Ирээдүйн Эзэд - Алхалт, Аяллын клуб

Ирээдүйн Эзэд - Алхалт, Аяллын клуб Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Ирээдүйн Эзэд - Алхалт, Аяллын клуб, School Sports Team, Darkhan.

🔰 Монголын Явган Алхалтын Холбооны гишүүн байгууллага "ИРЭЭДҮЙН ЭЗЭД" алхалт, аяллын клуб. 🚶🚶‍♀️🗻🏔

🔰 Бид байгальд ээлтэй, эрүүл чийрэг, хамтач иргэнийг төлөвшүүлнэ.

🔰 АЛХАЛТААР ИРЭЭДҮЙГЭЭ
ХАМТДАА БҮТЭЭЕ.

☎️ 9582-0427, 9980-3358

🌿 ШАРЫН ЦАГААН НУУРЫН АЛХАЛТ 🌿Хужиртай, шорвог нуурын зүгт хамтдаа алхъя! 🚶‍♀️🚶‍♂️🚶Энэ удаагийн  #49/2026 “Тогтмол алхал...
02/09/2026

🌿 ШАРЫН ЦАГААН НУУРЫН АЛХАЛТ 🌿
Хужиртай, шорвог нуурын зүгт хамтдаа алхъя! 🚶‍♀️🚶‍♂️🚶

Энэ удаагийн #49/2026 “Тогтмол алхалт” маань байгальд ойртож, цэвэр агаараар амьсгалж, найз нөхөд, гэр бүлээрээ дурсамж бүтээх сайхан аялал болно. 💚

📅 2026.09.05 | Бямба гараг
⏰ 06:00 цагт
📍 Хуучин Дархан, ОРГИЛ худалдааны төвийн урдаас хөдөлнө
🥾 10–15 км алхана
🎯 Сонирхсон хүн бүрт нээлттэй
🎲 Хөгжөөнт тоглоом + СУГАЛААтай 🎁

Алхах дуртай нэгнээ дагуулаад
Агаар салхинд гарахыг хүсэж гэр бүл,
Найз нөхөд, ажлын хамт олноороо
хамтдаа алхаж, хамтдаа хөгжье! 🌿

Өөртөө цаг гаргаж, эрүүл мэнддээ хөрөнгө оруулж, сайхан байгальтай учрах аялал байж үнэ цэнийг бүтээх болно. 💚

✨ Шинээр нэгдэх хүн бүрийг халуун дотноор урьж байна.

🎟️ Хүүхэд-5,000 Том хүн-10,000 / 5 удаа алхалтанд энэ дүнгээрээ оролцож АМЖИЛТЫН ГАРАА Сертификат гардан авч үндсэн гишүүн болно/
5108041698 /02000 500 Б. ОЮУНЧИМЭГ/ САНХҮҮГИЙН АЛБА

🚘 Унааны зардал 10,000 төгрөг /тухайн үед суусан унаандаа өгнө/

#ТогтмолАлхалт #ЗулзагынГол #Цагааннуур #Хужир #ИрээдүйнЭзэд #дарханалхалт #алхалтынклуб #найзнөхөд #алхагч #ахандүүс #алхалт #аялал #зочинтойалхалт #өглөөнийалхалт

📖📒🎊 Шинэ хичээлийн жилд нь бүх хүүхэд, багш, эцэг эхчүүдэд амжилт, аз жаргал, эрүүл энхийг хүсье! 📚✨Ирээдүйн Эзэд - Алха...
31/08/2026

📖📒🎊 Шинэ хичээлийн жилд нь бүх хүүхэд, багш, эцэг эхчүүдэд амжилт, аз жаргал, эрүүл энхийг хүсье! 📚✨
Ирээдүйн Эзэд - Алхалт, Аяллын клуб -с

2026.09.01 Дархан хот

31/08/2026


Дархан-Уул аймгийн Хонгор сумын нутагт орших Зулзагын голын нарсан ой нь байгалийн үзэсгэлэн бүрдсэн, аялал амралтын алдартай бүс юм.
Байршил ба онцлогБайршил: Дархан хотоос хойшоо 37 орчим километр зайд, Хонгор сумын нутагт байрладаг.
Байгаль: Ширэг саруул нарсан ой, гол мөрөн, уул хад хосолсон, агаарын цэвэр тунгалаг орчинтой.
Дурлалын мод: Энэхүү ойн замд хоорондоо орооцолдож ургасан өвөрмөц тогтоцтой “Дурлалын мод” гэгдэх байгалийн сонин тогтоц байдаг.
Ойжуулалт ба хамгаалалт Нарсан ойг тэлэх ажил: Тус бүс нутагт нарсан ойг өргөжүүлэх, нөхөн сэргээх масс ойжуулалтын ажлууд үргэлжилж байна.
Төслүүд: “Оюу толгой” компани “100 сая мод өвлүүлэн үлдээе” хөтөлбөрийн хүрээнд Зулзагын гол орчимд олон зуун га талбайд нарс мод тарих ажлыг өрнүүлж, шинээр “Тужийн нарс” шиг их ойг бий болгох эхлэлийг тавиад байна.
Амралт үйлчилгээ: Зулзагын голын орчимд “Orgil Family Resort”, “Эрэл амралт” зэрэг дөрвөн улирлын болон гэр бүлийн амралтын газрууд үйл ажиллагаа явуулдаг. Зуны улиралд иргэд болон жуулчид майхан барьж аялах, амрах хамгийн дуртай газруудын нэг юм.

