Сэлэнгэ аймгийн БТСГ

Сэлэнгэ аймгийн БТСГ Биеийн тамир спортын газар

05/08/2026
ҮНДЭСНИЙ СПОРТЫН VIII НААДАМ Үндэсний бөхийн төрөлд Улсын начин Х.Наранбаяр 2 дугаар байр мөнгөн медаль, Сэлэнгэ аймаг б...
01/08/2026

ҮНДЭСНИЙ СПОРТЫН VIII НААДАМ
Үндэсний бөхийн төрөлд Улсын начин Х.Наранбаяр 2 дугаар байр мөнгөн медаль, Сэлэнгэ аймаг багийн дүнгээр 3 дугаар байрт шалгарсан амжилт үзүүллээ.

ҮНДЭСНИЙ СПОРТЫН VIII НААДАМД СЭЛЭНГЭ АЙМГААС 84 ТАМИРЧИН ОРОЛЦОЖ БАЙНАДөрвөн жилд нэг удаа зохион байгуулагддаг Үндэсни...
30/07/2026

ҮНДЭСНИЙ СПОРТЫН VIII НААДАМД СЭЛЭНГЭ АЙМГААС 84 ТАМИРЧИН ОРОЛЦОЖ БАЙНА

Дөрвөн жилд нэг удаа зохион байгуулагддаг Үндэсний спортын VIII наадам өнөөдөр албан ёсоор эхэллээ.

Энэ удаагийн наадамд Монгол Улсын 21 аймаг, нийслэлийн 9 дүүргийн 1,672 тамирчин үндэсний спортын 12 төрөлд 100 багц медалийн төлөө өрсөлдөж байна.

2026 оны 7 дугаар сарын 29-нөөс 8 дугаар сарын 3-ны өдрүүдэд “Хүй долоон худаг”-т зохион байгуулагдаж буй наадамд Сэлэнгэ аймгаас 84 тамирчин оролцож, хурд хүч, ур чадвараа сорин өрсөлдөж байна.

Тамирчдадаа спортын өндөр амжилт хүсье.

Сэлэнгэ аймгийн Биеийн тамир, спортын газрын дэргэдэх Усан спорт сургалтын төвийн тамирчид, Silver Fins клуб болон Улаан...
21/07/2026

Сэлэнгэ аймгийн Биеийн тамир, спортын газрын дэргэдэх Усан спорт сургалтын төвийн тамирчид, Silver Fins клуб болон Улаанбаатар хотын Сэлбэ клубын тамирчдын 3 клубын хамтарсан 21 хоногийн бэлтгэл албан ёсоор эхэллээ.

Энэхүү хамтарсан бэлтгэл нь тамирчдын ур чадвар, бие бялдрын бэлтгэл, тэсвэр хатуужлыг нэмэгдүүлэхээс гадна багийн ажиллагаа, харилцан туршлага солилцох, шинэ нөхөрлөлийг бий болгох чухал ач холбогдолтой юм.

Ирэх 21 хоногийн хугацаанд бүх тамирчид сахилга бат, хичээл зүтгэл, эв нэгдлийг эрхэмлэн, өдөр бүр өөрийгөө хөгжүүлж, өмнөхөөсөө илүү хүчтэй, илүү чадварлаг болохын төлөө хамтдаа хичээнэ гэдэгт итгэлтэй байна.
🏊🏼🏊🏼Silver Fins клуб 🏊🏼🏊🏼

МОНГОЛЫН УЛСЫН 2026 ОНЫ  U14  НАСНЫ УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНД Э.Лхагваа ахлах дасгалжуулагчтай Сэлэнгэ аймгийн о...
13/07/2026

МОНГОЛЫН УЛСЫН 2026 ОНЫ U14 НАСНЫ УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНД Э.Лхагваа ахлах дасгалжуулагчтай Сэлэнгэ аймгийн охидын шигшээ баг тамирчид тэргүүлж, аваргын АЛТАН медалийн эзэд боллоо.🥇🥇🥇
Тус тэмцээний “Өсөх ирээдүйтэй тамирчин”- аар Г.Ихэрсаран🏆
Шилдгийн шилдэг буюу MVP тамирчнаар
И.Намуун 🏆нар шалгарсан байна.
Сэлэнгэ аймгийн Шигшээ багийн баг тамирчдадаа болон багш дасгалжуулагч нартаа халуун баяр хүргэж, талархал илэрхийлье.🏆🏆🏆🥇🥇🥇👏👏👏

Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын харьяат, Таван Хан дэвжээ, Алдар спорт хороо, АПУ ХК, Атар Трейд ХХК-ийн бөх, Улсын арс...
12/07/2026

Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын харьяат, Таван Хан дэвжээ, Алдар спорт хороо, АПУ ХК, Атар Трейд ХХК-ийн бөх, Улсын арслан Б.Орхонбаяр хүчит бөхийн барилдаанд 10 давж түрүүлэн Монгол Улсын Даян аварга цол хүртлээ.

Монгол бөхийн эрхэм дээд цолны нэг болох Даян аварга цол хүртсэн эрхэм бөхдөө халуун баяр хүргэж, цаашдын спортын замналд нь өндрөөс өндөр амжилтыг хүсэн ерөөе.

Биеийн тамир, спортын газрын хамт олноос

Та бүхэн минь сайхан наадаарай🇲🇳🇲🇳🇲🇳
10/07/2026

Та бүхэн минь сайхан наадаарай🇲🇳🇲🇳🇲🇳

Шагай няслах, шагай шүүрэх тэмцээн 07 дугаар сарын 08-ны өдрийн 14:00-18:00 цагийн хооронд болно.
07/07/2026

Шагай няслах, шагай шүүрэх тэмцээн 07 дугаар сарын 08-ны өдрийн 14:00-18:00 цагийн хооронд болно.

Address

Сэлэнгэ Сүхбаатар сум
Sühbaatar
7036

Alerts

Be the first to know and let us send you an email when Сэлэнгэ аймгийн БТСГ posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share