASJJF) болон Sport Jiu-Jitsu Japan Federation (SJJJF)-тэй хамтран зохион байгуулагдаж байна. Тэмцээн нь SJJIF-ийн 15 одтой сертификаттай, дэлхийн чансааны оноо олгодог албан ёсны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн юм.

👏 Дорноговь аймгийнхаа нэрийг дэлхийн дэвжээнд өндөрт өргөж, бахархам амжилт үзүүлсэн тамирчдадаа халуун баяр хүргэе!

🇲🇳 ДОРНОГОВЬ – ДЭЛХИЙН ДЭВЖЭЭНД! 🔥

📅 2026.09.03
📍 Токио хот, Япон Улс

#ДорноговьАймаг #ХилэнцДэвжээ #ДэлхийнАварга #ДорноговьДэлхийнДэвжээнд

02/09/2026
🤼‍♂️ ЧӨЛӨӨТ БӨХИЙН БЭЛТГЭЛДЭЭ ЭЛСЭЛТ АВЧ БАЙНА! Хүүхэд багачуудын бие бялдрын хөгжил, эрүүл мэндийг дэмжихийн зэрэгцээ с...
01/09/2026

🤼‍♂️ ЧӨЛӨӨТ БӨХИЙН БЭЛТГЭЛДЭЭ ЭЛСЭЛТ АВЧ БАЙНА!

Хүүхэд багачуудын бие бялдрын хөгжил, эрүүл мэндийг дэмжихийн зэрэгцээ спортын зөв дадал хэвшил, сахилга бат, тэвчээр, өөртөө итгэх итгэл болон багаар ажиллах чадварыг хөгжүүлэх чөлөөт бөхийн сургалт, бэлтгэлдээ шинэ элсэлт авч байна.

💪 Чөлөөт бөхөөр хичээллэснээр:
🔹 Бие бялдар, хүч чадлаа хөгжүүлнэ
🔹 Сахилга бат, тэвчээртэй болно
🔹 Өөртөө итгэх итгэл нэмэгдэнэ
🔹 Хурд, самбаа, авхаалж сэтгэх чадвар сайжирна
🔹 Найз нөхөдтэй болж, багаар ажиллаж сурна

📅 Бэлтгэл: Өглөө 10:00, өдөр 15:00 цагт
📍 Байршил: Спорт цогцолбор, 206 тоот
📞 Холбогдох утас: 8302-0044

🌟 Ирээдүйн аваргуудыг хамтдаа бэлтгэе!
🥇 Өнөөдрийн бэлтгэл — маргаашийн амжилтын эхлэл! А. Мөнх-Эрдэнэ

#ЧөлөөтБөх #ШинэЭлсэлт #ИрээдүйнАварга #Дорноговь #СпортынХүүхдүүд #БиеийнТамирСпортынГазар

🔺ЗАРЛАЛ🔺- БТСГазрын волейболын бэлтгэлд 12 настай (7-р ангид орж байгаа) хүүхдүүдийг сонгон шалгаруулж үнэ төлбөргүй хам...
30/08/2026

🔺ЗАРЛАЛ🔺

- БТСГазрын волейболын бэлтгэлд 12 настай (7-р ангид орж байгаа) хүүхдүүдийг сонгон шалгаруулж үнэ төлбөргүй хамруулна.
- Сонгон шалгаруулт 2026 оны 9 сарын 2-ны Лхагва гаригт өглөө 9 цагаас Б заал буюу хуучнаар төв зааланд явагдана.
- Сонгон шалгаруулалтанд ирэхдээ солих хувцастай ирэхийг анхаарна уу.
-Дэлгэрэнгүй мэдээллийг дасгалжуулагч С.Төмөрхуяг Tumurkhuyag Sodnom 95621016 утсаар холбогдон авна уу.

📢 ҮНДЭСНИЙ БӨХИЙН “ТЭРГҮҮН ЗАЛАА” КЛУБ ШИНЭ ЭЛСЭЛТЭЭ АВЧ ЭХЭЛЛЭЭ! 🤼‍♂️Үндэсний бөхөөр хичээллэх хүсэл сонирхолтой хөвгүү...
29/08/2026

📢 ҮНДЭСНИЙ БӨХИЙН “ТЭРГҮҮН ЗАЛАА” КЛУБ ШИНЭ ЭЛСЭЛТЭЭ АВЧ ЭХЭЛЛЭЭ! 🤼‍♂️

Үндэсний бөхөөр хичээллэх хүсэл сонирхолтой хөвгүүдийг урьж байна.

📌 Багш: Үндэсний биеийн тамирын дээд сургуулийг биеийн тамирын багш, бөхийн дасгалжуулагч мэргэжлээр төгссөн, 13 дахь жилдээ ажиллаж буй сумын заан Б.Сумъяа

🕖 Хичээлийн цаг: Даваа, Мягмар, Пүрэв, Баасан гарагт 19:00 цагт
📍 Хаяг: Дорноговь аймгийн Биеийн тамир, спортын газрын 2-р давхар, 206 тоот бөхийн заал
📞 Холбоо барих: 9061-9002

💪 Хүүхэд залуус та бүхнийг үндэсний бөхийн спортоор хичээллэж, хүч чадал, тэсвэр хатуужлаа хөгжүүлэхийг урьж байна! 🇲🇳🤼‍♂️

Address


Alerts

Be the first to know and let us send you an email when Дорноговь Биеийн Тамир Спортын Газар posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

  • Want your business to be the top-listed Gym/sports Facility?

Share