13/12/2018
#БүгдМаскЗүүцгээе
МҮСБХолбоо ҮНДЭСНИЙ ЛИГ, Үндэсний лигийн нийт тамирчид хамтран сагсан бөмбөг сонирхогч нийт ард түмэндээ хандан БҮГДЭЭРЭЭ МАСК ЗҮҮЦГЭЭЕ аяныг өчигдрийг тоглолтоор эхлүүллээ.
Тус аяны эхлэл болгож ХЭНТИЙ, СҮХБААТАР АЛЬЯНС ТЕХ, ӨВӨРХАНГАЙ ТЭНҮҮН ӨЛЗИЙ, АРХАНГАЙ АЛТАН ДОРНОДЫН ДАЙЧИД багийн тоглогчид бие халаалтаа маск зүүн хийж утааны эсрэг БҮГДЭЭРЭЭ МАСК ЗҮҮЦГЭЭЕ уриалгад нэгдсэн юм.
МҮСБХолбооны зүгээс бидний амьдрах орчиныг бохирдуулж буй гамшигт утааны эсрэг нийт сагсан бөмбөг сонирхогч та бүхнийгээ өөрсдийн дуу хоолойгоо нэгтгэн. #БүгдМаскЗүүцгээе хаштаг бүхий зурагнуудаа сошиал ертөнцөөр тараахыг уриалж байна.