Normal Rockwell

Normal Rockwell Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Normal Rockwell, Esports Team, Ulaanbaatar.

13/08/2026

“ Даанч магадтай хуурдаг ертөнц ганц удаа огь хуураагүй нь магадтай байна “ Д.Урианхай

“ Ч. Үсэгтэй Ү Шүлэг . “     Автобусанд суух бүртээ үхмээр санагддаг      Бүрхэг тэнгэр хараад өт найз минь ч      үхмээ...
27/01/2026

“ Ч. Үсэгтэй Ү Шүлэг . “


Автобусанд суух бүртээ үхмээр санагддаг
Бүрхэг тэнгэр хараад өт найз минь ч үхмээр санагддаг
Үхсэн хэний ч араас очихгүй гэдгээ мэдээд ч үхмээр байдаг
Дургүй зүйлсээ хичээх ч шаардлаггүй нүүрээ дараад хийж амьдардагтаа ч
Хагарсан талыг нь өөрөөсөө нуугаад уудаг аягандаа ч
Хайрлаад өмсөж чадахгүй хуучин цамцаа өмсөөд үхмээр байдаг
Үхнэдээ гэж бодоод үхэж чадахгүй
Флорентиног өрөвдөөд үзэн ядаад байгаадаа ч үхмээр байгаа ч
Нүдээ татасхийсэн Йоркийн нүд
Хорвоогоос хэрхэн алга болох вэ? хэмээн дуулахдаа
Хоолой нь чичирхийлж үхмээр байсныг бодохоор
Амьдрах хэрэгтэй
25.01.27 Э.Б

Өөрийгөө ихэвчлэн буруу шийдвэр гаргадаг, юм бодох чадваргүй мангар , тэнэг  хэмээн боддог байсан ч зүгээр л энэ байдал ...
12/01/2026

Өөрийгөө ихэвчлэн буруу шийдвэр гаргадаг, юм бодох чадваргүй мангар , тэнэг хэмээн боддог байсан ч зүгээр л энэ байдал маань урсгал миний байх ёстой л зүйл юм байнаа гэдгийг ойлголоо.

Хангалттай өлсөж , бөөлжиж , толгойгоо өвдүүлсэн болохоор Хайхрамжгүй байж өөрийгөө өөлж , дооголсон болохоор Хангалттай...
29/12/2025

Хангалттай өлсөж , бөөлжиж , толгойгоо өвдүүлсэн болохоор
Хайхрамжгүй байж өөрийгөө өөлж , дооголсон болохоор
Хангалттай их гунигтай , өвтгөм дуугаралттай дууг хүсэж сонсож байгаагаа бодохоор л
Илэрхийлээгүй бачуурлалаа хэн нэгэнд уйлж хэлсэн болохоор
Шаналал , айдсаа илэрхийлвэл дээрддэг гэдэг ч
Гаргаж илэрхийлнэ гэвээс айж санаа зоволтоос
Хангалттай сайн энэ жил номоо уншаагүйгээс эхлэн өөрийгөө үзэн ядмаар
Зав гарсангүй , завдал гарвал тэнэг хэмнэл рүү ороод
Тахлын үеийн дурлал , сүргийн сэтгэл зүй , зүүдний онолоо ч дуусгаж чадалгүй хаалаа.
Black beauty сонсоод шархаа нэмнэ .
Шарх байхгүй л дээ , гэхдээ өвтгөөд байдаг.
Он дуусахтай зэрэгцэн Маанаг номыг олж уншъя …..

