Пенка Волейболын клуб

Пенка Волейболын клуб ХӨДӨЛГӨӨН ЭРҮҮЛ МЭНД

03/09/2026

Бүртгүүлсэн сурагчдын эцэг эхийн анхааралд.
Eparent app татан хүүхдийнхээ холболтыг яаралтай хийгээрэй. Холболт хийх зааварчилгааг дор орууллаа.
Баярлалаа

03/09/2026

Өнөөдөр орох 11-13 насны хөвгүүдийн бэлтгэлийн цагийг хойшлуулж Коллежийн зааланд 20:00 болголоо.

02/09/2026
31/08/2026

Сургууль цэцэрлэгийн хичээлийн жилийн нээлт 8:00 цагаас болж байгаатай холбогдуулан бүх ангийн бүртгэл, мэдээлэл хийх цагийг 9-р сарын 1-ний 18:00 болголоо.
Солонго цогцолборын том танхимд
Жич: Секц орохгүй зөвхөн бүртгэл мэдээлэл өгөгдөнө

Хүмүүсийг ер нь гайхаад байх юм аа. 😂🏐“Би чадна! Би чадна! Довтлоно! Би довтлогч!” гээд л бэлтгэл дээр чичрээд байдаг. З...
22/08/2026

Хүмүүсийг ер нь гайхаад байх юм аа. 😂🏐

“Би чадна! Би чадна! Довтлоно! Би довтлогч!” гээд л бэлтгэл дээр чичрээд байдаг. За тэгээд багш нь “За, тогло доо. Довтлоод үз” гэхээр нөгөө доороосоо бөмбөг авч чадахгүй, дээрээсээ дамжуулж чадахгүй, байрлалаа ч мэдэхгүй… 😅

Арай нээрээ ээ.

Довтлогч байна гэдэг чинь зүгээр л торны цаанаас хүчтэй цохихыг хэлдэггүй юм шүү дээ.

Волейбол бол нэг хүний тоглолт биш, багийн спорт.

Хүлээн авалт муу, хамгаалалт муу, байрлал муу, хөдөлгөөн муу байж “би довтлогч” гээд хэдэн бөмбөг цохилоо гээд ямар хэрэг байх вэ дээ?

Мянга довтлоод яах вэ дээ. 😅
Эхлээд бөмбөгөө авч сур.
Хамгаалж сур.
Байрлалаа мэддэг бол.
Багаа харж сур.
Хамтрагчаа ойлгож сур.
Тэгээд дараа нь довтолгоогоо улам хөгжүүл.

Бас болоогүй ээ… 😂
“Би л… би л… би л…” гээд өөрийгөө л голд нь тавиад байдаг хүмүүс байна.

Волейбол чинь “БИ” гэдэг спорт биш шүү дээ.

Чи хэчнээн сайн довтлогч байсан ч ганцаараа тоглолтыг авч гарахгүй. Чиний ард бөмбөгийг чинь авч өгч байгаа хүн, чамд дамжуулж байгаа хүн, чамтай хамт хамгаалж байгаа хүмүүс бий.

Тэдний хөдөлмөрийг ойлгож, багийнхаа хүмүүсийг хүндэлж байж л жинхэнэ багийн тоглогч болно.

Багшийн хувьд би шавь нараа ганцхан зүйлээр сайн байгаасай гэж хүсдэггүй.

Бүх талаараа тоглож чаддаг, алдаагаа хүлээн зөвшөөрдөг, өөрийгөө хөгжүүлэх хүсэлтэй, багаа боддог, хариуцлагатай тоглогч болоосой гэж хүсдэг.

“Би довтлогч” гэж хэлэх амархан.

Харин тоглолтын үед хэрэгтэй бөмбөгөө авч, хамгаалалтдаа гүйж, байрлалаа зөв эзэлж, багаа дэмжиж, хэрэгтэй үедээ довтолж чаддаг байх нь л жинхэнэ чадвар.

Тийм болохоор өөрийгөө магтахаасаа өмнө өөрийгөө хөгжүүл.

“Би чадна” гэж хэлэхээс илүү чадаж байгаагаа талбай дээр харуул.

“Би довтлогч” гэж хэлэхээс илүү багтаа хэрэгтэй тоглогч бол.

Эцэст нь нэг л зүйл хэлье дээ. 😅

🏐 Волейболд “БИ” ганцаараа байдаггүй.
“БИД” байж л ялалт ирдэг юм шүү. 🔥

Тиймээс жаахан даруухан байгаад, их ажиллацгаая.

Өнөөдөр чадахгүй байгаа зүйлээ маргааш чаддаг болохын төлөө бэлтгэлээ хий.

Өнөөдөр багшийн хэлж байгаа үг хатуу санагдаж болох ч муулах гэж биш ээ. Илүү сайн тоглогч болоосой, өөрийгөө хөгжүүлээсэй, багийнхаа үнэ цэнийг ойлгоосой гэж хэлж байгаа юм.

Тэгээд хамгийн гол нь… 😂

“Би довтлогч болно” гэж ярихаасаа өмнө зүгээр л хичээлдээ суучих өө. 😅🏐

Бэлтгэлээ таслахгүй, заасан зүйлийг хийхгүй байж “би чадна” гээд байвал хэцүү шүү дээ. 😂

Авах хүн нь ухаанаар нь уншаад, өөртөө нэг бодоод үзээрэй.

Ярихаас илүү хөдөлмөр.
Өөрийгөө дөвийлгөхөөс илүү хөгжил.
“Би”-гээс илүү “Бид”. 🏐🔥
Via: batsaikhan undarmaa

Шүүгчийн заалтыг мэдээд аваарай
14/08/2026

Шүүгчийн заалтыг мэдээд аваарай

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн мэнд хүргэе!Та бүхний нүүр дүүрэн инээмсэглэл, зүрх дүүрэн хүсэл мөрөөдөл хэ...
31/05/2026

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн мэнд хүргэе!
Та бүхний нүүр дүүрэн инээмсэглэл, зүрх дүүрэн хүсэл мөрөөдөл хэзээд гэрэлтэж байх болтугай. Волейболын талбайд нөхөрлөж, хичээл зүтгэлээрээ өсөж хөгжиж, багийн хүчийг мэдэрч яваа та бүхнээрээ бид бахархдаг.
Ирээдүйд хүссэн зорилгодоо хүрч, эрүүл чийрэг, аз жаргалтай, өөртөө итгэлтэй сайн хүн болон төлөвшихийг хүсэн ерөөе.
Ирээдүйн ялалтаа өнөөдрөөс эхлүүлцгээе!
Хүүхдийн баярын мэнд хүргэе! 🎈🎉

Тэмцээний явцын зурагнуудыг ямар ч засваргүй орууллаа. Та бүхэн өөрсдийн зургаа эндээс татаж авах болон бусдыгаа mention...
25/03/2026

Тэмцээний явцын зурагнуудыг ямар ч засваргүй орууллаа. Та бүхэн өөрсдийн зургаа эндээс татаж авах болон бусдыгаа mention хийгээрэй. Цуврал 2

Address

Dzuunmod

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Пенка Волейболын клуб posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share