Төв аймгийн Үндэсний Шагайн Харвааны Салбар Холбоо

  • Home
  • Mongolia
  • Dzuunmod
  • Төв аймгийн Үндэсний Шагайн Харвааны Салбар Холбоо

Төв аймгийн Үндэсний Шагайн Харвааны Салбар Холбоо Төв аймгийн салбар холбоо

СӨДӨТИЙН ТОЙРОМ ХАРВАА СЭРГЭЖ ХАРВАСНЫ 20 ЖИЛИЙН ОЙН ХАРВААНД ХҮРЭЛЦЭН ИРЭХИЙГ УРЬЖ БАЙНА.
03/09/2026

СӨДӨТИЙН ТОЙРОМ ХАРВАА СЭРГЭЖ ХАРВАСНЫ 20 ЖИЛИЙН ОЙН ХАРВААНД ХҮРЭЛЦЭН ИРЭХИЙГ УРЬЖ БАЙНА.

🏆ТӨВ АЙМГИЙН БАЯНХАНГАЙ СУМЫН ХАРЬЯАТ “МОНГОЛ УЛСЫН МЭРГЭН” СПОРТЫН МАСТЕР “АЛТАНГОВЬ ТРАНС” БАГИЙН ХАРВААЧ ДАВААЖАРГАЛЫ...
19/08/2026

🏆ТӨВ АЙМГИЙН БАЯНХАНГАЙ СУМЫН ХАРЬЯАТ “МОНГОЛ УЛСЫН МЭРГЭН” СПОРТЫН МАСТЕР “АЛТАНГОВЬ ТРАНС” БАГИЙН ХАРВААЧ ДАВААЖАРГАЛЫН БИЛЭГБАЯРЫН ЦОЛНЫ МЯЛААЛГА НААДАМ 2026 оны 8 дугаар сарын 15,16 -ны өдрүүдэд Төв аймгийн Баянхангай суманд амжилттай зохион байгууллаа.Энэхүү наадмын үндэсний шагайн харвааны багийн төрөл нийт 12 багийн 96 гаруй харваач цэц мэргэнээ сорин өрсөлдөж наадмын шилдгүүдээ тодрууллаа.
✅Багийн харвааны төрөлд:
🥇Тэргүүн байр - Төв аймгийн Баян-Өнжүүл сумын харьяат Аймгийн гоц мэргэн Б.Лувсандэндэв ахлагчтай “Шунхлай”ХХК Хонгорын уул баг
🥈Дэд байр – Хэнтий аймаг Аймгийн гоц мэргэн Баатархүү ахлагчтай “Хэнтий”баг
🥉Гутгаар байр – Дархан-Уул аймаг “Малчин ТВ” Оюунбат ахлагчтай ”Аппалуза” баг
✅Хувийн цуваа харвааны төрөлд:
🥇Тэргүүн байр – Өмнөговь аймаг Ханбогд сумын харьяат Монгол Улсын үлэмж дархан мэргэн, спортын мастер Хоролсүрэнгийн Хосбаяр
🥈Дэд байр – Өмнөговь аймаг Номгон сумын харьяат Монгол Улсын үлэмж дархан мэргэн , спортын мастер Энхбаярын Болд
🥉Гутгаар байр - Ховд аймаг Алтай сумын харьяат Монгол Улсын мэргэн Дашзэвгийн Батхишиг нар тус тус шилдгээр шалгарлаа.
✅Сумын харваачдын дунд болсон хувийн цуваа харваанд ;
🥇Тэргүүн байр - Төв аймаг Баянхангай сумын харьяат АГМ Ганзоргийн Гантулга
🥈Дэд байр - Төв аймаг Баянхангай сумын харьяат АГМ Халтарын Баатармөнх
🥉Гутгаар байр - Төв аймгийн Баянхангай сумын харьяат Сумын мэргэн Галсанжамцын Түвшинтөгс нар тус тус шалгарлаа.

Монгол Улсын Мэргэн, Спортын мастер Даваажаргалын Билэгбаярын мялаалга наадмын шагайн харвааны удирдамжМялаалга наадам 2...
10/08/2026

Монгол Улсын Мэргэн, Спортын мастер Даваажаргалын Билэгбаярын мялаалга наадмын шагайн харвааны удирдамж
Мялаалга наадам 2026 оны 08-р сарын 15,16-нд Төв аймгийн Баянхангай суманд зохион байгуулагдана.

