18/03/2025
Ховд аймгийн Футзалын аварга шалгаруулах ДУУЛИАН 2025 тэмцээн 03 дугаар сарын 14-16 ны өдрүүдэд Ховд аймгийн Биеийн Тамир Спортын газрын зааланд зохион явагдлаа.Тус тэмцээнийг Ховд аймгийн Хөлбөмбөгийн холбоо, Ховд аймгийн биеийн тамир, спортын газартай хамтран зохион байгуллаа.
Төрөлх нутагтаа хөлбөмбөгийн спортыг хөгжүүлэх, түгээн дэлгэрүүлэх, сурталчлах, өсвөр үеийн охид, хөвгүүдийн амралт, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрөөх, өсвөрийн аймгийн шигшээ багийг бүрдүүлэх зорилготой энэхүү тэмцээнд аймгийн төвийн сургуулиудын 46 багийн 400 гаруй орчим тамирчид охид, хөвгүүдийн 6 насны ангилалд хөлбөмбөгийн ур чадвараа сорин өрсөлдлөө.
Тэмцээний Хөвгүүдийн 10 насны ангилалд:
Шилдэг тоглогч: М.Батбилэг /Прогресс сургууль/
Шилдэг хаалгач: О.Дөлгөөнмөрөн /Прогресс сургууль/
1-р байранд Прогресс сургуулийн I баг🥇
2-р байранд Прогресс сургуулийн II баг 🥈
3-р байранд Мөнххайрхан Цаст бөмбөг 🥉
Тэмцээний Хөвгүүдийн 12 насны ангилалд:
Шилдэг тоглогч: Б.Есөнбилэгт
Шилдэг хаалгач: Б.Энх-Амар
1-р байранд Прогресс сургуулийн I баг🥇
2-р байранд 1р сургуулийн М.Т.З баг🥈
3-р байранд 1р сургуулийн Бүргэд баг🥉
Тэмцээний Охидын 13 насны ангилалд:
Шилдэг тоглогч: Даваацэнгэл /7р сургууль/
Шилдэг хаалгач: Гэрэлцэцэг
1-р байранд 7р сургуулийн I баг🥇
2-р байранд 7р сургуулийн II баг 🥈
3-р байранд 1р сургуулийн I баг🥉
Тэмцээний Хөвгүүдийн 14 насны ангилалд:
Шилдэг тоглогч: Г.Маргад / Прогресс сургууль/
Шилдэг хаалгач: Өлзийсайхан /1р сургууль/
1-р байранд 1р сургуулийн I баг🥇
2-р байранд Прогресс сургуулийн I баг 🥈
3-р байранд 7р сургуулийн I🥉
Тэмцээний Охидыг 16 насны ангилалд:
Шилдэг тоглогч: Б. Цэцэгсүрэн
Шилдэг хаалгач: Б.Анужин
1-р байранд 1р сургуулийн I баг🥇
2-р байранд Прогресс сургуулийн I баг 🥈
3-р байранд 7р сургуулийн I баг🥉
Тэмцээний Хөвгүүдийн 16 насны ангилалд:
Шилдэг тоглогч: Номуундалай /Цаст-Алтай цогцолбор сургууль/
Шилдэг хаалгач: Н.Түвшинбаяр / 1р сургууль
1-р байранд 1р сургуулийн баг🥇
2-р байранд Цаст-Алтай цогцолбор сургуулийн баг 🥈
3-р байранд Прогресс сургуулийн II баг🥉тус тус шалгарлаа