24/03/2026
🏆 АМЖИЛТ ГЭЖ ЮУ ВЭ?
Нэг хожил уу?
Нэг алтан медаль уу?
Эсвэл нэг тэмцээнд түрүүлэх үү?
Амжилт гэдэг үүнээс хамаагүй өргөн хүрээтэй том ойлголт
Өнгөрсөн жилийн лигийн тоглолтоос хойш юу анзаарагдсан бэ гэхээр ...
Зарим тамирчид (баг) 1 хожил авах, лигид түрүүлэхийн төлөө, хэт улайрч, бохир аргаар юу ч хийхэд бэлэн байгаа нь нэг биш удаа харагдлаа.
Ингэж хүрвэл тэр үнэхээр амжилт мөн үү?
Нэг хожлын төлөө ёс зүйгүй, улайрч, бохир арга хэрэглэх нь нэг удаадаа амжилт мэт харагдавч урт хугацаандаа тухайн тамирчны төдийгүй багийн нэр хүнд, үнэ цэнийг унагадаг.
Жинхэнэ амжилт гэдэг:
▪︎ Зөвхөн ялалт биш
▪︎ Хүн болж төлөвших процесс
▪︎ Ёс зүй
▪︎ Зөв хандлага
▪︎ Сахилга бат
▪︎ Өрсөлдөгчөө хүндлэх хүндлэл
▪︎ Талбайд биеэ авч яваа байдал
▪︎ Өчигдрийн өөрөөсөө илүү хөгжиж чадсан өнөөдрийн би
▪︎ Багийнхаа төлөө зүтгэх зүтгэл
▪︎ Ялахдаа даруу, ялагдахдаа тэвчээртэй байх
▪︎ Ялагдсан ч нэр төртэй үлдэх чадвар юм.
💬 Эсрэг багийн тамирчнаа хүндэлж чадвал чи жинхэнэ тамирчин болж байна гэж бодоорой, талбай дээр хэлж байгаа үг, хийж байгаа үйлдэл бүр чинь багийн төлөө байх ёстой, зөвхөн чинийх биш !!!
▪︎ Багийн нэр
▪︎ Дасгалжуулагчийн багийн хөдөлмөр
▪︎ Ивээн тэтгэгчид
▪︎ Итгэж дэмждэг фанатууд
▪︎ Чамайг харж байгаа дүү нарын чинь ирээдүй гэж би шавь нартаа үргэлж хэлдэг.
Энэ бол спортын суурь философи гэж ойлгодог.
Тамирчид талбайд зөвхөн сагсан бөмбөг тоглоод байгаа биш:
▪︎ Шударга өрсөлдөөн
▪︎ Зөв хандлага
▪︎ Зөв хүн байхыг дүү нартаа харуулж үлгэр дууриалал болж байгаа гэдгээ ухамсарлах хэрэгтэй юм.
Эцэст хэлэхэд:
Хүндлэл, ёс зүйг эрхэмлэдэг, зөв хандлагатай, шударга өрсөлдөгч тамирчидтай баг нь урт удаан хугацаандаа жинхэнэ АМЖИЛТ гаргасан БАГ байх болно.