“ЭДГЭХГҮЙ ЭНДҮҮРЭЛ”   Эргэн дурсах өчнөөн сайхан эндүүрэл    Эргээ давж хальсан гол шиг  Эргэлзээг нь мэдэх хэрнээ харах...
14/12/2025

“ЭДГЭХГҮЙ ЭНДҮҮРЭЛ”

Эргэн дурсах өчнөөн сайхан эндүүрэл
Эргээ давж хальсан гол шиг
Эргэлзээг нь мэдэх хэрнээ харах нүд
Этгээд биш нэг л өөр таны хоолой

Хаанаас би өөрийг тань олохоо мэдэхгүй ээ
Хаашдаа тэр зүгийг сонгоод явсан юм чинь
Хараацай зогсолттойгоо уйлж үлдэснээ санадаг
Хайрандаа сохорсон Раймбод амрагтаа будуулчихаад
Гэмийг нь амсаад , шархаа түлчихээд айхтар өвдөж

Гэмтсэн бидний шарх хэзээ ч эдгэхгүй
Гэмтээгээд үлдсэн тэд эргээд ирэхгүй
Гунигтай тэдний эндүүрэл шарх болоод холддог
Гутамшигтай ч гэлээ эдгээд холдодгүй эндүүрэл

Найзын гэрт нойрны эм байсан . Тэр надад тэр эмнийхээ талаар нилээдгүй ярьж эхэллээ . Өчнөөн үй их бодол толгойд нь орж ...
01/11/2025

Найзын гэрт нойрны эм байсан .
Тэр надад тэр эмнийхээ талаар нилээдгүй ярьж эхэллээ . Өчнөөн үй их бодол толгойд нь орж ирэх үед нэг ширхэг цагаан эмийг ууж нойр нь хүрдэг гэж хэллээ . Би энэ орой зүгээр тэр эмнээс нь хайрцаг шахууг уугаад нам унтах юм сан гэж бодлоо.

05/08/2025

“ Будда , Баллуурын чиглэл хаана байдаг вэ? “
Үй зайгүй цагийн чинагш чиглэл
Үймрэх шаналалт бодол зовлонгоо бодох
Ирэх үгүй бүүдэг баллуур дөхсөөр
Маргааш л бүх зүйлс эдгэнээ , зүгээр болно
Маргааш гэхэд л би жаргалтай болно
Толинд тусах би өөрийгөө баллуурдаж үхнэ
Толинд дуссан буддагийн өмнөх шүлэг би харна
Би үхнээ бас өөрийгөө харна
Үхэх минь удаанаар холдоно
Уншсан номнууд миний цээжинд орчихсон
Надтай цуг үхнэ
Надтай цуг алга болно
Хайртаасаа зээлж уншсан ном минь
Өөр бүсгүйд хайртай тэр минь
Номыг минь тэр ,сэтгэлийг минь аваад явчихсан юм аа даа
Уйлахыг минь тэр харсаан
Үхэхийг минь бүү хараасай
Намайг хараад дурсамжыг минь бодоод
Будда болох вий
Будда , Баллуур хоёр минь
Хайрт тэр минь
Будда болох вий
Харин би бүх зүйлсээ алга болгодог
Халтар муу баллуур болох вий
Дуустал нь цэвэр агаад энгийнээр ор мөргүй

Орос найз Ливийн цуглуулга!
27/05/2025

Орос найз Ливийн цуглуулга!

Ай даа нээрээ   ухаантай болох , зөв дадал хэвшил чанар стандарт , эрүүл хүн байх , санхүүгийн эрх чөлөө …. Энэ зүйлсийг...
07/09/2024

Ай даа нээрээ ухаантай болох , зөв дадал хэвшил чанар стандарт , эрүүл хүн байх , санхүүгийн эрх чөлөө …. Энэ зүйлсийг заавал давтаж байж өөрийн болгож сайхан амьдрах хүмүүс тэр чиний үздэг нөлөөлж буй хүмүүс бүгд тийм биш ш дээ бүх зүйлд итгээд бусад яагаад ийм төгс байж байхад би яагаад ийм гээд л шархаа нэмнэ. Хэнээс ч битгий үлгэр дуурайлал ав малнуудаа

Address

Ulaanbaatar

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Normal Rockwell posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share

Category