17/04/2025
БҮСИЙН ТЭМЦЭЭНД АМЖИЛТТАЙ ОРОЛЦООД ИРЛЭЭ.
Баянхонгор аймгийн Өлзийт сумын харьяат жүдо бөхийн насанд хүрэгчдийн Азийн аваргын мөнгөн медальт, олон улсын шүүгч, хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонт, ОУХМ Лувсанцэрэнгийн Лувсандэмбэрэлийн нэрэмжит жүдо бөхийн "Хангайн Бүсийн" тэмцээнд Архангай, Баянхонгор, Дундговь, Хөвсгөл, Өвөрхангай, Өмнөговь аймгуудын 528 тамирчин оролцлоо. Энэхүү тэмцээнд Дундговь аймгийн баг тамирчид 43 хүний бүрэлдэхүүнтэй оролцсон бөгөөд 1 алт, 4 мөнгө, 10 хүрэл медаль авсан амжилттайгаар ирлээ.
Бага нас:
1. 27кг М.Энхмөрөн Хүрэл медаль /Хүмүүнлэг/
2. 32кг Б.Номин -Эрдэнэ - Хүрэл медаль /Хүмүүнлэг/
3. 42кг О.Маргад-Эрдэнэ - Хүрэл медаль/ГИС/
4. 52кг А.Дашмаа - Мөнгө медаль /Өндөршил/
Дунд нас
5. 34кг О.Амарболд - Хүрэл медаль /ЭДС/
6. 42кг М.Анх Эрдэнэ - Мөнгө медаль/Цэгц билиг/
7. 50кг Б.Өрнөх - Хүрэл медаль /ГИС/
8. 44кг М.Урангоо -Алт медаль/Цэгц билиг/
9. 44кг Ө.Цэрэнжаргал - Мөнгө медаль /ЭДС/
Ахлах нас
10. 50кг Г. Чойном - Хүрэл медаль /Гурвансайхан/
11. 60кг Г.Жавхлантөгс - Хүрэл медаль /ЭДС/
12. 66кг А.Хүдэрчулуун - Хүрэл медаль /Дэлгэрхангай/
13. 73кг А.Лувсанцэрэн - Мөнгө медаль /Дэлгэрхангай/
14. 48кг М.Эрхсаран - Хүрэл медаль /ГИС/
15. +70кг У.Цолмонгэрэл - Хүрэл медаль /Гурвансайхан/ нар шагналт байруудыг эзэллээ.
🏆 Шилдэг эмэгтэй тамирчнаар 44 кг-ын жингийн тамирчин М. Урангоо шалгарлаа.
Тус тэмцээнээс 2025 оны 04 сарын 28-30 ны өдрүүдэд Буянт-Ухаа спорт цогцолборт болох Улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхийг 21 тамирчин авлаа.
тэмцээнд оролцоход бүх талаар туслаж дэмжсэн Аймгийн Засаг дарга Самданнямын МӨНХЧУЛУУН болон АЗДТГазрын хамт олон ,Сайнцагаан сумын Тамгын газрын дарга Б.Түвшинжаргал, А.Отгонбаатар даргатай БТСГазрын хамт
Нэмэхбаярын Ууганбат Даргатай Мандлын гэгээн хот тохижуулах газрын хамт олон болон бүх сайхан эцэг эхчүүддээ талархсанаа илэрхийлье
БАГ ТАМИРЧДАД БАЯР ХҮРГЭЖ , АМЖИЛТ ХҮСЬЕ.