10/08/2026
🇲🇳🇲🇳🇲🇳МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙДЫН ИВЭЭЛ ДОР
🥋 ITF ТАЕКВОН-ДОГИЙН АЗИ ТИВИЙН XI АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН
🔥Тивийн шилдгүүд өрсөлдсөн Азийн аварга шалгаруулах тэмцээнээс манай клубын тамирчид амжилттай оролцож, эх орон, клубынхаа нэрийг өндөрт өргөн медаль хүртлээ. 🥇🥈🥉
Сэлэнгэ аймаг Ерөө сумын Бугант тосгоны "Бугант таеквон-до" клубын тамирчид 2 Алт, 2 Мөнгө, 3 Хүрэл медаль хүртэж амжилт дүүрэн оролцлоо.
~ Тулааны 54кг төрөлд А.Цэцэгээ Алт
~Багийн тулааны төрөлд А.Цэцэгээ Алт
~14-15насны 55кг тулааны төрөлд Э.Хулан Мөнгө
~16-17 насны багийн сүүдэр тулааны төрөлд С.Есенберд Мөнгөн медаль
~ 11-13 насны 45кг тулааны төрөлд Б.Марал-Од Хүрэл медаль
~ 14-15 насны 65кг тулааны төрөлд Х. Амина Хүрэл медаль
~ 16-17 насны 70кг тулааны төрөлд Н.Дэлгэрмаа Хүрэл медаль тус тус хүртлээ.
~14-15 насны 60кг тулааны төрөлд А.Дөлгөөн
~ 11-13 насны 45кг тулааны төрөлд
Г. Мөнх-Од
~11-13 насны 45кг тулааны төрөлд У. Есүй
~8-10 насны 30кг тулааны төрөлд
Ж.Хүсэлбаяр, О.Түвшинбаяр
~8-10 насны 35кг тулааны төрөлд Б.Хангал ажилттай оролцсон шавь нартаа баяр хүргэе❤️🔥💪
Өөрийгөө ялж, айдсаа даван туулж, өрсөлдөгч бүрийнхээ эсрэг зориг зүрхээрээ тэмцэн, “БИ ЧАДНА” гэсэн итгэлээ тээж дэвжээнд гарсан БЯЦХАН АВАРГУУД МИНЬ — ТА НАР ЧАДЛАА!🥋🔥
💪Энэ бол зөвхөн нэг тэмцээний амжилт бус, өдөр бүрийн уйгагүй бэлтгэл, сахилга бат, тэвчээр, зорилгын үр дүн юм.
🥰🥰🥰Тамирчдаа үргэлж дэмжин, унах үед түшиг тулгуур болж урам зориг хайрлаж хамтдаа энэ амжилтыг бүтээлцсэн багш Цэцэгээ Аюуш Ganbaatar Chinzorig , эцэг эх, ар гэрийнхэн болон дэмжсэн бүх хүмүүстээ чин сэтгэлийн талархал илэрхийлье. ❤️
"Мөн биднийг дэмжиж тусалсан Тосгоны захирагч Д.Эрдэнэбулган , ЭКС ЭН ЭЙЧ ФОРУМ ХХК, БУГАНТ НАНДИН ХХК, ТҮМ ИХ ЭРХЭД ХХК,СЭЛЭНГЭ-БУГАНТ ХХК, ЧАМИН АЛТ ХХК та бүхэнд баярлаж талархсанаа илэрхийлье.🤝❤️
Азийн шилдэг тамирчдыг нэгэн дор цуглуулж, спортын их баярыг эх орныхоо хөрсөнд амжилттай зохион байгуулсан International Taekwon-Do Federation of Mongoliaтэмцээн зохион байгуулагч нийт хамт олон, зохион байгуулагчид, шүүгчид болон сайн дурын ажилтнууддаа мөн баяр хүргэж цаашдын ажилд нь амжилт бүхний дээдийг хүсье🇲🇳🇲🇳🇲🇳🔥💪