УРИЛГАМонгол Улсын Мэргэн Даваажаргалын Билэгбаярын мялаалга наадам 2026.08.15,16нд Төв аймгийн Баянхангай суманд зохион...
06/08/2026

УРИЛГА
Монгол Улсын Мэргэн Даваажаргалын Билэгбаярын мялаалга наадам 2026.08.15,16нд Төв аймгийн Баянхангай суманд зохион байгуулагдана.

🇲🇳🇲🇳🇲🇳ЦЭЦ БАЯН багийн харваачид сайхан наадлаа🇲🇳🇲🇳🇲🇳Ардын хувьсгалын 105 жил, Ардчилсан хувьсгалын 36-н жилийн ойн баяр ...
12/07/2026

🇲🇳🇲🇳🇲🇳ЦЭЦ БАЯН багийн харваачид сайхан наадлаа🇲🇳🇲🇳🇲🇳

Ардын хувьсгалын 105 жил, Ардчилсан хувьсгалын 36-н жилийн ойн баяр наадмын Үндэсний шагайн харвааны төрөлд Алтанхуягын Хаш-Эрдэнэ ахлагчтай Төв аймгийн Баян сум, Загалын Асгат Газар ХХК, ЕБ-ын 91 дүгээр сургуулийн ЦЭЦ БАЯН 1р баг мөнгөн медаль, МУӨИХарваач Баярбатын Жигбарал ахлагчтай Төв аймгийн Баян сум, Загалын Асгат Газар ХХК, ЕБ-ын 91 дүгээр сургуулийн ЦЭЦ БАЯН 2р баг хүрэл медаль хүртлээ.

Төрийн наадмын түрүү хүртэх болтугай🇲🇳🇲🇳🇲🇳

🇲🇳🇲🇳🇲🇳БАЯР ХҮРГЭЕ🇲🇳🇲🇳🇲🇳Ардын хувьсгалын 105-н жилийн ой, Ардчилсан хувьсгалын 36-н жилийн ойн баяр наадмын үндэсний шага...
12/07/2026

🇲🇳🇲🇳🇲🇳БАЯР ХҮРГЭЕ🇲🇳🇲🇳🇲🇳
Ардын хувьсгалын 105-н жилийн ой, Ардчилсан хувьсгалын 36-н жилийн ойн баяр наадмын үндэсний шагайн харвааны төрөлд Монгол Улсын Үлэмж Дархан Мэргэн Лхагваагийн Хадамдарам, Монгол Улсын хошой мэргэн Цэрэнсодномын Бархүү нар СПОРТЫН МАСТЕР цол хүртлээ.

Төрийн наадмын түрүү хүртэх болтугай

🇲🇳🇲🇳🇲🇳 ШИНЭ ЦОЛТОН ТӨРЛӨӨ 🇲🇳🇲🇳🇲🇳Ардын хувьсгалын 105-н жилийн ой, Ардчилсан хувьсгалын 36-н жилийн ойн баяр наадмын үндэ...
12/07/2026

🇲🇳🇲🇳🇲🇳 ШИНЭ ЦОЛТОН ТӨРЛӨӨ 🇲🇳🇲🇳🇲🇳
Ардын хувьсгалын 105-н жилийн ой, Ардчилсан хувьсгалын 36-н жилийн ойн баяр наадмын үндэсний шагайн харвааны төрөлд Төв аймгийн Баянхангай сумын харъяат АГМэргэн ДАВААЖАРГАЛЫН БИЛЭГБАЯР МОНГОЛ УЛСЫН МЭРГЭН цол, СПОРТЫН МАСТЕР цол хүртлээ.

Төрийн наадмын түрүү хүртэх болтугай.

Тулгар төрийн 2235, Их Монгол улс байгуулагдсаны 820, Үндэсний эрх чөлөө, Тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115, Арды...
06/07/2026

Тулгар төрийн 2235, Их Монгол улс байгуулагдсаны 820, Үндэсний эрх чөлөө, Тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115, Ардын хувьсгалын 105, Ардчилсан хувьсгалын 36, Төв аймаг байгуулагдсаны 103, Монголын орчин үеийн утга зохиолыг үндэслэгч, соён гэгээрүүлэгч, их зохиолч Дашдоржийн Нацагдоржийн мэндэлсний 120 жилийн ойн баяр наадмын шагайн харвааны хөтөлбөрийг хүргүүлж байна.

Монголын Үндэсний Спортын VIII их наадмын сорилго харвааны тоглолтын котекс
28/06/2026

Монголын Үндэсний Спортын VIII их наадмын сорилго харвааны тоглолтын котекс

Address

Төв аймаг
Dzuunmod

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Төв аймгийн Үндэсний Шагайн Харвааны Салбар Холбоо posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share

Category