Гурван бүсийн холимог тулаанчдын холбоо

Гурван бүсийн холимог тулаанчдын холбоо Баянхонгор аймгийн холимог тулааны холбоо

Amjilt shawi nartaa Hongor nutgaas delhiin awargad 3 tamirchin mordloo.
15/08/2026

Amjilt shawi nartaa Hongor nutgaas delhiin awargad 3 tamirchin mordloo.

ӨСВӨРИЙН ХОЛИМОГ ТУЛААНЧИД "АБУ ДАБИ 2026" ДЭЛХИЙН АВАРГЫГ ЗОРИЛОО 🇲🇳🇦🇪

Холимог тулааны 2026 оны Өсвөр үеийн дэлхийн аваргын тэмцээн Арабын Нэгдсэн Эмират улсын нийслэл Абу-Даби хотод удахгүй эхлэх гэж байна. Дэлхийн 60 гаруй орны 1200 орчим өсвөрийн тамирчид хуран чуулж байгаа тус тэмцээнд оролцох Монгол улсын баг тамирчдын эхний хэсэг эх орноосоо мордлоо.

Дөрвөн насны ангиллаар зохион байгуулагддаг холимог тулааны өсвөр үеийн дэлхийн хамгийн том тэмцээн 08 дугаар сарын 16-наас 23-ны өдрүүдэд Абу-Дабигийн “Мубадала арена” ордонд явагдана.

Монгол эх орноо төлөөлөн тус тэмцээнд нийт 19 тамирчин өрсөлдөх бөгөөд мөн Монголын Холимог Тулааны Холбооны Шүүгчдийн зөвлөлийн нарийн бичиг, Олон улсын шүүгч Ж.Лхагвабат тэмцээний шүүгчдийн багийн бүрэлдэхүүнд багтан ажиллахаар уригдаад байгаа юм.

Олон улсын тэмцээнд оролцох эрх нь сэргэсэн Оросын Холбооны Улсын баг тамирчид өргөн бүрэлдэхүүнтэй өрсөлдөж буйгаараа энэ жилийн дэлхийн аварга онцлог болж байна.

Баг тамирчдадаа өндөр амжилтыг хүсэн ерөөе!

Fairtex Mongolia
ЗӨВХӨН АВАРГУУДАД ЗОРИУЛСАН ДЭЛХИЙН БРЭНД!

D АНГИЛАЛ (2014-2015 ОН)

-44 кг / Т.Төгс-Оргил / Desant Bambar Club
-48 кг / Б.Ганбат / HERO figthing club
-52 кг / А.Чингүн / Erkhes jiujitsu academy

C АНГИЛАЛ (2012-2013 ОН)

-44 кг / Т.Ивээл / Desant Bambar Club
-48 кг / А.Нямдэлгэр / Erdenet MMA

B АНГИЛАЛ (2010-2011 ОН)

-52 кг / Б.Тэлмүүн / Newgen team fighting center
-62 кг Г.Үйлс / Олонлог төв сургууль
-72 кг / Э.Тулга / Garuda BJJ & MMA
-40 кг / У.Есүгэн / Team Omega
-48 кг / Э.Ануударь / Хөвсгөл Хургатай Хайрхан
-57 кг / Г.Одончимэг / Гурван бүсийн холимог тулаанчдын холбоо

А АНГИЛАЛ (2008-2009 ОН)

-52.2 кг / З.Баяржаргал / Баянгол дүүргийн Хүүхэд, залуучуудын соёлын ордон
-56.7 кг / О.Эрдэнэ-Очир / Team Omega
-61.2 кг / М.Санчирбаяр / Batu Fighters
-65.8 кг / Б.Энхтөгөлдөр / Team Omega
-74.8 кг / О.Амгаланбаатар / Гурван бүсийн холимог тулаанчдын холбоо
-52.2 кг / Б.Дуламсүрэн / HERO figthing club
-56.7 кг / М.Мөнхсувд / One Team Fighting Center & OCTA MMA Academy
-65.8 кг / Т.Цэрэнханд / Гурван бүсийн холимог тулаанчдын холбоо

ДАСГАЛЖУУЛАГЧ: Г.ТҮВШИН, П.ЭНХ-ЭРДЭНЭ, Т.ГҮРРАГЧАА

ХОЛИМОГ ТУЛААНЫ СПОРТЫГ ДЭМЖИГЧ:
Mungunguur hospital Мөнгөн гүүр эмнэлэг

IMMAF - International Mixed Martial Arts Federation

МОНГОЛЫН ХОЛИМОГ ТУЛААНЫ ХОЛБОО🇲🇳
ХАМТДАА БИД ЧАДНА! - TOGETHER WE CAN!

Спортын дасгалжуулагч бидний хөдөлмөр, хичээл зүтгэлийг шавь нарын эцэг эх ар гэрийнхэн ойлгодог болох хэрэгтэй байна. Ү...
30/06/2026

Спортын дасгалжуулагч бидний хөдөлмөр, хичээл зүтгэлийг шавь нарын эцэг эх ар гэрийнхэн ойлгодог болох хэрэгтэй байна.

Үгүй бол анхнаасаа л аварга тамирчин төрүүлчихсэн мэт, биднийг өөрсдийн ажилтан шиг харьцах хандлага зарим эцэг эхчүүдийн дунд ажиглагдах боллоо.

Тамирчны амжилтын ард зөвхөн авьяас биш, сайн мэдлэг ур чадвартай дасгалжуулагчийн бэлтгэлийн зөв төлөвлөлт, асар их сэтгэл зүтгэл, хөдөлмөр, олон жилийн өдөр бүрийн уйгагүй бэлтгэл гэх мэт энгийн хүний анзаарч чадахгүй маш олон зүйлс байдаг.

Тиймээс харилцан хүндлэл, ойлголцол хамгийн чухал байна.

Ар гэрийнхэн маань энэ тал дээр жаахан анхаарч, багш дасгалжуулагчийн хөдөлмөрийг үнэлж, хүндэтгэж байгаарай. 🙏

Монгол Улсын Шилдэг тамирчид.     1. 2025 онд Баянхонгор аймгийн Өлзийт сумын харьяат залуучуудын улсын аварга, гардан т...
15/06/2026

Монгол Улсын Шилдэг тамирчид.
1. 2025 онд Баянхонгор аймгийн Өлзийт сумын харьяат залуучуудын улсын аварга, гардан тулааны улсын аварга, шилдэг тамирчин Г.Батзориг,
2.2026 оны 3 сард болсон нээлттэй тэмцээнд Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын харьяат, залуучуудын улсын аварга, нээлттэй холимог тулааны тэмцээний аварга, шилдэг эмэгтэй тамирчин Т.Цэрэнханд.
3. 2026 оны Ази тивийн аваргийн хүрэл медальт, холимог тулааны нээлттэй нэрэмжит тэмцээны 2 удаагийн дэд байрын шагналт, залуучуудын улсын аварга, шилдэг тамирчин, Баянхонгор аймгийн Баянцагаан сумын харьяат П.Санжаадамба.

Address

Bayankhongor
Bayankhongor
64000

Telephone

+97686663300

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Гурван бүсийн холимог тулаанчдын холбоо posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share

Category