20/07/2026
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ИВЭЭЛ ДОР ЗОХИОН БАЙГУУЛАГДАХ АВТО ОЙЛ ХХК-ИЙН НЭРЭМЖИТ УУЛЫН ДУГУЙН 2026 ОНЫ НЭГДСЭН УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНИЙ УДИРДАМЖ
Зорилго
1. Төрөөс баримталж буй нийтийн биеийн тамир, спортын бодлогыг хэрэгжүүлэх, иргэдийн эрүүл зөв амьдралын хэв маягийг төлөвшүүлэх, бүх нийтийн оролцоог нэмэгдүүлэн дугуйн спортыг хөгжүүлэх.
2. Хүүхэд, залуучуудын дугуйн спортоор хичээллэх сонирхлыг нэмэгдүүлж, шинэ залуу үеийн тамирчдыг бэлтгэн хөгжүүлэх.
Тэмцээн 2026 оны 7 дугаар сарын 25, 26-ны өдрүүдэд 09:00–17:00 цагийн хооронд Зүүн салааны зуслангийн замд уулын дугуйн XCO — Cross-country Olympic, DHI — Downhill Individual төрлөөр зохион байгуулна.
Оролцогчдод тавигдах шаардлага
Тэмцээнд оролцогч нь:
Хамгаалалтын хэрэгслийг бүрэн хэрэглэнэ.
Унадаг дугуй нь техникийн бүрэн бүтэн байдлыг хангасан байна.
Тэмцээний дүрэм, шүүгч болон зохион байгуулагчийн шаардлагыг мөрдөнө.
Өөрийн болон бусдын аюулгүй байдалд хариуцлагатай хандана.
Өгөгдсөн дугаар, чипийг зөв байршуулна.
Техникийн үзлэгт унадаг дугуй, хамгаалалтын хэрэгслийн хамт орно.
18 нас хүрээгүй оролцогч эцэг эх, асран хамгаалагчийн зөвшөөрөлтэй байна.
DHI төрөлд тавигдах техникийн шаардлага
Урд амортизаторын явалт 150 мм буюу түүнээс дээш байна.
Арын амортизаторын явалт 100 мм буюу түүнээс дээш байна.
Урд болон хойд тоормос бүрэн ажиллагаатай байна.
Дугуй, обуд, жолоо, иш, гинж, араа болон дөрөө техникийн гэмтэлгүй байна.
Хагарсан, цуурсан рам болон эвдрэлтэй эд анги бүхий дугуйг гараанд гаргахгүй.
Бүртгэлийн холбоос:
https://forms.gle/MYh1Ske5im9r8wMa7
Тэмцээнд оролцох баг, тамирчид удирдамжтай сайтар танилцаж, тогтоосон хугацаанд бүртгэлээ баталгаажуулна.
Бүртгэл 2026 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 20:00 цаг хүртэл явагдана.
Тэмцээний гараа барианы байршил:
https://maps.app.goo.gl/LkPvh4QM4xBDrYzb7
Ерөнхий ивээн тэтгэгч
"Авто Ойл" ХХК
Нийслэлийн Засаг даргын Тамгын газар
Монголын дугуйн холбоо
Дэмжин ажиллагч байгууллагууд
Tapa
Luxoil Auto Center
ХИХ ХХК
INK Color Co., Ltd
Aurora Hotel Ulaanbaatar
Үндэсний цэцэрлэгт хүрээлэн
Cycling Gobi
Монгол Наадам Цогцолбор ОНӨТҮГ