24/12/2024
Merry Christmas all 🩷
ЯПОН ЗЭН ФИЛОСОФИЙН АМЬДРАЛД ХАНДАХ ГОЛ ЗАРЧМУУД
1. Oubaitori: Өөрийгөө бусадтай харьцуулах хэрэггүй. Хүн бүр өөр өөрийн зам мөрөөр явж, цаг нь болохоор цэцэглэдэг.
2. Kaizen: Тасралтгүй өсч дэвш. Жижиг алхамаар том өөрчлөлтөд хүрдэг.
3. Wabi-Sabi: Төгс бус байдлаа хүлээн зөвшөөр. Юу ч үүрд биш бас бүрэн байх албагүй, өөрийн болон бусдын өө сэвийг хүлээн зөвшөөрч төгс бус байдлаас төгс төгөлдрийг олж харж сур.
4. Gaman: Хүнд нөхцөл байдалд орсон ч ёс суртахуун, итгэл үнэмшлээ бүү худалд. Аливаад сэтгэлийн хөдөлгөөнөөр бүү ханд, ямар ч нөхцөл байдалд тэсвэр хатуужил, шаргуу зүтгэлээ бүү гээ.
5. Ikigai: Амьдрах учир шалтгаанаа мэдэж ав. Өглөө босох урам зоригоо юунаас авч байгаагаа, юунд тэмүүлж байгаагаа үргэлж тодорхойлон харж бай.
6.Shikita ga nai: Хүлээн авч бас явуулж сур, Бүх зүйлийг хяналтандаа байлгах гэж бүү хүчил. Өөрчилж чадахгүй зүйлсийг тавьж явуул.
7. Shu Ha Ri: Шавь бэлэн болох үед багш бэлэн болдог, шавь бэлтгэгдсэн үед багш алга болдог. Мэдлэгийг олж авах 3 үе шат байдаг.
- Shu: Энгийнээс эхлэн суралцах, даган дууриах маягаар багшаас суралцах
- Ha: Сурснаа дадал болгох, хэрэгжүүлж эхлэх
- Ri: Өөрийн арга барилд оруулан сурснаа шинэчлэх, нөхцөл байдалд тохируулан хөрвөх чадварыг олж авах … хэмээжээ. /сору/