29/08/2026
Сахарыг 30 хоног хэрэглэхгүй байхад хүний биед маш олон эерэг өөрчлөлтүүд гардаг.
Үүнд:
✅ Эхний 1-3 хоногт (Дасан зохицох үе)Сахар нэхэх:
😋Бие махбод сахараас хамааралтай байсан тул толгой өвдөх, ядарч сульдах мэдрэмж төрнө.
😋Сэтгэл санаа тогтворгүйжих: Допамин (баяслын даавар) дутагдсанаас болж амархан уурлах боломжтой.
✅ 2 дахь долоо хоногт (Эерэг өөрчлөлтүүд эхлэх үе)Эрчим хүч тогтворжих:
🥗Цусан дахь сахарын хэмжээ савлахгүй болсноор өдрийн цагаар нойр хүрэх, ядардаг байдал арилна.
🥗Амны хөндий эрүүлжих: Шүдний паалан гэмтэх нь багасч, амнаас эвгүй үнэр гарах нь цөөрнө.
🥗Арьс цэвэрших: Сахар нь үрэвслийг өдөөдөг тул сахарыг хассанаар батгажилт багасч, арьс илүү өнгөлөг болно.
✅ 3-4 дэх долоо хоногт (Үр дүн илэрхий харагдах үе)
🧠Жин хасах: Илүүдэл калори, ялангуяа хэвлийн хэсгийн өөхжилт (дотор өөх) багасна. Мөн биед хуримтлагдсан илүүдэл ус гадагшилна
🧠Тархины үйл ажиллагаа сайжрах: Оюун ухаан саруулсаж, анхаарал төвлөрөлт болон ой тогтоолт сайжирна
🧠Амтлах мэдрэмж өөрчлөгдөх: Байгалийн гаралтай хоол хүнс (жимс, хүнсний ногоо) илүү амттай, чихэрлэг санагдаж эхэлнэ.
✅ 30 хоногийн дараах урт хугацааны үр ашиг
💚Өвчлөх эрсдэл буурах: Цусны даралт тогтворжиж, зүрх судасны өвчин болон 2-р хэлбэрийн чихрийн шижин өвчнөөр өвчлөх эрсдэл эрс багасна.
💚 Дархлаа сайжрах: Бие махбодын үрэвсэл дарагдаж, ханиад томуу зэрэг халдварт өвчинд өртөх нь цөөрнө.
Фитнесс коүч Сээгий