НАРСАН ОЙНД ӨНГӨРҮҮЛСЭННЭГЭН САЙХАН ӨГЛӨӨ ☀️💚Өглөөний цэвэр агаарыг цээж дүүрэн амьсгалж, нарсан ойн анхилуун үнэрийг мэ...
29/08/2026

НАРСАН ОЙНД ӨНГӨРҮҮЛСЭН
НЭГЭН САЙХАН ӨГЛӨӨ ☀️💚

Өглөөний цэвэр агаарыг цээж дүүрэн амьсгалж, нарсан ойн анхилуун үнэрийг мэдэрч, 18-лаа мөр зэрэгцэн алхлаа. 🌲🥾
Тэр дундаа 4 шинэ алхагч маань бидэнтэй нэгдэж, алхалтын хүрээ маань улам тэллээ.
Шинээр нэгдсэн алхагчид тавтай морил!

☀️ Алхалт + амьсгал + нарны энерги
Өнөөдөр бид алхалтаасаа гадна амьсгалын дасгал хийж, өглөөний нарны зөөлөн туяанд түр саатан, бие сэтгэлээ тайвшруулж, нарны энергиэр өөрсдийгөө цэнэглэлээ.✨

Амьсгалаа мэдрэх, байгалиа сонсох, нарны илчийг мэдрэх, өөртөө цаг гаргах бас алхалтын нэг хэсэг ажээ.💚

Харин өнөөдрийн хамгийн амттай сюрприз... 😋
🏆 АЛХАЛТЫН Шагнал ӨРӨМ, ТАРАГ! 🧈🥛
Монгол ахуйн амттай шагналаа хүртээд, инээд хөөртэй нэгэн сайхан өглөөг дурсамж болгон үлдээлээ.❤️

#ТогтмолАлхалт #ИрээдүйнЭзэд #ЗулзагынГол #НарсанОй #АмьсгалынДасгал #НарныЭнерги #ХамтдааАлхъя #Өрөмтараг #АлхалтАялал

🌲 ЭЭЛЖИТ ТОГТМОЛ АЛХАЛТ — ЗУЛЗАГЫН ГОЛЫН НАРСАН ОЙ 🌲 #48/2026 дах удаагийн алхалтаараа биднарсан ойн цэвэр агаарыг мэдэр...
27/08/2026

🌲 ЭЭЛЖИТ ТОГТМОЛ АЛХАЛТ — ЗУЛЗАГЫН ГОЛЫН НАРСАН ОЙ 🌲

#48/2026 дах удаагийн алхалтаараа бид
нарсан ойн цэвэр агаарыг мэдэрч,
байгаль дэлхийн сайхныг биширч,
алхахын жаргалыг хамтдаа мэдрэхээр зорих гэж байна.

📅 2026.08.29 | Бямба гараг
⏰ 06:00 цагт
📍 Цуглах газар: Дархан НОМИН худалдааны төвийн урдаас хөдөлнө.

Өглөөг өөртөө зориулж,
эрүүл мэнддээ нэг алхам нэмж,
сайхан хүмүүсийнхээ хамт байгальд алхъя.

Алхалт бол зүгээр нэг алхам биш үнэ цэнэтэй өөртөө зориулж буй хамгийн сайхан цаг.

✨ Шинээр нэгдэх хүн бүрийг халуун дотноор урьж байна.

🎟️ Хүүхэд-5,000 Том хүн-10,000 / 5 удаа алхалтанд энэ дүнгээрээ оролцож АМЖИЛТЫН ГАРАА Сертификат гардан авч үндсэн гишүүн болно/
5108041698 /02000 500 Б. ОЮУНЧИМЭГ/ САНХҮҮГИЙН АЛБА

🚘 Унааны зардал 10,000 төгрөг /тухайн үед суусан унаандаа өгнө/

#ТогтмолАлхалт #ЗулзагынГол #НарсанОй #ИрээдүйнЭзэд #дарханалхалт #алхалтынклуб #найзнөхөд #алхагч #ахандүүс #алхалт #аялал #зочинтойалхалт #өглөөнийалхалт

26/08/2026

Улаанбаатар явган алхалтын фестиваль 2026

Эхний өдрийн 5 км-ийн замд штамб дарж амжилт хүссэн.

