Баянхонгор Биеийн тамир, спортын газар

Баянхонгор Биеийн тамир, спортын газар “МОНГОЛ УЛСЫН АРСЛАН П.АЮУШИЙН НЭРЭМЖИТ БИЕИЙН ТАМИР, СПОРТЫН ГАЗАР”-ын албан ёсны хуудас

Аймгийн аварга шалгаруулах “Чөлөөт бөх”-ийн U9, U11, U13 насны ангиллын тэмцээн зохион байгуулагдана.🤼 Техникийн зөвлөгө...
11/09/2026

Аймгийн аварга шалгаруулах “Чөлөөт бөх”-ийн U9, U11, U13 насны ангиллын тэмцээн зохион байгуулагдана.

🤼 Техникийн зөвлөгөөн:
09 дүгээр сарын 28-ны өдөр 10:00–16:00 цагийн хооронд Спорт ордны 2 дугаар давхрын хурлын зааланд зохион байгуулагдана.

⚖️ Тамирчдын жин үзэх:
09 дүгээр сарын 28-ны өдөр 19:00–20:00 цагийн хооронд.

🔥 Тэмцээн:
09 дүгээр сарын 29-ний өдрийн 09:00 цагт Спорт ордны зааланд эхэлнэ.

📍БИЕИЙН ТАМИР, СПОРТЫН ГАЗРЫН ДЭРГЭДЭХ СЕКЦ ДУГУЙЛАНГУУД ТОГТМОЛ ХИЧЭЭЛЛЭЖ БАЙНА.
11/09/2026

📍БИЕИЙН ТАМИР, СПОРТЫН ГАЗРЫН ДЭРГЭДЭХ СЕКЦ ДУГУЙЛАНГУУД ТОГТМОЛ ХИЧЭЭЛЛЭЖ БАЙНА.

🏹 ӨСВӨРИЙН УЛСЫН ОТГО-2026 ХАРВААНД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛООМонголын Үндэсний харваачдын холбооны 2026 оны өсвөр насны “Улсын ...
07/09/2026

🏹 ӨСВӨРИЙН УЛСЫН ОТГО-2026 ХАРВААНД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО

Монголын Үндэсний харваачдын холбооны 2026 оны өсвөр насны “Улсын Отго” харваа Улаанбаатар хотноо энэ сарын 05-ны өдөр амжилттай зохион байгуулагдлаа.

Тус тэмцээнд Монгол Улсын Батлан хамгаалах яамны харьяа Зэвсэгт хүчний “Алдар” спорт хороо, “Жем Интернэшнл” ХХК-ийн нэрэмжит тэмцээнд Баянхонгор аймгийн Биеийн тамир, спортын газрын Үндэсний сурын дасгалжуулагч, аймгийн мэргэн, спортын мастер Б.Мөнх-Эрдэнэ-гийн удирдлага дор Хонгор нутгийн 12 өсвөрийн харваач оролцож, өндөр амжилт үзүүллээ.

🏆 Тэмцээнд амжилт гаргасан харваачид:

🥇 Тэргүүн байр
• “Соого Сейко” сургуулийн 3А ангийн сурагч М.Мөнх-Очирын Гэгээнлхам

🥈 Дэд байр
• “Баян-Ойт” сургуулийн 5В ангийн сурагч Гансүхийн Амгаланренчиндорж
• “Номундалай” сургуулийн 10Б ангийн сурагч Мөнх-Алдарын Амин-Эрдэнэ

🥉 Гутгаар байр –
• “Соого Сейко” сургуулийн 2Б ангийн сурагч Мөнхтулгын Нарансолонго
• “Цэц Мэргэн” клубын харваач, Монгол Улсын өсөх идэр мэргэн Дэлгэрнасангийн Анхбаяр

🏅 Дөрөвдүгээр байр
• “Номундалай” сургуулийн 9Ж ангийн сурагч Батдуламын Янжинлхам
• “Номгон” сургуулийн 9Б ангийн сурагч Банзрагчийн Түшиг-Эрдэнэ

Ийнхүү Хонгор нутгийн өсвөрийн харваачид 1 алт, 2 мөнгө, 4 хүрэл, нийт 7 медаль хүртэж, үндэсний өв соёл, уламжлалт спортоо түгээн дэлгэрүүлж, Баянхонгор аймгийнхаа нэрийг улсын хэмжээнд өндөрт өргөлөө. 👏🏹

Амжилт гаргасан нийт харваач хүүхдүүд, дасгалжуулагч багшдаа баяр хүргэж, цаашдын тэмцээн уралдаанд нь спортын өндөр амжилт, сурлага хөдөлмөрийн арвин их ололт хүсэн ерөөе!

ХОНГОР НУТГИЙНХАН МААНЬ МАНЛАЙЛСААР! 🏹❤️

26/08/2026
02/08/2026

СМ С.Идэрбаясгалан дасгалжуулагчтай волейболын баг тамирчиддаа амжилт хүсье👏

02/08/2026
25/07/2026
🇲🇳🎯 “БАЯНХОНГОР АЙМАГ БАЙГУУЛАГДСАНЫ ТҮҮХТ 85 ЖИЛИЙН ОЙ, БАЯР НААДАМ”-ЫН НЭРЭМЖИТ ДАРТСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН үрг...
25/07/2026

🇲🇳🎯 “БАЯНХОНГОР АЙМАГ БАЙГУУЛАГДСАНЫ ТҮҮХТ 85 ЖИЛИЙН ОЙ, БАЯР НААДАМ”-ЫН НЭРЭМЖИТ ДАРТСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН үргэлжилж байна.

Тус тэмцээнд эмэгтэй 24, эрэгтэй 64 тамирчин өрсөлдөж байна🔥

📍 Баянхонгор аймгийн Спортын ордон, BHDC дартс клуб

Address

Номгон 1-р баг
Bayanhongor
00976

Alerts

Be the first to know and let us send you an email when Баянхонгор Биеийн тамир, спортын газар posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share

Category