Ulaanbaatar Walking Festival
Mongolian Walking Association - Монголын Явган Алхалтын Холбоо

🌏 УЛААНБААТАР ЯВГАН АЛХАЛТЫН ФЕСТИВАЛЬ 2026 🚶‍♀️🚶‍♂️13 орны 600 гаруй алхагчтай мөр зэрэгцэн,2 өдрийн турш 10, 20 км-ийн...
24/08/2026

🌏 УЛААНБААТАР ЯВГАН АЛХАЛТЫН ФЕСТИВАЛЬ 2026 🚶‍♀️🚶‍♂️

13 орны 600 гаруй алхагчтай мөр зэрэгцэн,
2 өдрийн турш 10, 20 км-ийн сонголтоор алхаж, бид нийт 20, 40 км-ийн алхалтаа амжилттай туулж ирлээ. 💪❤️

Энэ удаагийн фестиваль бидэнд зөвхөн алхах биш, хариуцлага хүлээж, бусдад үйлчлэх сайхан боломжийг ч өгсөн юм.

🤝 Бид сайн дурын ажилтнаар оролцож,
фестивалийн эхний өдрийн 5 км-ийн замд штамб дарж, алхагч бүрийн алхамд бага ч гэсэн хувь нэмрээ орууллаа.

🎂 Харин энэ хоёр өдрийн дундаас бидний хувьд онцгой нэгэн үйл явдал тохиолоо.

Манай клубийн үүсгэн байгуулагчдын нэг,
алхалтын замд бидэнтэй хамт олон сайхан дурсамж бүтээсэн алхагч 바야르카 маань 18 нас хүрлээ! 🎉🥳

18 нас — шинэ эхлэл, шинэ мөрөөдөл,
өөрийн замаа өөрөө бүтээх сайхан нас.

Алхаж эхэлсэн цагаас нь өнөөдрийг хүртэл хамт байсан бидний хувьд энэ төрсөн өдөр нь фестивалийн хамгийн нандин дурсамжуудын нэг болж үлдлээ. ❤️

Алхалт биднийг замаар холбодог.
Зам биднийг хүмүүсээр холбодог.
Харин хамтдаа бүтээсэн дурсамж биднийг нэг баг болгодог.

🇲🇳 ИРЭЭДҮЙН ЭЗЭД АЛХАЛТ АЯЛЛЫН КЛУБ
Хамтдаа алхана.
Хамтдаа өснө.
Хамтдаа дурсамж бүтээнэ.

#УлаанбаатарЯвганАлхалтынФестиваль2026
#ИрээдүйнЭзэд #дарханалхалт #аялал
#АлхалтАяллынКлуб #5кмзамштамб
#СайнДурынАжил #хариуцлага #итгэл
#18нас #дурсамж
#ХамтдааАлхъя #ХамтдааХүчтэй

24/08/2026

Торгон мөч

🌄 Өглөөний цэнгэг агаарт, Дархан хотынхоо сайхан байгаль, уудам тэнгэрийг тольдон алхсан нэгэн сайхан өглөө байлаа.Алхаг...
22/08/2026

🌄 Өглөөний цэнгэг агаарт, Дархан хотынхоо сайхан байгаль, уудам тэнгэрийг тольдон алхсан нэгэн сайхан өглөө байлаа.

Алхагчид маань тал бүрд, дор дороо өөр өөрийн хэмнэлээрээ амжилттай алхаж, зорьсондоо хүрцгээлээ. 👏

Хамгийн сайхан нь:
- хаана
- хэнтэй
- хэдэн
км алхсан нь биш алхалтаа таслалгүй өөрийнхөө төлөө нэг алхам хийдэг нь бахархууштай юм.

Өнөөдрийн алхалтад нэгдсэн бүх алхагчдадаа баярлалаа.
Дараагийн алхалтаар дахин уулзацгаая! 🥾🌿

Хамтдаа алхъя
Хамтдаа эрүүл, эрч хүчтэй амьдаръя! 💚
#ИрээдүйнЭзэд #АлхалтАяллынКлуб #ТогтмолАлхалт #Амралтсувилалалхалт #УлаанбаатарЯвганАлхалтынФестиваль

Address

Darkhan
45051

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Ирээдүйн Эзэд - Алхалт, Аяллын клуб posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share